Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00455

 

 

 

 

 

 

2025 09 11 149/ШШ2025/00455

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатар талбай 02 Сэнтрал Тауэр 8-р давхар лах ******* ******* ******* *******, утас: 89115154/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* ******* , утас: 99073866/-д холбогдох 1,773,551.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Г.т холбогдуулан 1,773,551.38 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Г.т холбогдуулан 1,773,551.38 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Г.т холбогдуулан 1,773,551.38 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,327 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 21,663.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 21,663.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.