Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 149/ШШ2025/00366

 

 

 

 

 

 

 

 

2025 07 31 149/ШШ2025/00366

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ************** ******* ******* ******* ******* Т /рд: МЗ74122309, /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* , , /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т, хариуцагч Ш. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ш. бид 2 2008 онд танилцаж 2009 оноос эхлэн хамтран амьдарч 2017 оны 07 дугаар сарын 21-нд охин Энхгэрэлийг төрүүлсэн. Нөхөр Ш. нь байнга архи уудаг, гэр бүлийн дэмжлэг байдаггүй. Хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн таагүй харилцааны улмаас ирэн очин амьдарсаар 2023 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа тул гэр бүлээ цуцлуулах, охин Х.Энхгэрэлд /15 настай/ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ш. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Шархүү ой миний бие 2009 онд танилцаж 2010 онд дундаасаа 1 охинтой болсон. Энэ хугацаанд Ттэй 15 жил амьдрахдаа миний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй. Таарч тохирохгүй тул гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Ш.т холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Ш. нар нь 2008 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр охин Х.Энхгэрэл, төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Л.Т нь хариуцагч Ш. нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Ш. нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Х.Энхгэрэл төрсөн эх Л.Тийн асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Ш.аас охин Х.Энхгэрэлийг сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Тийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Ш.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Тд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан , гийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Ш.Энхгэрэлийг эх Л.Тийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Ш.Энхгэрэлийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ш.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч эд хөрөнгийн маргаагүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Тийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Тд олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч М.Мөнхбатаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* ******* ******* Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.