| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00484/И |
| Дугаар | 149/ШШ2025/00450 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 149/ШШ2025/00450
2025 оны 09 сарын 10 өдөр Дугаар 149/ШШ2025/00450 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* утас: 99756125/-ын гаргасан
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.ын шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Цэрэнбат ой миний бие нь 1988 оны 11 сарын 1-нээс Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээний зочид буудалд галч, жижүүрээр ажиллаж байгаад 1990 оны 1 сарын 10-нд халагдсан. Ингээд ажилд орсон болон халагдсан тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Иймээс 1988 оны 11 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 11 хүртэлх 1 жил 2 сар 10 хоногийн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Ц.ын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ц. нь 1988 оны 11 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 11-н хүртэл тухайн үеийн нэрээр Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээний зочид буудалд галч, жижүүрээр ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2-р хуудас/, ******* ******* засаг даргын тамгын газар архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны №96 дугаартай архивын магадалгаа, /хх-ийн 4-р хуудас/, гэрч , а, нарын тодорхойлолт, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Ц. нь 1988 оны 11 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 11-н хүртэл тухайн үеийн нэрээр Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээний зочид буудалд галч, жижүүрээр ажиллаж байсныг сэргээн тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ыг тухайн үеийн нэрээр Ц. нь 1988 оны 11 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 11-н хүртэл тухайн үеийн нэрээр Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээний зочид буудалд галч, жижүүрээр ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц. нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.