| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00384/И |
| Дугаар | 146/шш2025/00311 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 146/шш2025/00311
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ............................ байрлах ......................... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................... оршин суух .....................холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6 240 385.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.............................нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
................... нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2.5 хувийн хүүтэй, жилийн 30 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэй 47 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож 1190130113000024 тоот зээлийн гэрээ болон 1190130113000024 тоот AZK102013111 арлын дугаар, 48-22 УКМ улсын дугаартай, гаальтай TOYOTA SAY маркийн автомашиныг барьцаалж 5 500 000 төгрөгийг зээлсэн ба өнөөдрийг хүртэл нийт 193 хоног хэтэрсэн байна. Иймд ....................зээлийн гэрээний үүрэгт 6 240 385.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .............. нь шүүхэд гаргасан тайлбартаа:
.............. миний бие ........................нэхэмжилсэн 6 240 385.18 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .................... нэхэмжлэлтэй, хариуцагч ..................холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 240 385.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч.................нь нэхэмжлэгч.................нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 6 240 385.18 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ..................нь нэхэмжлэгч ......................... нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 6 240 385.18 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 796 төгрөгийн зарим болох 57 398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 57 398 төгрөг, хариуцагч ................... 57 398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....................... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА