Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 149/ШШ2025/00608

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 14*******/ШШ2025/608

Сэлэнгэ аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би

Хас банкны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг ******* сум *******-р баг ******* ******* тоотод оршин суух ******* овогтой ******* /РД:*******, утас:*********************543*******5/, ******* овогтой ******* /РД:МЗ7*******011**************5, утас:**************210276/ нарт холбогдох 28,652,87*******.77 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.*******, Б.******* нар нь Хас Банктай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13283273 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30,0,0 / Гучин сая/ төгрөгийг жилийн 23.16 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Үндсэн хөрөнгө зориулалтаар, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 13285676 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,0,0 / Арван гурван сая/ төгрөгийг жилийн 23.76 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 10 сарын 18-ны өдөр зээлдэгч -ийн Хас Банк дахь 55187**************7 дансанд 30,0,0 төгрөг, 2023 оны 05 сарын 24-ний өдөр 13,0,0 төгрөгийг тус тус шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 21,776,*******5.53 төгрөг, зээлийн хүүнд *******,3*******7,382.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 46,23*******,18 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 13283273, 13285676 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 437 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Э.*******, Б.******* нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна: 1. Зээлийн нийт төлбөр болох 28,652,87*******.77 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 301,214 төгрөг, нийт 28,*******54,0*******3.77 төгрөгийг Э.*******, Б.******* нараас гаргуулах. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 6******* дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, Э.*******, Б.******* нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг ******* сумын татварын хэлтсийн дансанд 28,652,87*******.77 төгрөг тооцож тэмдэгтийн хураамжид 301,214 төгрөг төлсөн болно. ..гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 28,652,87*******.77 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь Хас банкны Э.*******ын хамтран зээлдэгч мөн. Одоо Хас банкнаас нэхэмжилж байгаа 28,652,87*******.77 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Э.*******, Б.******* нарт холбогдуулж 28,652,87*******.77 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*******, Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагч Э.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн дээрх мөнгөн дүнг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Зээлийн барьцаанд:

1.Сэлэнгэ аймаг ******* сум, 2-р баг Найрамдал ******* тоот хаягт байрших ГД:01*******5*******, Ү- тоот бүртгэлийн дугаартай, 72 мкв хувийн сууц Барьцаагаар хангагдах дүн *******,2,0 төгрөг,

2.Сэлэнгэ аймаг ******* сум, 2-р баг Найрамдал ******* тоот хаягт байрших ГД:02268, Ү-13072724 тоот бүртгэлийн дугаартай, 1101 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, Барьцаагаар хангагдах дүн 4,2,0 төгрөг,

3.Hyundai sonata маркийн №04030581 гэрчилгээтэй, - СББ улсын дугаартай суудлын машин, Барьцаагаар хангагдах дүн 12,0,0 төгрөг,

4.Hyundai sonata маркийн №04030582 гэрчилгээтэй, - СББ улсын дугаартай суудлын машин, Барьцаагаар хангагдах дүн 12,0,0 төгрөг,

5.Зил-131 маркийн №04555467 гэрчилгээтэй, - СЭА улсын дугаартай ачааны автомашин,Барьцаагаар хангагдах дүн 16,5,0 төгрөг зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэхийг тусгах нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 301,214 төлсөн төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, Б.******* нараас 0,607 төгрөг, төрийн сангийн 11304*******41 тоот данснаас 0,607 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны 28,652,87*******.77 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, Б.******* нар нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч Э.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн дээрх мөнгөн дүнг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох

а.Сэлэнгэ аймаг ******* сум, 2-р баг Найрамдал ******* тоот хаягт байрших ГД:01*******5*******, Ү- тоот бүртгэлийн дугаартай, 72 мкв хувийн сууц Барьцаагаар хангагдах дүн *******,2,0 төгрөг,

б.Сэлэнгэ аймаг ******* сум, 2-р баг Найрамдал ******* тоот хаягт байрших ГД:02268, Ү-13072724 тоот бүртгэлийн дугаартай, 1101 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, Барьцаагаар хангагдах дүн 4,2,0 төгрөг,

в.Hyundai sonata маркийн №04030581 гэрчилгээтэй, - СББ улсын дугаартай суудлын машин, Барьцаагаар хангагдах дүн 12,0,0 төгрөг,

г.Hyundai sonata маркийн №04030582 гэрчилгээтэй, - СББ улсын дугаартай суудлын машин, Барьцаагаар хангагдах дүн 12,0,0 төгрөг,

д.Зил-131 маркийн №04555467 гэрчилгээтэй, - СЭА улсын дугаартай ачааны автомашин,Барьцаагаар хангагдах дүн 16,5,0 төгрөг зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,214 төлсөн төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, Б.******* нараас 0,607 төгрөг, төрийн сангийн 11304*******41 тоот данснаас 0,607 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН