Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 500

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: Б-т холбогдох 1805003420476 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Б2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хермес худалдааны төвд Б.Б-с Эрдэмт-Андууд цэцэрлэгийн өргөтгөлийн газрын гэрчилгээг гаргаж өгнө хэмээн итгүүлэн хуурч нийт 4.100.000 төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б: Хохирогч Б бид хоёр олон жил нөхөрлөж байгаа. Б надаас цэцэрлэгийн өргөтгөл хийх гэж  байгаа юм газрын гэрчилгээ гаргаж өгөх хүн хэрэгтэй байна, таньж мэддэг хүн байна уу гэж асуусан. Би энэ талаар Өнөрөө гэх хүнээс асуухад “4.100.000 төгрөг өгчих бүтээж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баас 4.100.000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Тэр 4.100.000 төгрөгөө би  Өнөрөө гэх залууд өгсөн. Гэтэл Б өөрөө бүтээчихлээ мөнгөө авмаар байна гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би “надад одоо мөнгө алга, чи надад мөнгөө зээлсэн гээд бодчих, би бүтээж өгнө”  гэж хэлсэн. Тэгээд би 4 дүгээр сард мөнгийг нь буцааж өгсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Бмөрдөн байцаалтандБи Батзоригт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын цэцэрлэгийн өргөтгөл барьсан байрны газрын гэрчилгээ түргэн шуурхай гаргах  шаардлагатай байна чамд таньж мэдэх хүн байна уу гэхэд найз нь гаргаад өгье харин надад 4.100.000 төгрөг өгчих гэснийг би Д.Батзоригийн Хаан банкны 5009766059 дугаарын данс руу 2017 онд ...4100000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь залгаад юу болж байна гэж асуухад найз нь мөрийтэй тоглоод алдсан удахгүй мөнгийг чинь өгнө гэсэн..тэгээд миний 2500.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сард үлдэгдэл мөнгийг 5 сард өгч намайг хохиролгүй болгосон надад нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Д.Бмөрдөн байцаалтанд” 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчим Б над руу залгаад ирж газрын бичиг баримтны мөнгөө авах уу гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Хермес худалдааны төв дээр уулзъя гээд 15 цаг өнгөрч байхад Бтай уулзалдсан. Миний данс руу Б 4100000 төгрөг шилжүүлсэн би тэгээд картаа хийгээд шалгасан мөнгө орсон байсан.  2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн Богд-Ар хорооллын 22 дугаар байрны 1 давхарын өргөтгөлийн газрын ашиглах гэрчилгээ аваад өгчих гээд яриад байсан би бүтээгээд өгчихөж чадна гэж бодоод би гэрчилгээг нь гаргаад өгье гэсэн. Тэгээд газрын гэрчилгээг нь хөөцөлдөөд явж байхад 2017 оны 12 дугаар сарын 5, 6-ны үед бид нар өөрсдөө гэрчилгээгээ авсан мөнгөө авъя гэж ярьсан. Тэгэхээр нь би хүнд ажил хөөцөлдүүлэх гээд ихэнхи мөнгийг нь өгчихсөн гээд 1 сая төгрөгийг 5021350240 данс руу шилжүүлсэн. ...үлдсэн 3100.000 төгрөгийг төлөх хугацаа хэлж чадахгүй байна боломжоороо өгнө өө” /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Батзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, Нийслэлийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49/, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 299 дугаартай шийтгэх  тогтоолын хуулбар /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хермес худалдааны төвд Б.Б-с Эрдэмт-Андууд цэцэрлэгийн өргөтгөлийн газрын гэрчилгээг гаргаж өгнө хэмээн итгүүлэн хуурч нийт 4.100.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын”... чамд таньж мэдэх хүн байна уу гэхэд найз нь гаргаад өгье харин надад 4.100.000 төгрөг өгчих гэснийг би Д.Батзоригийн данс руу...4100000 төгрөг шилжүүлсэн” /хх-ийн 12/ гэж мэдүүлсэн мэдүүлгээр шууд нотлогдсон байна.

 

Энэ нотлох баримтаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Д.Батзоригийн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...миний данс руу...4100000 төгрөг шилжүүлсэн би тэгээд картаа хийгээд шалгасан мөнгө орсон байсан”  /хх-ийн 15/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул Прокуророос Д.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Д.Батзоригийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар хохирогч Б.Бмөрдөн байцаалтанд”...Батзоригт өгсөн мөнгөө буцаагаад авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг үндэслэж Батзоригийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Б-г бусдыг эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Б-г бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг /гурван зуун/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Д.Бцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

 

 

       

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ