Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0790

 

 

 

 

 

 

 

   2026          09           07                                     128/ШШ2026/0790

 

 

   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М*******ын Ц******* /РД:ДБ*******/;

Нэхэмжлэгч: Д*******гийн Г******* /РД:УК*******/;

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар;

Гуравдагч этгээд: “Ц******* *******” ХХК /РД:/ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц*******, нэхэмжлэгч Д.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Золбоо нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжсэн “М ” ХХК-д боловсруулсан 20.4х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорх*******лсон.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1.Нэхэмжлэгч М.Ц******* “С” ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С р” цогцолбор хотхоны C блок 1-р орцны 1 давхрын 74,8 м.кв орон сууцыг худалдан авах гэрээг;

            -Нэхэмжлэгч Д.Г******* “С” ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С р” цогцолбор хотхоны В блок 2-р орцны 6 давхрын 74,8 м.кв орон сууцыг худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна.

            2.2.Нэхэмжлэгч М.Ц*******, Д.Г******* нар болон “С” ХХК-ийн барьж барилгын захиалагч нар нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “гуравдагч этгээд “Ц******* *******” ХХК-ийн барьж буй 9 давхар барилга нь ... нарны э*******лэлт, зэргэлдээх барилга хоорондын зайн хэмжээг алдсан, барилга хоорондын галын норм дүрмийг зөрчсөн” гэж үзэж “Ц******* *******” ХХК-ийн барилгын ажлыг зогсоолгож өгөх талаар зохих хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан байна.

            2.3.Нэхэмжлэгч нар болон оршин суугчдын гаргасан гомдлыг хүлээн авч, Хяналт шалгалтын газраас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “С р” хотхоны зүүн х*******д талд “Ц******* *******” ХХК нь үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгын төлөвлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “С р орон сууцны барилгын хананаас “Ц******* *******” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгын хана хүртэл газар дээрх хяналт, шалгалт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэсэн  хэмжилтээр 14,58 метр, 16,23 метр, 13,63 метр, байгаа нь Зам тэ*******, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар байгуулагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн 4.18, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхт******* талуудын 9 давхар 18 метр байна гэж заасныг хангаагүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

            2.4.Нэхэмжлэгч М.Ц*******, Д.Г******* нараас тус шүүхэд хандан “Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжсэн “М ” ХХК-д боловсруулсан 20.4х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

            3.1.Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ц******* *******" ХХК нь хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байна. Иргэд бидний хувьд зэргэлдээ "С резиденс" хотхоны Б болон С блок барилгад захиалга өгч, 2026 оны 1, 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн гэрээтэй байгаа. Анх уг орон сууцанд захиалга өгөх үед зэргэлдээ газарт нь 4 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавартай байгааг бид /ebarilga.mn/ сайт болон Хотын стандартын газраас тодруулахад цонх хаагдахгүй, нар хангалттай үзнэ гэж байсан учир бид насаараа цуглуулсан мөнгөө өгч орон сууцны захиалга хийсэн. Гэтэл "Ц******* *******" ХХК нь бидний захиалсан барилгын цонхнуудыг хааж 9 давхар барилга угсралтын ажлыг явуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Бидний захиалсан орон сууцны барилгад нар э*******лэлт, агаар сэлгэлтийн нөлөөлөл үзүүлэхээс гадна, авто зогсоол, ногоон байгууламж, галын гарц зэргийг хааж барилга угсралтын ажил явуулж, инженерийн шугам сүлжээний ажил хийж байгаа байгаа нь бидний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, Монгол Улсын          Үндсэн хуулиар хамгаалагдсан "Эрүүл аюулгүй орчинд амьдрах" эрхэнд бүдүүлгээр халдаж байна. Бид агаарлах эрүүл орчингүй, ногоон байгууламжийн хүртээмж муу, зам талбайн нэвтрэх чадвар зэргийг харгалзан үзэлгүйгээр мэргэжлийн байгууллага төвөгшил ихтэй өндөр барилгын тусгай зөвшөөрөл олгож байгаад оршин суугчдын зүгээс гомдолт******* байна. Өөрөөр хэлбэл, оршин суугчид бидний амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж сүүдэр унах, нарны гэрэл хаагдах, харагдах орчин хязгаарлагдах, агаарын чанар муудах, байрны орц гарцыг хаах, замын бөглөрөл, авто машины зогсоолгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбай хүрээлэн байгаа орчны техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг маш олон асуудал хөндөгдөж байгаа болно.

            1.“Ц******* *******” ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгын ажил эхлэн холбогдох хууль тогтоомжийг ноцт******* зөрчиж байна гэж үзэхээр байна. Үүнд, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл/ цаашид барилгын ажлын зөвшөөрөл гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлэхээр, 5 дугаар зүйлийн 5.2-д Барилгын үйл ажиллагаанд ... барилгын норм, дүрмийг заавал мөрдөх-өөр, 18 дугаар зүйлийн 18.1-д барилгын үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр, 26 дугаар зүйлийн 26.1.1-д барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барилгын барихад барилгын ажлын зөвшөөрөл олгохоор, 28 дугаар зүйлийн 28.1-д ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулахаар, 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан ... баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгохоор, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн бичиг холбогдох баримт шаардлага (төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй бол зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзахаар заасан байна.

            2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно, 4.2.2, 4.3.2-д  гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барихад орон сууцнаас бусад барилгын хувьд эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс өөрийн эзэмшил газартаа барилга барихдаа зөвшөөрөл авахаар заасныг зөрчсөн.

            3.“Ц******* *******” ХХК-ийн барилга нь "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм" /БНбД 30.01.04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгт 2.11-д заасан 2-3 давхар барилгын тууш талуудын хоорондын зай 15 метрээс багагүй байна гэснийг мөн "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31.01.10/-ын 12 дугаар хүснэгт орон сууц олон нийтийн барилга хоорондын зай 20 метр байхаар төлөвлөнө гэснийг зөрчсөн. Газар дээр нь хэмжилт хийхэд "Ц******* *******" ХХК-ийн барилга нь "С резиденс" хотхоны С блок орон сууцны барилгаас 14.67м-15.01м зайтай байгааг Нийслэлийн Хяналт шалгалтын газар мөн геодезийн хэмжилт хийдэг тусгай зөвшөөрөл бүхий "Н " ХХК-ийн геодезийн дүгнэлтээр баталгаажсан.

Иймд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо " т" хотхоны баруун х*******д талд байршилтай, орон сууцны зориулалт бүхий 0.0999 м.кв газарт 20,0 х 14,0 метр хэмжээтэй, цутгамал төмөр бетон үндсэн хийц бүхий 9 давхар, барилга байгууламжид Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжигдсэн "М " ХХК-д боловсруулсан 20.0х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч М.Ц******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Ц******* *******” ХХК-ийн барьж байгаа барилга орон сууц хамгийн багадаа 18 метр байна гэдгийг зөрччихсөн. Зөрчсөн нь хяналт шалгалтын газрын дүгнэлтээр нотлогдсон, хэмжээнүүд нь бусад геодези, газар зүйн баримт болон бусад баримтуудаар тогтоогдсон. 9 давхар барилга гэдгээ хариуцагч талаас амаар тайлбарласан удаа дараагийн албан бичгүүдэд “Ц******* *******” ХХК нь 2014 метр квадрат талбайтай 9 давхар барилга барьж байгаа юм гэсэн тайлбаруудаар 9 давхар баригдаж байгаа нь тогтоогдож байгаа. 1 дүгээр шаардлагын тухайд барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн учраас 9 давхар барилга барих боломжгүй. Үүгээр олгосон А даалгаврыг хууль зөрчсөн гэж үзэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. 2 дугаарт нэхэмжлэгчийн зүгээс хурлын шийдвэрийг дараагийн шатны захиргааны акт гаргах урьдчилсан нөхцөл гэж үзээд нэхэмжлэл гаргасан байгаа. 37 дугаар хурлаар эскиз зургаа өгч байж хурлын шийдвэр дэмжигдэх ёст*******. Гэтэл эскиз, батлагдсан зургаа өгөөгүйгээр хурлын шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд мөн батлагдсан зургаа өгөөгүй байгаа. Энэ чинь хууль зөрчиж байна. Ямар ч батлагдсан зураггүй компанийг дэмжээд шийдвэр гаргасан нь хууль бус байна. Хурлын шаардлагууд байгаа. Хэлэлцэх асуудлын зураг нь заавал ирсэн байж хэлэлцэх ёст*******. Дээрх байдлаар хурлын шийдвэр чинь хууль зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шаардлагаа дэмжиж байна” гэв.

            3.3.Нэхэмжлэгч Д.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Хариуцагчийн төлөөлөгч миний асуусан асуулт, шүүгчийн тодруулсан асуултуудад А даалгавар 9 давхар барилга барих үндэслэл болж байна гэдэг тайлбарыг 2-3 удаа хэллээ. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас “Ц******* *******” компанид олгосон А даалгавар 9 давхар барилга барих даалгавар мөн байна гэсэн хууль зүйн дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас барилгын норм дүрмийн 2 дахь хэсэгт заасан хамгийн багадаа 18, хэрвээ 16 давхар өндөр барилгаас нэмж хэмжвэл 32 метр гэсэн стандартыг зөрчиж байна. 2 дугаарт гуравдагч этгээдийн төлөөлөгч өмчлөх эрх, гэрээ цуцлагдах эсэхтэй холбоот******* тайлбарыг шүүх хуралдааныг эхлэхээс дуусах процессын явцад бүх үе шатад ярьж байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгын гэрээ бол иргэний эрх зүйн харилцаанд үүсдэг гэрээ, энэ гэрээ ямар төрлийн гэрээнд хамаарагддаг вэ гэхээр өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх биш ажил үйлчилгээ гүйцэтгэхтэй холбоот*******. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заачихсан. Ажил бүрэн гүйцэтгэхэд дуусаагүй байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ямар тохиолдолд өмчлөлд ажлын үр дүнг шилжүүлэх талаар зохицуулсан байдаг. Энэ нь захиалагч ажлын үр дүнг хүлээн авах, төлбөр төлөх үүрэг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдах асуудалд та нар битгий санаа зовоор*******. Энэ гэрээ цуцлагдах юм бол “С” ХХК компани, итгэмжлэл олгосон Д.Г******* нарын хоорондын маргааны асуудал байгаа юм. Тийм учраас ийм харилцаа үүсээгүй байгаа гэдгийг “С” компани хэрэгт нотлох баримтаар авчирч өгсөн байгаа юм. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өөр эрх зүйн өөр төрлийн маргааны эрх зүйн харилцааны асуудлыг захиргааны эрх зүйн маргаанд авчирч ярих ямар нэгэн үр дагавар байхгүй гэдгийг зориуд цохон хэлье. Нэгэнт 9 давхар барилга баригдаж байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр батлагдчихсан. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар болон шүүх бүрэлдэхүүнд амаар хийсэн тайлбаруудаараа 9 давхар барилга баригдаж байгаа хууль зүйн үндэслэл болж байна гэдэг тайлбарыг хэлж байгаа учраас 2026 оны 01 дүгээр сарын 05-ны 2601 шинжээчийн дүгнэлтээр барилга хоорондын зай 14,6-16,4 метр гэж дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн актаар барилга хоорондын зайг зөрчсөн байна гэсэн 2 дүгнэлтийг хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч үгүйсгэсэн байдал гаргаж өнөөдрийн шүүх хуралдаанд мэтгэлцэж чадсангүй. Өөрөөр хэлбэл, барилга хоорондын зай, норм дүрэм, стандарт зөрчигдсөн гэдэг нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

            3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц******* *******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/856 тоот шийдвэрийг үндэслэн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд 1 нэгж талбарын дугаартай 0.099 га газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Уг 0.099 га газрыг үндэслэж, 399.6 метр квадрат барилгажих талбайд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 4-д барилгын давхрын тоог давхар талбайн харьцааны 3.2 үзүүлэлтийг баримтлан төлөвлөнө гэж заасан нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу төлөвлөх боломжт******* байна.

            2025 оны дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу "М " ХХК-д боловсруулж ирүүлсэн 9 давхар орон сууцны барилгын Загвар зургийг нийслэлийн нутаг дэвсгэрт Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хуралд хэлэлцүүлж Загвар зургийг Нийслэлийн Ерөнхий архитекторт танилцуулж, батлуулах эсэх асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн. Нийслэлийн Ерөнхий архитектор одоогийн байдлаар Загвар зургийг баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэгч нараас гаргасан Загвар зураг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэлийн утгад дурдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж зохицуулсан. Уг тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Тогтоол хүчингүй болгох тухай" 39 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.

            Тус газраас "Ц******* *******" ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар олгосон дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь зэргэлдээ орших нэхэмжлэгч нарын захиалга өгсөн барилгын ашиглалтад сөргөөр нөлөөлөх, орц гарцыг хаах, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (э*******лэлтийн) хангамж" БНБД 23-04-07 нарны э*******лэлтийн норм дүрмийг зөрчих зэргээр нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхлыг хөндсөн, хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

            Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасны дагуу захиргааны актын улмаас нэхэмжлэгч иргэн М.Ц*******, Д.Г******* нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорх*******гүй байх тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”.

“Хариуцагчаас 9 давхар барилга баригдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж хэлээд байна. Хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Яагаад гэхээр 9 давхар баригдаж байгаа барилга байхгүй. 9 давхар барилга баригдах хууль эрх зүйн акт гараагүй. Хот байгуулалт хотын стандартын газраас, Нийслэлийн ерөнхий архитектораас 3 захиргааны акт гаргадаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлаад түүн дээр үндэслээд Загвар зургийг батлаад Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгээд экспертүүдийн дүгнэлт гарсныг үндэслээд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэж 3 акт гаргадаг. Энэ Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн дүгнэлт захиргааны акт болохгүй. Нийслэлийн ерөнхий архитектор баталж байж захиргааны акт болж захиргааны маргаан үүсэх эрх зүйн боломж үүснэ. Үүнд нэхэмжлэлийн шаардлагыг шүүх авч хэлэлцэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Захиргааны акт биш учраас. Архитектур төлөвлөлтийн даалгаврын хувьд 9 давхар гэдгийг хүлээн зөвшөөрсөн гээд байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслээд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 9 давхар барилгын загвар зураг дэмжигдсэн гэдэг асуудлыг ярьсан. Энэ архитектур төлөвлөлтийн даалгавар нь 9 давхар гэсэн даалгавар биш 9 давхраар загвар зураг боловсруулах үндэслэлтэй гэсэн даалгавар гэж тайлбарласан байгаа. Энэ даалгавар 9 давхар биш хэдэн ч давхар байж болно 9-өөс өндөр байж болно. Тэр үндэслэлээр нь хэлснээс 9 давхар барилга барина гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар биш. Мөн нэхэмжлэгч талын барилгын норм дүрэм зөрчсөн 23.4.7 буюу нарны э*******лэлт болон бусад байдлаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрх зөрчигдсөн гэдэгт ямар нэгэн дүгнэлт, нотлох баримтаар авагдсан баримт байхгүй. Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар ямар нэгэн баримтууд нь байхгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“1.“Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухай:

Манай компанид Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/856 тоот захирамж, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1 нэгж талбарын дугаартай 0.099 га, Үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж буй газрыг тус тус үндэслэн Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон юм. Нэхэмжлэгчийн зүгээс тус Архитектур төлөвлөлтийн даалгавар нь яагаад хууль бус, ямар хууль тогтоомжийг зөрчсөн талаар тодорх******* тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ огт тайлбарлаагүй байна. “Ц******* *******” компани нь архитектур төлөвлөлтийн шаардлага, нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх стандарт болон бусад хууль, дүрэм, нормыг ягштал мөрдөж ажиллаж байгаа.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Ц******* *******” компанийг "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эрх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын заалтын 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.3.2-д заасан гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барихад /орон сууцнаас бусад/ барилгын хувьд эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс өөрийн эзэмшил газартаа барилга барихдаа зөвшөөрөл авахаар заасныг зөрчсөн" гэсэн байна. Гэвч барилгын ажил эхлүүлэх, барилга барих үйл ажиллагаа эхлүүлэх үед тус тогтоол нь хүчингүй болсон байсан юм. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Тогтоол хүчингүй болгох тухай" 39 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байсан. Тухайн журамд гэр хорооллын газарт барилга барих болон орон сууцнаас бусад барилга барихдаа хөрш залгаа өмчлөгчөөс зөвшөөрөл авахаар зохицуулсан байна. Гэтэл “Ц******* *******” компанийн барилгын ажил явагдаж буй газар нь гэр хорооллын газар, бүс биш, мөн компанийн зүгээс үйлчилгээтэй орон сууц барьж байгаа тул тухайн журмын холбогдох заалтад хамаарахгүй юм. Үүнээс гадна нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцны өмчлөгчид биш тул зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Учир нь нэхэмжлэгч нарын байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ” хүчин төгөлдөр эсэх нь тодорх*******гүй, байрны өмчлөх эрхийг орон сууц барьж буй компаниас шилжүүлж аваагүй байна. Иймд "Ц******* *******" компани нь нэхэмжлэгч нараас барилга барих үйл ажиллагаанд холбогдуулан ямар нэгэн санал, зөвшөөрөл авах үүрэггүй юм.

Нэхэмжлэгч нь Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорх******* тайлбарлаагүй байх тул бидний зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорх******* тайлбар хийх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорх******* болох үед нэмэлт тайлбар хийх болно.

2.“Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжигдсэн “М ” ХХК-д боловсруулсан 20.0х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухай:

Манай компанийн захиалгаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу “М******* ” ХХК нь Баянгол дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Үйлчилгээтэй, орон сууц”-ны зориулалтай барилгын Загвар зургийг гүйцэтгэсэн. Ингэхдээ барилгын загвар зургийг холбогдох хууль тогтоомж, барилгын төлөвлөлт, байгуулалтын дагуу зохих норм дүрмийг мөрдлөг болгон хийж гүйцэтгэсэн байдаг. Тус Загвар зургийг Нийслэлийн нутаг дэвсгэрт Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хурлаар хэлэлцсэн. Загвар зургийг Нийслэлийн Ерөнхий архитекторт танилцуулж, батлуулах эсэх асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн тул "Зөвшөөрсөн" санал, зөвлөмжийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Загвар зургийг Нийслэлийн Ерөнхий архитектор одоогоор баталгаажуулаагүй, гагцхүү мэргэжлийн зөвлөлөөс Нийслэлийн Ерөнхий архитекторт танилцуулахыг дэмжсэн саналтай байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс тус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч тус шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш юм. Тодруулбал, тус мэргэжлийн зөвлөлийн шийдвэр нь нэхэмжлэгчийн субьектив эрхэд шууд чиглээгүй, тодорх******* санал уламжилсан шинжтэй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн байж болзошгүй гэсэн үр дагавар үүсгэхгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

3.Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, цаашид ч хөндөгдөхгүй тухай:

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ “Ц******* *******” компанийн барьж буй барилга нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, барилгын ажил эхэлсэнтэй холбоот*******гоор маш олон асуудал хөндөгдөж байгаа гэсэн байна. Гэвч яг ямар эрх нь зөрчигдсөн нь тодорх*******гүй, түүнийгээ нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байна. Мөн оршин суугчдын амьдрах орчинд яг ямар асуудал яаж сөргөөр нөлөөлж байгаа талаар тайлбарлаагүй, нотлоогүй байна. Бодит нөхцөл байдал дээр “Ц******* *******” компанид олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгч нарын захиалга өгсөн орон сууцад ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлсөн зүйл огт байхгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Г*******ийн захиалга өгсөн “С резиденс” хотхоны В блок нь "Ц******* *******" компанийн барьж буй барилгаас хангалттай хол зайтай, тухайн барилгын цонхыг хаах ямар ч боломжгүй, тухайн В блокд сөргөөр нөлөөлсөн зүйл огт байхгүй юм. Мөн нэхэмжлэгч М.Ц*******гийн захиалга өгсөн “С резиденс” хотхоны С блокын байранд хэрхэн мар байдлаар сөргөөр нөлөөлж байгаа нь ч тодорх*******гүй байна.

Нэхэмжлэгч нар нь “Орон сууц захиалгын гэрээ”-г нотлох баримтаар шүүхэд өгсөн байна. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д “Гэрээгээр тохиролцсон төлбөрийг 100% бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэн өгнө...” гэж заасан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нар тухайн захиалга өгсөн орон сууцны төлбөрийг бүрэн төлж байж өмчлөгч болох бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцны эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох юм. Харин нэхэмжлэгч нар нь тухайн байрныхаа хууль ёсны өмчлөгч болоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нотлох баримтаар өгөөгүй, орон сууцны захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь тодорх*******гүй нөхцөлд нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч гаргах эрхгүй субъект нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжигдсэн “М ” ХХК-д боловсруулсан 20.0х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1 дүгээрт, гуравдагч этгээдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Ингэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар ямар хууль зөрчөөд байна гэдэг талаар огт ярьдаггүй. Тэгэхээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохын тулд тухайн захиргааны акт гаргахдаа хууль зөрчсөн байх шаардлага хүчингүй болгох, эсвэл норм дүрмийг ноцт******* зөрчсөн байх шаардлагатай. Гэхдээ ямар байдлаар зөрчөөд байгаа нь тодорх******* бус байгаа. 2 дахь шаардлага нь 37 дугаар хурлын шийдвэр нь захиргааны актын шинжийг хангахгүй, бие даасан шаардлага хангахгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37-д захиргааны акт бол зохицуулалт агуулсан захирамжилсан шинжтэй, гадагш чиглэсэн үр дагавар үүсгэх. Гэтэл энэ шийдвэр ямарваа нэгэн зохицуулалт агуулсан, захирамжилсан шинжтэй зүйл биш гэж үзэж байгаа. Энэ шаардлагын хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй акт биш болно. 3 дугаарт, нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөх эрхтэй холбоот*******гоор их асуулт асуусан. Захиргааны ерөнхий хуулийн зорилго дээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн, эсвэл иргэн, хуулийн этгээдэд зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх ашгийг хамгаалах тухай. Тэгэхээр зөрчигдөж болзошгүй юм уу, зөрчигдсөн эрх хэн дээр яригдах вэ гэвэл хууль ёсны өмчлөгч дээр л яригдана. Нэхэмжлэгч анх гуравдагч этгээд “С” ХХК-г оролцуулъя, учир нь энэ компани барилгын хууль ёсны өмчлөгч нь юм гэсэн. Тэгэхээр гуравдагч этгээдээр оролцуулъя гэж хүсэлт гаргасан нь  хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Тэгэхээр барилгын хувьд хууль ёсны өмчлөгч “С” ХХК юм гэдгийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр энэ этгээдүүдийн хувьд А даалгавар нэхэмжлэгчид сөргөөр нөлөөлөхүйц захиргааны акт биш. Ямарваа нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлсэн зүйл одоогоор байхгүй. Тэгэхээр зөрчигдсөн юм уу, зөрчигдөж болзошгүй эрх байхгүй. Шүүх зөрчигдсөн эрх байвал баримтаар авна, зөрчигдөж болзошгүй зүйл байвал ч гэсэн баримтаар авна. Тэгэхээр зөрчигдсөн эрх харагдахгүй, тогтоохгүй байна. 4 дүгээрт, 9 давхар барилга баригдана гээд маргаад байгаа. Тэгээд архитектур төлөвлөлтийн даалгаварт хүчингүй болно. Одоогоор 9 давхар барилга баригдсан зүйлгүй гуравдагч этгээдийн зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавартай барилгын ажлын зөвшөөрөлтэй барилга баригдаад явж байсан, үүнтэй нэхэмжлэгч нар маргахгүй гээд байгаа юм. Барилга дээшилчих юм бол бидний эрх ашгийг зөрчинө гээд байгаа юм. Гэтэл барилга өргөөшөө баригдахгүй зөвхөн дээшээ баригдана гэж байгаа юм. Нэхэмжлэгч нарын байр нь С блокийн нэг давхарт байгаа. Тэгэхээр хэрвээ нар хаахаар 4 давхар, 9 давхар байсан ч ялгаагүй. 4 давхартай маргахгүй гээд байгаа юм. Тэгэхээр 4 давхарт барилгатай буюу тэнд барилга барихынх нь хувьд маргахгүй гэж дээшилчихвэл маргаж байна. Үүнтэй ижил кейс дээр шүүх 3 давхар барилга байсан дээр дахин төлөвлөлт ороод барилга нь дээшээ баригдчихдаг. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0443 дугаар дээр давж заалдах шатны магадлалтай хэрэг. Дахин төлөвлөлтөөр дээшээ барьдаг. Хажууд нь байсан барилгынхан маргадаг. Шүүх дүгнэлт өгөхдөө та нар барилга барихад нь маргаагүй, зай дээр чинь дахиад дээшээ л барилга баригдаж байхад яагаад маргаад байгаа юм, нэхэмжлэхийн хувьд үндэслэлгүй зүйл гэж дүгнэсэн байдаг. 5 дугаарт нь Д.Г******* нэхэмжлэгчийн хувьд барилга нь Б блок. Цонх, нарны хувьд ямар ч байдлаар “Ц******* *******” компанийн барьж барилга нөлөөлөх боломжгүй. Зайны хувьд нэлээн зайтай байгаа. Тэгэхээр маргааны гол зүйл нь М.Ц******* нэхэмжлэгчийн хувьд эрх нь зөрчигдөх үү, зөрчигдөхгүй юу гэдгийг архитектор төлөвлөлтийн даалгавар нь энэ хүний эрхийг зөрчсөн гэдэг зүйл харагдахгүй байна. Барилга хоорондын зайтай холбоот*******гоор эрх нь ийм байдлаар зөрчигдөж болзошгүй юм гэсэн үйл баримт хэрэгт тогтоогдохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “нэхэмжлэгч нарын захиалсан орон сууцны дэргэд 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан болон Загвар зургийг батлахыг зөвшөөрсөн мэргэжлийн байгууллагын хурлын шийдвэрт холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч  Д.Г******* Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С резидент хотхоны Б блокд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захилгын 18 дугаартай гэрээгээр[1], нэхэмжлэгч М.Ц******* нь мөн орон сууцны С блокод 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгын 1 дугаартай гэрээгээр[2] тус тус орон сууцыг захиалан бариулж байгаа болох нь эдгээр гэрээгээр тогтоогдлоо.

2.2.Нэхэмжлэгч нар нь өөрсдийн захиалан бариулж байгаа орон сууцны барилгын зэргэлдээ, зүүн талд “Ц******* *******” ХХК-ийн барьж байгаа барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж, өмнө зөвшөөрсөн 4-5 давхар барилгын төлөвлөлтийг 9 давхар болгож баталсан 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хуралдааны “Ц******* *******” ХХК-ийн уг барьж буй барилгыг 9 давхар болгосон Загвар зургийг батлахыг зөвшөөрсөн шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар маргаж байна.

2.3.Гуравдагч этгээд “Ц******* *******” ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Үйлдвэрийн 1-3 бүсчлэлд 0,999 га талбайд аж ахуй, үйлдвэрийн барилга барихаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[3] батлуулсан байна.

2.4.Уг Архитектур төлөвлөлтийн даалгаврын 4-т “Давхар талбайн харьцааны 2.4 үзүүлэлтийг баримтлан 2397.6 метр квадратаас хэтрүүлэхгүй төлөвлөх” гэснээс үзвэл “Ц******* *******” ХХК-ийн уг барилга нь энэ баримт бичгээр үндэслэн 4-5 давхар байхаар төлөвлөгдөж батлагджээ.

2.5.Уг барилгын энэхүү Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 4-5 давхар барилга байсан гэдэг нь Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд “Давхарын тоо:+/- 0.00 түвшнээс доош 1 давхар зоорьт*******, +/- түвшнээс дээш 5 давхар[4]” гэснээр тогтоогдож байгаа ба хариуцагч, гуравдагч этгээд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү даалгавартай маргахгүй, уг барилга 4 давхар байвал эрх хөндөхгүй гэж тайлбарласан.

2.6.Гуравдагч этгээд “Ц******* *******” ХХК нь энэ 11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Загвар зургаа батлуулж, барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авч, барилгын ажлаа эхлүүлсэн болох нь шүүхийн үзлэг[5], гуравдагч этгээд “Ц******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдов.

2.7.Шүүхийн үзлэгээр “Ц******* *******” ХХК-ийн барилгын ажил нь 5 дахь давхрын цутгалтын ажлыг хийж эхэлсэн болох нь харагдаж байв.

2.8.“Ц******* *******” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25/06 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан, “ ... Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тэ*******чдийн гудамж хаягт байрлах 999 метр квадрат талбайд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож өгөх” хүсэлтийг[6] гаргасан байна.

2.9.Энэ хүсэлтийнх нь дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаар “зөвшөөрсөн” шийдвэр гаргасан[7].

2.10.Одоогоор 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан, харин уг даалгаврыг дагаж батлагдах ёст******* байсан Барилгын загвар зураг нь батлагдаж албажаагүй, Магадлалын дүгнэлт гараагүй, 9 давхар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1184 дүгээр,10 дугаар сарын 29-ний өдрийн 02/364 дүгээр албан бичиг[8], 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/1023 дугаар албан бичгүүдээр тус тус “... Загвар зураг батлагдаагүй[9]” тайлбар, Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 10 дугаар 30-ны 01/3052 дугаар албан бичиг[10], Хот байгуулалт, хотын стандартын газар явуулсан шүүхийн үзлэгээр[11] тус тус тогтоогдсон.

2.11.Шинэчлэн батлагдсан  2025 оны дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 4-т давхрын тоог заахдаа “Давхар талбайн харьцааны 3.2 үзүүлэлтийг баримтлан төлөвлөнө” гэж, 5-д “Архитектур төлөвлөлтийн даалгавар нь Барилгын тухай хуулийн 35.1.3-т заасны дагуу барилгын байршлыг тодорх*******лж буй баримт бичиг бөгөөд зураг төсөл зохиогчоос архитектурын онцг******* шийдэл, дэвшилтэт технологи, төлөвлөлтийн санал, санаачилга бүхий Загвар зургийг ирүүлсэн тохиолдолд хянан батлах боломжт******* зөвлөмж захиргааны акт юм. Барилгын тухай хуулийн 4.1.41-д заасан үе шатны ажлуудад батлагдсан Загвар зургийг үндэслэнэ” гэж тус тус бичжээ.

2.12.Энэ Архитектур төлөвлөлтийн даалгаврын 4-т заасан “Давхар талбайн харьцааны 3.2 үзүүлэлтийг баримтлан төлөвлөнө” гэсэн нь барилгыг 9 давхар хүртэл барьж болох хязгаарыг заасан *******лголт[12] гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

2.13.Эндээс үзвэл маргаан бүхий захиргааны акт болох дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь “Ц******* *******” ХХК-ийн барьж эхэлсэн 4-5 давхар барилгыг 9 давхар болгож нэмэгдүүлэн төлөвлөх боломжийг олгосон анхдагч үр дагавар бүхий эрх зүйн баримт бичиг мөн байна.

2.14.Нэхэмжлэгч нар нь “Ц******* *******” ХХК-ийн 2023 онд Нийслэлийн ерөнхий архитекторын 2023 онд баталсан “Ц******* *******” ХХК-ийн аж ахуй, контор, үйлдвэрийн барилгын Загвар зургийн дагуу барих 4 давхар барилга нь барилгын норм, дүрэмд заасан барилга хоорондын зайн хэмжээг зөрчөөгүй, 9 давхар болгосноор өөрсдийн захиалан бариулж байгаа орон сууцны хана хоорондын зайн хэмжээг зөрчсөн нь эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа тул уг зөрчигдсөн гэх үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

2.15.Гуравдагч этгээд “Ц******* *******” ХХК-ийн барьж буй 9 давхар барилгын Загвар зургаас тус компанийн барьж буй барилга нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны нарны тусгал, э*******лэлтийн нормыг зөрчсөн эсэхийг шүүхэд тогтоох боломжгүй байгаагийн учир нь уг Загвар зургийг[13] эрх бүхий этгээд батлаагүй /хянаагүй/, албажуулаагүй тул хүчин төгөлдөр болоогүй Загвар зургийн зураглал дээр нарны э*******лэлтийн тооцоолол гаргуулах боломжгүй гэж шүүх үзэв. Хариуцагч тал энэ үйл баримтыг няцаагаагүй болно.

2.16.Харин нэхэмжлэгч М.Ц*******гийн захиалан бариулж байгаа орон сууцны хана байрлаж байгаа талаас “Ц******* *******” ХХК-ийн барьж буй барилга хоорондын зай нь 14.9-16.4 метр болох нь шинжээчийн дүгнэлтээр[14] тогтоогдлоо.

2.17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “... М.Ц*******гийн орон сууцны хана нь “Ц******* *******” ХХК-ийн барьж буй барилгын ханатай зөрж байрласан тул энэ зайг багасгаж тооцож болно” гэж байгаа боловч ийнхүү багасгаж тооцож болох эрх олгосон эрх зүйн баримт бичгийг шүүхэд нэрлээгүйн зэрэгцээ, уг барилга хоорондоо жишүү буюу чандманьлаж байрласан гэж үзэхээргүй, босоо тууш /урт/ зэрэгцээ барилгууд гэдэг нь кадастрын зураг, шүүхийн үзлэгээр зэрэг үйл баримтууд шүүхэд нотлогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д "барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг”, мөн зүйлийн 4.1.18-д "барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг" гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг”, мөн зүйлийн 4.1.27-д "загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны т*******м, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорх*******лсон баримт бичгийг *******лгохоор тус тус заасан байна.

3.2.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна” гээд мөн хэсгийн 5.1.1-т “барилгын норм, дүрэм” гэж, мөн зүйлийн 5.2-т “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, ... мөрдөнө” гэж заажээ.

3.3.Иймд Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 стандарт нь барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал мөн бөгөөд аливаа этгээд барилгын үйл ажиллагаандаа баримтлах баримт бичиг мөн байна.

3.4. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 стандартын Зөвлөмжийн 4 дүгээр хавсралт “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай, хэмжээ, орон сууцны барилгын авто машины гараж, ил зогсоол хоорондын зай хэмжээ” гэх хэсгийн 2.5-д “9 давхар барилгын тууш урт талууд хоорондоо 32 метр, харин тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны цонхт******* хөндлөн  талуудын хооронд 18 метр, 12 давхар  барилгын тууш урт талууд хоорондоо 45 метр,  харин тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны цонхт******* хөндлөн  талуудын хооронд 24 метр байхаар” тус тус нормыг тогтоосон байна.

3.5.Иймд нэхэмжлэгч М.Ц*******гийн захиалан бариулж буй орон сууцны барилгын хана болон нь “Ц******* *******” ХХК-ийн барьж буй барилгын хана хоорондын зай нь 14.9-16.4 метр байгаа тул Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 стандартын 12 давхар барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны цонхт******* хөндлөн  талуудын хооронд 24 метр гэсэнд нийцэхгүй байна.

3.6.Нэхэмжлэгч Д.Г*******ийн Б блокт байрлалтай орон сууцны хана нь “Ц******* *******” ХХК-ийн барьж буй барилгын хана хоорондын зайг  шинжээчийн дүгнэлтээр хэмжиж гаргаагүй тул энд дүгнэлт өгөх боломжгүй байна.

3.7.Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаараа “Ц******* *******” ХХК-ийн барихаар төлөвлөсөн 9 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Загвар зургийг батлахыг зөвшөөрсөн шийдвэр гаргахдаа зэрэгцээ баригдаж буй “С” ХХК-ийн 2021 онд Загвар зургаа батлуулсан барилга хоорондын зайг баримтлаагүй нь Орон сууцны барилгын  зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 стандартад нийцээгүй, нэхэмжлэгч М.Ц*******гийн захиалан бариулж байгаа орон сууцны зай хоорондын хэмжээг зөрчсөн болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдлоо.

3.8.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ” гээд мөн хэсгийн 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” гэж, 7.1.3-т “энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх” гэжээ.

3.9.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна” гээд мөн хэсгийн 12.1.1-т “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна” гээд мөн хэсгийн 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх” гэж, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж тус тус хуульчилжээ.

3.10.Ийнхүү Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо” гэж зааснаас үзвэл барилгын ажлын зөвшөөрлийг “байгууллага” олгох ёст******* гэдэг нь тодорх*******логдож байгаа ба энэ зөвшөөрлийг олгох олон үе шатны байгууллагын нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл мөн болох нь уг хуулийн заалт болон Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн дүрэмд заасан эрх хэмжээ, гаргасан шийдвэрүүдээр тогтоогдож байна.

3.11.Эндээс үзвэл, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл болон Нийслэлийн Ерөнхий архитектор нар нь аливаа барилгын төлөвлөлт, зураг төсөл нь тогтоосон стандартад заавал нийцсэн байх шаардлагыг тогтоосон бөгөөд эдгээр шаардлагын хангасан эсэхийг хянасны үндсэн дээр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлах болон Загвар зургийг батлах зөвшөөрлийг олгох ёст******* гэдэг нь хуулийн дээрх зохицуулалтаар тодорх*******логдлоо.

 3.12.Ийм байхад Нийслэлийн Ерөнхий архитектор нь барилга хоорондын норм, дүрэм зөрчсөн “Ц******* *******” ХХК-ийн барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаварт 9 давхар байхыг зөвшөөрч, Архитектур төлөвлөлтийн даалгаварыг баталсан, түүнчлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаараа “Ц******* *******” ХХК-ийн барихаар төлөвлөсөн 9 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Загвар зургийг батлахыг зөвшөөрсөн шийдвэрүүдийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд, барилгын норм дүрэмд нийсэн орчинд амьдрах эрхийг хөндсөн гэдэг нь нотлогдож байх тул уг хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болох үндэслэлтэй байна.

3.13.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас гарсан “Ц******* *******” ХХК-ийн барихаар төлөвлөсөн 9 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Загвар зургийг батлахыг зөвшөөрсөн” шийдвэрийг захиргааны акт биш гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

3.14.Тухайлбал, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны  04 дүгээр сарын 03-ны өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан “Хотын төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 4.4-т “Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ” гээд, 4.4.6-д загвар зургийн төлөвлөлт” гэжээ.

3.13.Эндээс үзвэл Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэх хот байгуулалт, газар ашиглалт, барилгажилтын төсөл, загвар зургуудыг хянан хэлэлцэж, мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргадаг нийслэлийн Ерөнхий архитекторын ажлын албаны дэргэдэх мэргэжлийн бүтэц бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн барилга байгууламжийн загвар зураг, хот төлөвлөлтийн шийдэл, газар зориулалт өөрчлөх хүсэлтүүдийг хурлаараа хэлэлцдэг, тухайн барилгажилт, төлөвлөлтийн шийдэл нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт, норм дүрэмд нийцэж буй эсэхийг хянаж, "Зөвшөөрсөн" эсвэл "Татгалзсан" шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг зохион байгуулалт мөн байгаа тул тус зөвлөлөөс гарсан шийдвэр нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан, заавал биелэгдэх шинж бүхий үр дагавартай шийдвэр байгаа тул захиргааны акт гэж үзлээ.  

3.14.Иймд Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын  07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас “Ц******* *******” ХХК-ийн дээр дурдсан байрлалд барих барилгыг 9 давхар байхаар “зөвшөөрсөн” шийдвэр гарсан уг барилгыг 9 давхар барих эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр тул шүүх хянан дүгнэлт өгөх захиргааны актад хамаарна. 

3.15.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч М.Ц*******, Д.Г******* нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй, барилгын өмчлөгч биш этгээд нэхэмжлэл гаргасан, шаардах эрхгүй” гэж маргасанд  анхан шатны шүүх шийдвэрээрээ дүгнэлт өгөхгүй.

3.16.Тодруулбал,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас өмнө нэхэмжлэгч М.Ц*******, Д.Г******* нарын нэхэмжлэлийг “энэ үндэслэлээр” хүлээн авахаас татгалзахыг хүссэн хүсэлтийг гаргасныг шүүх хянаад шүүгчийн захирамжаар шийдвэрлэчихсэн тул шүүх шийдвэрлэсэн асуудлаараа дахин шийдвэр гаргах, дүгнэлт өгөх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

3.17.Дээрх хууль зүйн үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас гарсан “Ц******* *******” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын баталсан 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12  дахь хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц*******, Д.Г******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас гарсан “Ц******* *******” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын баталсан 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Ц*******, Д.Г******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдсаныг үндэслэн, шинжээчийн зардалд М.Ц*******гаас урьдчилан төлсөн 811,316 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас х*******ш 14  хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

5.Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд үүсэх үр дагавар нь маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох тул шүүхийн шийдвэрийг албадан Гүйцэтгэх хуудас бичигдэхгүй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

[1] ХХ-1-ийн 83-85 дахь тал

[2] ХХ-1-ийн 8-9 дэх хуудас

[3] ХХ-1-Ийн 38, 50-52 дахь тал

[4] ХХ-1-ийн 53 дахь тал

[5] ХХ-2-ын 42-46 дахь тал

[6] ХХ-1-ийн 24 дэх тал

[7] ХХ-1-ийн 113 дахь тал

[8] ХХ-1-ийн 166, 168 дахь тал

[9] ХХ-2-ын 137 дахь тал

[10] ХХ-1-ийн 165 дахь тал

[11] ХХ-2-ын 129-130 дахь тал

[12] Шүүх хуралдааны тэмдэглэлд

[13] Эх хувиар шүүх хуралдаанд судлав.

[14] Шинжээчийн дүгнэлтэд.