| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00368/И |
| Дугаар | 149/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 149/ШШ2025/00356
2025 оны 07 дугаар
сарын 23-ны өдөр Дугаар 149/ШШ2025/0035 ******* сум
Монгол улсын нэрийн өмнөөс
******* ******* ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* , утас: 85929014/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* , ******* ******* ******* ******* ны , Утас: 94299/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч М. /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...М. бид 2022 онд цуг нэг газар ажиллаж үерхэж улмаар 2023 онд гэр бүл болж 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин г төрүүлсэн. 2024 оны 07 сар хүртэл гэр бүлийн хамтын амьдрал хэвийн байсан. 7 сараас хойш гэрээсээ явж салъя гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш бид үл ойлголцож, хоорондоо таарч тохирохгүй болсон. Одоог хүртэл холбоогүй тусдаа байгаа. Миний охин Эпилепеа буюу уналт таталт оноштой эмнэлгээр өчнөөн явж үзүүлдэг байнгын хяналтад байгаа. Энэ хугацаанд эцэг М. холбоогүй охиндоо өгсөн юм ч байхгүй өдийг хүрсэн. Гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар ярилцсан ч шийдэлд хүрэх боломжгүй байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу эцэг М.аас гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч М. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2022 оны 0 сард танилцаж 8 сарын 14-нд бид үерхсэн. 2023 оныд бид гэр бүл болсон. 2023 оны 12 сарын 14-нд бид хүүхэдтэй болсон бид 2-ын ямар ч хэрүүл маргаан гардаггүй байсан. Би 2023 оны 12 сарын 07-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433-р хаалттай хорих ангид ажилд орсон. 2024 оны 02 сард тусдаа гарсан. Тусдаа гарснаас хойш Н.*******ийн гэр бүл манайд байнга байх болсон аав ээж болох Нямжаргал, Уянга нартай муудалцнаас болж би салсан. Иймд миний бие гэр бүл салалт, нэхэмжлэл гаргахад нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг гаргах тухай нэхэмжлэл хүлээн зөвшөөрч байна. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М. нар нь 2022 онд танилцаж, 2023 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин , төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Амарбаясгалан, хариуцагч Д.Тогтохжаргал нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.*******, хариуцагч М. нарын гэрлэлтийг цуцалж, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин г төрсөн эх Н.*******ийн асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг М.аас охин г сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас М. 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 118, 132 дугаар зүйлийн 132. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Бэйсийхэн ******* , ******* ******* ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин г эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин г, 11-1 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг М.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч эд хөрөнгийн маргаагүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг баримтлан хариуцагч М.аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 540 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 дансанд оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* ******* ******* ******* Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.