Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2025/00599

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2025/00599

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би ******* аймаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй С.*******, Ц.******* нарт холбогдох 8,550,000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр 285,000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд график зөрчил үүсгэн хохирол учруулсан байна. Иймд гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул эргэн төлөлтийн үлдэгдэл болох 8,550,000 төгрөгийг хариуцагч С.*******гаас гаргуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100130037010 тоот дансанд төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.*******, Ц.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 8,550,000 маргах зүйлгүй ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймаг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.*******, Ш.******* нар нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* аймаг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймаг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 8,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.*******, Ц.******* нар нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ******* аймаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН