| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00376/И |
| Дугаар | 149/ШШ2025/00351 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 149/ШШ2025/00351
2025 0 22 149/ШШ2025/00351
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******ой ******* *******, Сэлэнгэ аймгийн ******* ******* , утас: 992625/-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* *******ой М Сэлэнгэ аймгийн ******* ******* , Утас: 99494948/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...******* *******ой ******* би *******ой Мтай 200 онд танилцаж дотносон, 2008--18-ны гэрлэлтээ бүртгүүлсэн.2009-01-04-ны М *******ой , . 2 хүү М *******ой , , 2 М *******ой \МБ18250400\ , .2021-0-14-ны М *******ой Мичид \МБ2121445\ , 4 . М нь надтай суусан цагаасаа хойш архи уудаг, уухаараа хүүхдүүдийнхээ дэргэд агсан тавьж орон гэрийн эд зүйлсийг эвдэж хэмхэлдэг,намайг хэл амаар доромжилдог байсан.2024 оноос зан ааш нь бүр эвдэрч дээрх байдлуудыг гаргахын зэрэгцээ намайг зодож, гар хүрдэг болсон тул өмнө цагдаад мэдэгддэггүй байснаа, 2024--29-ны цагдаад дуудлага өгснөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул Мад 14 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан.Мөн сая 2025-04-08-ны М нь дунд М.ыг Улаанбаатар хотод даамны тэмцээнд оролцоход нь харж хандахаар авч явсан боловч архи уугаад хүүхдээ харгалзах хүнгүйгээр Улаанбаатар хотод үлдээгээд 2025-04-09-ны өөрөө согтуу Баруунхараад ирж гэртээ агсан тавьж, эд зүйлээ эвдэхээр нь цагдаад дуудлага өгсөн.Мыг энэ үйлдэлд нь ямар хариуцлага тооцсоныг мэдэхгүй байна. Энэ хүнтэй хамт амьдарсан цагаасаа хойш би болон хүүхдүүд маань байнгын айдас түгшүүртэй, сэтгэл зүйн хувьд дарамттай байх болсон.Бидний аюулгүй байдлын үүднээс эвлэрүүлэн зуучлалд заавал хандахыг шаардалгүй мөн эвлэрэх хугацаа олголгүйгээр нэхэмжпэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье! Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс, тухайлбал Сэлэнгэ аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ, хашаа байшин, автомашин зэргээс бидэнд ногдох хувийг хэрвээ Мтай харилцан тохиролцож чадахгүй бол хуульд заасан хэмжээгээр гаргуулж өгөхийг хүсье!Энэ бүх хугацаанд 4 хүүхэд маань миний асрамжинд надтай хамт байгаа.Миний хувьд гэрлэлтээ цуцлуулж, М., хүү М., М. , М.Мичид нарыг өөрийн асрамжинд авч, Ц.Маас вөн хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.Иймд М бид хоёрын гэрлэлтийг цуцалж, М., хүү М., М. , М.Мичид нарыг миний асрамжид үлдээж, Ц.Маас вөн хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн ******* ******* хараа ийн од оршин суугч иргэн *******ой М би өөрийн эхнэр *******ийн *******ээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд. Бид хамтран амьдраад 18-н жил болж байгаа бөгөөд бидний дундаас 4-н хүүхэд төрж эрүүл саруул өсөж бойжиж байна. Бид бусад залуу хүмүүсийн адил ажиллаж хөдөлмөрлөж амьдарлаа босгож яваа болно. Нэхэмжлэлд дурдсанаар 2024 оны сарын 29-ний орой намайг цагдаагийн байгууллагад өгсөн нь үнэн энэ хугацаанаас өмнө бидний дунд гэр бүлд байдаг асуудлууд байсан боловч ийм хурц байдалд хүрч байгаагүй энэ талаар эхнэр ******* дурдсан байна. Тухайн үед болсон асуудал миний тухайд эхнэрээ хайрлаж хүндэлж явсан сэтгэлийн минь үгүйсгэсэн явдал тохиолдсоноос үүссэн болно. Өөрөөр хэлбэл манай эхнэр гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон байсан нь надад мэдэгдсэнээс болсон юм. Би эхнэртээ гомдсоны улмаас архи ууж хэрүүл маргаан үүссэн нь үнэн. Энэ тохиолдолд архи уусан эрэгтэй тал нь буруутдаг гэдгийг би ойлгосон. Уг нь бид хоёр эрүүл саруул үедээ харилцан ярилцаж гэр бүлдээ холбой асуудлаа ойлголцсон болно. Миний байдал нь харагдаж байгаа бөгөөд гэр бүлээс гадуурх харилцаа, хүнийг ямар их дарамт хүчирхийлэлд оруулдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байгаа нь харамсалтай байна. Миний тухайд бид хоёр залуу наснаасаа гэр бүл зохиож 4-н сайхан хүүхэдтэй болж бусдын адил амьдарч ирсэн. Иймд өөрсдийн босгосон амьдарлаа өөрсдийн гараар нураах хүсэлгүй байгаа тул өөрийнхөө буруутай зан авирыг засаж дахин гэр бүл дотроо хэрүүл маргаан үүсгэхгүй байхаа илэрхийлж байна. Бид бүхнийг эвлэрэх боломжоор хангаж өгнө үү. Миний тухайд эхнэрээс надад санал болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх болно... гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* *******ой ******* миний бие нь Сэлэнгэ аймаг ******* ******* од нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 05 сарын 19-ний өөрийн нөхөр болох *******ой Маас гэр бүл цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах хүсэлт өгсөн.
Энэ хугацаанд миний нөхөр болох Ц.М нь өөрийн буруугаа ойлгож ухамсарлаж байна. 4-н хүүхдээ элэг бүтэн авч явъя нэг л боломж олгооч гэсэн үндсэн дээр шүүхэд өгсөн нэхэмжлэлээ буцааж авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд: ...Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүх нэхэмжлэгч нэхэ нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.******* нь Ц.Мад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь Ц.Мад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Г.******* ХХК нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.