| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00452/И |
| Дугаар | 149/ШШ2025/00343 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2025/00343
2025 07 08 149/ШШ2025/00343
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатар талбай 02 Сэнтрал Тауэр 8-р давхар байрлах ******* ******* ******* *******, утас: 89115154/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* Баянхангай ******* Лхагважавын Ариунсайхан , /-д холбогдох 4,011,378.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч Лхагважавын Ариунсайхан нь ******* ******* *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-08-22-ны өдөр ЗГ2024082233393 тоот гэрээний дагуу Samsung watch fit Galaxy A55 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
2.2024-08-22-ны өдөр ЗГ2024082233404 тоот гэрээний дагуу Samsung A25 5G 128 GB маркийн гар утас /цаг чихэвч/-ыг нийт 1,108,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
3.2024-09-01-ний өдөр 2135061 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 450,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдах авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 4,011,378.35 төгрөгийг хариуцагч Лхагважавын Ариунсайханаас гаргуулах.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй холбогдох 4,011,378.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ариунсайхан нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Л.Ариунсайханд холбогдох 4,011,378.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ариунсайхан нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,132 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 39,566 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 39,566 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.