Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0738  

 

 

 

 

       2026         08           19                                     128/ШШ2026/0738         

 

 

 

                                                                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                               

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү******* шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: “..Манай байгууллагатай харилцагч “М ******* ******* *******” ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 26/22 тоотын албан хүсэлтийн дагуу 2026 оны 03 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайландаа 13 даатгуулагчийг хоцроосон талаар нөхөн тайлагнахаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт тухайн байгууллагаас ирүүлсэн 2026 оны 03  дугаар сарын санхүүгийн болон бусад нотлох баримтыг мэдээллийн нэгдсэн сантай тулган шалгаж тогтоосон.

Тогтоосны улмаас Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг /ажил олгогч нь тухай сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг торгоно/ гэж заасныг үндэслэж тогтоосон.

Иймд 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Шийтгэлийн хуудас №0******* дугаартай Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх заалтыг буруу хэрэглэсэн талаарх Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах Д.Ү*******гийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү******* би цаашид хуулийн заалтуудыг алдаа, зөрчил дутагдал гаргахгүйгээр мөрдлөг болгон анхаарч ажиллах болно” гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүхэд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагчийн “М ******* ******* *******” ХХК шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичжээ.

2. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Ц.Ү*******гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0******* дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулах” дүгнэлт бичсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн нь энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

4.Шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү*******д холбогдуулан гаргасан 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

                            ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ