Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00456

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 49/ШШ2025/00456

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатар талбай 02 Сэнтрал Тауэр 8-р давхар байрлах ******* ******* ******* *******, утас: 89554/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* ******* /РД:ОР79032, утас: 8990300/-д холбогдох ,853,302.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч нь ******* ******* *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

. 2024-08-0-ний өдөр ЗГ202408029469 тоот гэрээний дагуу Samsung A5 28GB Huawei BAND 8 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 926,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан.

2.2024-09-8-ны өдөр ЗГ2546 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 450,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 5-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт ,853,302.82 төгрөгийг хариуцагч ээс гаргуулах.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй /РД:ОР79032, утас: 8990300/-д холбогдох ,853,302.82 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Л.т холбогдох ,853,302.82 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.т нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,603 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 22,30.5 төгрөгийг, төрийн сангийн 003040094 тоот данснаас 22,30.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.