Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 149/ШШ2025/00361

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 29 149/ШШ2025/00361

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* 526а т******* Дөлгөөний Энххүслэнгийн эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Энххүслэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Д.Энххүслэн миний бие хүү Анандыг 2025 оны 02 дугаар сарын 27-нд төрүүлсэн. Хүүгийн эцэг Б.Цэнд-Аюуш Налайхад амьдардаг Б.Цэнд-Аюуш нь надтай холбоо харьцаатай байсан боловч хамгийн сүүлд хүүхдийн тэрэг авмаар байна гэж хэлснээс хойш сураггүй алга болсон Анх танилцсан үеэс гэрийнхээ хаягийг нуугаад хэлдэггүй байсан... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Энххүслэнгийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Б.Цэнд-Аюуш нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй, суугаа хаяг тодорхойгүй байх тул тэднийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжлах, түүний байгаа газрыг олж тогтоохыг ******* ******* ******* ******* сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Энххүслэнгийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.

.