Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 149/ШШ2025/00363

 

 

 

 

 

 

 

 

2025 07 30 149/ШШ2024/00363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******. ******* , , С /РД: ИЧ64*******2512,утас: 95*******3152/-ийн гаргасан

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р. шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Рэнчиндорж ой Барсайхан миний бие нь

-1980-1983 он хүртэл Завхан аймгийн Түдэвтэй суманд Бадрал

нэгдлийн туслах үйлдвэрт гахайчин

-1983.03.15-1984.04.07 Улаанбаатар хотын Төмөр замынтөв засварын

газар ачигчаар

-1984 ******* 10 сараас 1986 ******* 10 сар хүртэлх хугацаанд Завхан аймгийн

Асгат тэжээлийн аж ахуйд трактор комбайны жолоочоор

-1986-1988 он хүртэлх хугацаанд Ардын армийн 244 ******* ангид алба

хаасан

-1989-1997 ******* хооронд Завхан аймгийн Асгат Аргалант ийн

нутаг БОРТОГО хэмээх газарт мал маллан амьдарч байсан.

1997 онд суманд шилжин ирж мал маллаж

амьдарч байгаад 20*******-2002 он хүртэлх хугацаанд Мортир ХХК-д

манаачаар ажилласан.

-2002 оноос өнөөг хүртэл Охироод мал малласан Иймд 1984-1986, 1989-1990 онуудын халагдсан тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэврээ толтоолгож чадахгүй хохирч явна. Иймээс 1984 ******* 10 ******* 20-ноос 1986 ******* 06 ******* 10-ныг хүртэлх, 1989 ******* 06 ******* 10-наас 1990 ******* 10 ******* *******-ний хүртэлх 3 жил 2 ******* ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү.... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Р.ы гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Р. нь 1980-1983 он хүртэл Завхан аймгийн Түдэвтэй суманд Бадралнэгдлийн туслах үйлдвэрт гахайчин, 1983.03.15-1984.04.07 Улаанбаатар хотын Төмөр замын төв засварын газар ачигчаар, 1984 ******* 10 сараас 1986 ******* 10 сар хүртэлх хугацаанд Завхан аймгийн Асгат тэжээлийн аж ахуйд трактор комбайны жолоочоор, 20*******-2002 он хүртэлх хугацаанд Мортир ХХК-д манаачаар ажилласан болох нь тухай нь хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гэрч И.Батмягмар, Ш.Шоовдор, Ч.Батсуурь нарын тодорхойлолт /хх-ийн 2-4-р хуудас/, Завхан аймгийн Түдэвтэй Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 8, 10-р хуудас/, архивын лавлагааны хуулбар /хх-ийн 9-р хуудас/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 11-12-р хуудас/, Завхан аймгийн Асгат засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 13-р хуудас/, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-ийн 14-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 16-18-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5 ******* хуудас/,1994 ******* 10 дугаар ******* 12- зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Б.Мандрааг 1980-1983 он хүртэл Завхан аймгийн Түдэвтэй суманд Бадралнэгдлийн туслах үйлдвэрт гахайчин, 1983.03.15-1984.04.07 Улаанбаатар хотын Төмөр замын төв засварын газар ачигчаар, 1984 ******* 10 сараас 1986 ******* 10 сар хүртэлх хугацаанд Завхан аймгийн Асгат тэжээлийн аж ахуйд трактор комбайны жолоочоор, 20*******-2002 он хүртэлх хугацаанд Мортир ХХК-д манаачаар ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан С нь 1980-1983 он хүртэл Завхан аймгийн Түдэвтэй суманд Бадралнэгдлийн туслах үйлдвэрт гахайчин, 1983.03.15-1984.04.07 Улаанбаатар хотын Төмөр замын төв засварын газар ачигчаар, 1984 ******* 10 сараас 1986 ******* 10 сар хүртэлх хугацаанд Завхан аймгийн Асгат тэжээлийн аж ахуйд трактор комбайны жолоочоор, 20*******-2002 он хүртэлх хугацаанд Мортир ХХК-д манаачаар ажилласан болох тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Р. нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.