Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2026/0830

 

 

    

 

         2026          09           22                                     128/ШШ2026/0830

 

 

                                  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Х.Б******* нэхэмжлэлтэй, Б дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Миний бие Х******* овогтой Б******* нь тус шүүхэд гаргасан ******* дугаартай хэрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаа бөгөөд энэхүү хүсэлтийг сайн дурын үндсэн дээр гаргав” гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ” гэж, мөн зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

2.Нэхэмжлэгч нь 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

3.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг шалгахгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэснийг 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх гэсэн хуулийн заалтуудын агуулгыг тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

​          5.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Х.Б******* нэхэмжлэлтэй, Б дүүргийн Засаг даргад холбогдох, “Б дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийн Э*******гийн Э*******г үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ШҮҮГЧ​ ​                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ