Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 146/шш2025/00321

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ......................... хүсэлттэй,

 

...................... архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Хүсэлт гаргагч .....................нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

................... нь архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэж гудамж талбай, олон нийтийн газар танхайрч, бусдын амгалан тайван байдал алдагдуулж агсан согтуу тавьдаг удаа дараа саатуулагдсан эрүүлжүүлэгдсэн. Архинд донтох эмгэгийн 3 дугаар үе шаттай болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

......................... өөрийн хүсэлтийн дагуу архины албадан эмчилгээнд явуулах материалыг бүрдүүлж, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг болон Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны төвийн эмч нарт үзүүлж дүгнэлт гаргасан. Өөрөө архи уухаараа 7-14 хоногийн хугацааны давтамжтай байнга ууж, гэртээ очихгүй Хархорин сумаар ууж явдаг гэж хэлсэн. Эмнэлгийн дүгнэлтээр архины хамаарлын 3-р зэргийн шинжтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд эмч нь албадан эмчилгээнд явж болно гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Иймд ********************албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Хэлэх зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 473 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хэт авиан оношилгооны маягт, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн БОЭТөвийн сэтгэц-Наркологийн тасгийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн архины хамааралтай эсэхийг оношлох мичиганы сорил, Өвөрхангай аймгийн Хархорин сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, захиргааны, зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, ********************* Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, *************************иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ********************архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

********************нь архинд донтох өвчтэй /3 дугаар зэрэг/, нийгмийн хэв журмыг зөрчин танхайрдаг, архидан согтуурдаг болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 473 дугаартай тодорхойлолт, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн БОЭТөвийн сэтгэц-Наркологийн тасгийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн архины хамааралтай эсэхийг оношлох мичиганы сорил, Өвөрхангай аймгийн Хархорин сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, захиргааны, зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, зохигчийн тайлбар, архинд донтох өвчтэй болохыг тогтоосон эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Цагдаагийн байгууллага... ...албадан эмчилгээнд явуулах хүнийг шүүхэд шилжүүлнэ гэж, 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна. гэж тус тус заасан байна.

Иймд *********************хүсэлтийг хүлээн авч, **********************архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн үзлэгээр дүгнэлт гаргасан эмч нарын баг **********************архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар ***************************** албадан эмчлүүлсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ********************** албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар *************** албадан эмчлэх тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийн ******************** даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА