Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/71

 

   2025           01            09                                          2025/ДШМ/71

 

Н.О, О.Э, Ц.Ч,С.Ж,

М.А, Х.Т, Б.Б, Ч.С,

Н.Ж, Ш.Л, Н.Х,

Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

яллагдагч О.Э-гийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

яллагдагч С.Ж,

яллагдагч Б.Б, 

яллагдагч Ш.Л, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2704 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 113 дугаар эсэргүүцлээр Н.О, О.Э, Ц.Ч, С.Ж, М.А, Х.Т, Б.Б, Н.Ж, Ш.Л, Ч.С, Н.Х, Б.Б нарт холбогдох 1941 00065 0131  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, Стратеги академийн дэд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Баянмонгол хороолол, 000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

2. Н.Х, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Монгол хотхоны 00в байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

3. Ч.С, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

4. О.Э, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ХБ73122081/,

5. С.Жавхлан, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Увс аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “0000” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000 хотхон 000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 0000000/,

урьд: Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих, мөн хуулийн 194 дүгээр зүйлийн 2-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн ажил эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жил хорих ял тус тус шийтгүүлж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилээр тогтоож, Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг нэмэгдэл ялын хамт өршөөн хэлтрүүлсэн,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн ажил, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 cap баривчлах ял шийтгүүлж байсан,

6. Н.Одгэрэл, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Шилдэг шилтгээн” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 9, ээж, дүү, нөхөр, хүүхдүүдийн хамт 0000 дүүргийн 000 дугаар хороо, Алтай хаус хотхоны  00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 000000/,

7. М.А,0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, 00000ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,

8. Б.Б, 0000оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 00000 дүүргийн татварын хэлтэст нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,

9. Ц.Ч, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, 0000 дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн00дүгээр хороо, 00 байрны 000тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,

10. Н.Ж, 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000000/,

11. Ш.Л, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00-0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000000/,

12. Х.Т, 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт 0000 дүүргийн 00 дугаар хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор 00000 дүүргийн 0 дүгээр хороо, 000 байрны 00тоотод түр оршин суух хаягтай, 00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, өөрийн найз Н.Хтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр;

“Сохомон” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагчийг томилж хяналт шалгалт хийлгүүлэхийн тулд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Н.Х-аар дамжуулан “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ж-гаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

“Шилдэг шилтгээн” ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.Х-аар дамжуулан “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-ээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкаар дамжуулан авсан,

“Бест шүес” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч О.Э, Ч.С нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.Х-аар дамжуулан “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т, нягтлан бодогч Л.Х нараас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20,600,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Б.У-ээр дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү Б.Б-н найз Г.Г-ын банк нь дахь харилцах дансаар 5.000. 000 төгрөгийг тус тус хахуульд авч, үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 70,600,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Мөн яллагдагч Б.Б нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогч Б.Б-ийг төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцүүлж давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан өрөөнд хахуулийн 2,000,000 төгрөгийг авч, 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадна талбайд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт ажил эрхэлж байсан М.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон;

Яллагдагч Н.Х-ыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай Б.Б-тэй санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр;

Б.Б-ийн үйлдсэн ‘Сохомон” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагчийг томилж хяналт шалгалт хийлгүүлэхийн тулд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ж-гаас хахууль авсан гэмт хэрэгт, Б.Б-ийн хахууль авч татварын хяналт шалгалтыг хийлгэж, улсын байцаагчийн акт гаргаж өгөх саналыг “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ж-д уламжилж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ж-гаас 5.000. 000 төгрөгийг бэлнээр авч, Б.Б-д дамжуулан өгч хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Бийн үйлдсэн “Шилдэг шилтгээн” ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-ээс хахууль авсан гэмт хэрэгт, Б.Б-ийн хахууль авч татварын хяналт шалгалтыг хийлгэж, улсын байцаагчийн акт гаргаж өгөх саналыг “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-д уламжилж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг Н.О-ээс банкны харилцах дансаар шилжүүлэн авч Б.Б-д дамжуулан өгч хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Бийн үйлдсэн “Бест шүес” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч О.Э, Ч.С нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т, нягтлан бодогч Л.Х нараас хахууль авсан гэмт хэрэгт, Б.Б-ийн хахууль авч татварын хяналт шалгалтыг хийлгэж, улсын байцаагчийн акт гаргаж өгөх саналыг “Бестшүес” ХХК-ийн нягтлан бодогч Л.Х-т уламжилж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20,600,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр тус тус Л.Х-с авч, Б.Б-д 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.Уянгаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү Б.Б-н найз Г.Г-н банкин дахь харилцах дансаар 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

Мөн Н.Х нь Ш.Л, Н.Ж нартай санаатай нэгдэж, өөртөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж" давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 00000 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн Х.Т-тай түүний танил Н.Ж-ээр дамжуулан холбогдож, нэмэгдсэн өртгийн албан татварын “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулахын тулд, мөн устгуулсны хариуд Х.Тд;

Н.Ж-ээр дамжуулан 30,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр,

Өөрийн эзэмшлийн 00000000 тоот данснаас Х.Тгийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг,

Ш.Л-д Х.Т-гийн данс руу “Камерын мөнгө” гэсэн утгаар мөнгө шилжүүл гэж хэлж Ш.Л-гийн төрлийн хүн болох Д.Б-н эзэмшлийн 0000000000 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр Х.Тгийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 27,950,000 төгрөгийг,

Ш.Лгийн эзэмшлийн 000000000 тоот данснаас Х.Тгийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000. 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, нийт 117,950,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Мөн Н.Х нь Ш.Л-тэй санаатай нэгдэж, Н.Ж-т гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Х.Т-д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 117,950,000 төгрөгийг хахууль өгч, И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулж дэмжлэг үзүүлсний хариуд 2019 оны 3 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 11,800,000 төгрөгийг Ш.Л-гийн садны хүн болох Д.Б-н эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот данснаас Н.Жийн эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот дансаар,

2019 оны 3 дугаар сарын орчим 1,500,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 10,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчим бэлнээр, 2018 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрт бэлнээр тус тус хахуульд өгсөн гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Яллагдагч Ч.С нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа О.Э-тай бүлэглэн хахууль өгөгч “Бестшүес” ХХК-ийн захирал Б.Т-ын татварын хяналт шалгалт хийлгэх ашиг сонирхлын үүднээс тус компанийн 2018, 2019 оны татварын хяналт шалгалтыг хийсний хариуд Б.Б-ээр дамжуулан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан

Мөн яллагдагч Ч.С нь Ц.Ч-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жастын 00 дугаар байрны 00 давхрын 00 тоотод оршин суух Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Х.ОщР-ын эзэмшлийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх хуулиар хамгаалагдсан эрхэнд халдсан,

Түүнчлэн дээрх үйлдлийг хийх явцдаа Ц.Ч-тай бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Х.Р-ын ямар ч шалтгаангүйгээр зодож, цохин биед нь зүүн 2,3,4,5,6-р хавирганы хугарал, зүүн сарвуунд шарх, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд цус хуралт, хоёр тохой, баруун сарвуу, нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон;

Яллагдагч О.Э нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Ч.С-тай бүлэглэн хахууль өгөгч “Бестшүес’’ ХХК-ийн захирал Б.Т-ын татварын хяналт шалгалт хийлгэх ашиг сонирхлын үүднээс тус компанийн 2018, 2019 оны татварын хяналт шалгалтыг хийсний хариуд Б.Б-ээр дамжуулан 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Яллагдагч С.Ж нь “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Сохомон” ХХК-ийг татварын хяналт шалгалтад хамруулж, улсын байцаагчийн акт гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Н.Х-аар дамжуулж 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн;

Яллагдагч Н.О нь “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийг татварын хяналт шалгалтад хамруулж, улсын байцаагчийн акт гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Н.Х-аар дамжуулж 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 20.000. 000 төгрөгийн, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийн, нийт 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн;

Яллагдагч М.А нь Төрийн албаны ерөнхий шалгалт авах цаг хугацаанд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт ажил эрхэлж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчиж Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах комисст ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж шалгалтад оролцохоор бүртгэгдсэн Б.Б-г уг шалгалтад тэнцүүлэх ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн дарга Б.Б-ээр дамжуулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадна талбайд 2019 оны 11 дүгээр сард бэлнээр 2.000. 000 /хоёр сая/ төгрөгийн хахууль авч,

Улмаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөл, “Лидервишн групп” ХХК хооронд байгуулсан ТАЗ/201906001 дугаартай “Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем хөгжүүлэх, нэвтрүүлэх” гэрээ байгуулж, Төрийн албаны шалгалтын цахим системийг хийж гүйцэтгэж, ерөнхий шалгалтын үеэр “Лидервишн групп” ХХК-ийн захирал Д.Ж “админ” эрхтэйгээр ажиллах явцдаа Б.Б нь 2109 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн ерөнхий мэдлэгийн шалгалтад 20 оноо авч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам, загвар батлах” тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.2-д заасан “Ерөнхий мэдлэгийн 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй” гэсэн болзлыг хангаагүй байхад шалгалтын оноог 49 болгон нэмэгдүүлж өөрчлөн дараагийн шалгалтад тэнцүүлсэн;

Яллагдагч Б.Б-ийн үйлдсэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Б-р дамжуулан 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадна талбайд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт ажил эрхэлж байсан М.Ад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн;

Яллагдагч Ц.Ч нь Ч.С-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жастын 00 дугаар байрны 00 давхрын 00 тоотод оршин суух Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Х.Р-ын эзэмшлийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх хуулиар хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт хэргийг,

Түүнчлэн дээрх үйлдлийг хийх явцдаа Ч.С-тай бүлэглэн гүйцэтгэж Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Х.Р-ыг ямар ч шалтгаангүйгээр зодож, цохин биед нь зүүн 2,3,4,5,6-р хавирганы хугарал, зүүн сарвуунд шарх, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд цус хуралт, хоёр тохой, баруун сарвуу, нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

Яллагдагч Н.Ж-ийг нийтийн албан тушаалтнаар буюу Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Н.Х, Ш.Л нартай санаатай нэгдэж, тэдэнд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж давуу байдал бий болгох зорилгоор Н.Х-ын хүсэл зоригийн дагуу 30,000,000 төгрөгийг түүнээс бэлнээр авч өөрийн танил Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж 00-0 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн ажилтай Х.Тд 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт дамжуулан өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын “Ибаримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгаж өгөхийг гуйж устгуулсан,

Н.Х-ын эзэмшлийн 00000000 тоот данснаас Х.Тгийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20.000. 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг шилжиж орсны дараа Х.Т-гаас дахин “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгаж өгөхийг гуйж устгуулсан,

Ш.Л-гийн садны хүн болох Д.Б-н эзэмшлийн 00000000 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр Х.Тгийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 27,950,000 төгрөг,

Ш.Л-гийн эзэмшлийн 00000000 тоот данснаас Х.Т-гийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000. 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөхөд Х.Т-тай танил, татварын байгууллагад хамт ажилладаг нөхцөл байдлаа ашиглан зуучилж, Н.Х, Ш.Л нараас Х.Т-д нийт 117,950,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

Мөн Н.Ж нь Н.Х, Ш.Л нарт давуу байдал бий болгох зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Х.Т-д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 117,950,000 төгрөгийг хахууль өгч, “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулж дэмжлэг үзүүлсний хариуд Ш.Л-гээс 2019 оны 3 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 11,800,000 төгрөгийг Ш.Л-гийн садны хүн болох Д.Б-н эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот данснаас өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот дансаар,

Н.Х-аас 2019 оны 3 дугаар сарын орчим 1,500,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 10,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчим бэлнээр, 2018 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрт тус тус авч, үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 28,300,000 төгрөгийн хахууль авсан;

Яллагдагч Ш.Л нь Н.Х, Н.Ж нартай санаатай нэгдэж, өөртөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж” давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж 38-4 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн Х.Т-тай түүний танил Н.Ж-ээр дамжуулан холбогдож, нэмэгдсэн өртгийн албан татварын “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулахын тулд, мөн устгуулсны хариуд өөрийн садангийн хүн болох Д.Б-ын эзэмшлийн 00000000 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр Х.Т-ы эзэмшлийн 00000000 тоот дансанд 27,950,000 төгрөгийг,

Өөрийн эзэмшлийн 00000000 тоот данснаас Х.Т-гийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, нийт 57,950,000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн Ш.Л нь Н.Х-тай санаатай нэгдэж буюу бүлэглэн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жт гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Х.Тд хахууль өгөхөд дэмжлэг үзүүлсний хариуд 2019 оны 3 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 11,800,000 төгрөгийг өөрийн садны хүн болох Д.Б-н эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот данснаас Н.Жийн эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот дансаар шилжүүлэн хахуульд өгсөн;

Яллагдагч Х.Т-г 00000 дүүргийн 0 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж 00-0 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын байцаагч ажилтай Н.Жийн гуйлтаар Ш.Л, Н.Х нарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулах” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгахын тулд, мөн устгасны хариуд Н.Ж-ээр дамжуулан Н.Х-аас 30.000. 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сард 00 дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр,

Н.Х-ын эзэмшлийн 00000000 тоот данснаас өөрийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20.000. 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг,

Ш.Л-гийн төрлийн хүн болох Д.Б-нн эзэмшлийн 00000000 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 27,950,000 төгрөгийг,

Ш.Лгийн эзэмшлийн 00000000 тоот данснаас өөрийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, нийт 117,950,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: 1. Яллагдагч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2. Яллагдагч Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

3. Яллагдагч Ч.С--ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

4. Яллагдагч О.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

5. Яллагдагч С.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

6. Яллагдагч Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

7. Яллагдагч М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

8. Яллагдагч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

9. Яллагдагч Ц.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

10. Яллагдагч Ц.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар,

11. Яллагдагч Ш.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

12. Яллагдагч Х.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэт тогтоогоогүй.

1. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С-н өгсөн: “... Анх 2018 оны 4 сард зуслангийн байшингаа зарах гээд “Үнэгүй.мн” сайтад тавьсны маргааш нь Б.Б гэж хүн жирэмсэн эхнэртэйгээ хамт ирсэн ба эхнэр нь “Голомт” банкинд эдийн засагчаар ажилладаг гэж танилцуулсан. Ингэж ярилцаж байгаад 40 сая төгрөгөөс 38 сая төгрөгөөр зарахаар тохиролцоод зарсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр миний Төрийн банкны 00000000 дугаартай дансанд 32 сая төгрөг гүйлгээний утган дээр Б-с 00000000 гэсэн утгаар шилжүүлсэн. Дараагаар нь бичиг баримт шилжих гэж бөөн юм болж байгаад дүү Б нь надтай уулзаад 6 сая төгрөг өгсөн. Б.Б нь анх эхнэртэйгээ хамт манай байшинг ирж үзээд авахаар болсон боловч дараагаар нь утсаар яриад би төрийн албанд ажилладаг болохоор өөрийнхөө нэр дээр янз бүрийн байдлаар өмч, хөрөнгөтэй байж болохгүй байна, дүү Баттулгын нэр дээр авах бай, чи манай дүүтэй ярьж байгаад нэр дээр нь шилжүүлээд өгчихөөрэй гэж хэлсний дагуу дүүтэй нь гэрээ байгуулж, үлдэгдэл мөнгөө аваад нэр дээр нь шилжүүлж өгөөд салцгаасан.” гэх мэдүүлэг /1хх 46/, иргэн Б.С-н Төрийн банкны харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 54/

гэрч Г.Э-н өгсөн: “...2020 оны 3 сард санагдаж байна, би зуслангийн газар авах гээд “Үнэгүй.мн” сайт дээрээс хайж байгаад Гоодойн аманд байрлалтай зуслангийн газар байшинтайгаа зарна гэж зар тавьсан байсны дагуу зар тавьсан дугаараар холбогдоход Б.Б газраа үзүүлэхээр болсон. Ингээд газрыг нь үзэхээр болж Б.Б-ийн эхнэртэй нь бид 3 Гоодойн аманд уулзаад зарах гэж байгаа газар дээр очиход 2 айлын газартай 1 давхар 40 мкв газартай зуслангийн байшин байсан. Улмаар 2020 оны 3 сарын 20-ны өдөр авахаар тохиролцож Б.Б-ийн дүү болох Б-тай үл хөдлөх худалдах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийж нотариатаар батлуулаад Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэс болон газрын албанд материалуудыг өгөөд төлбөр болох 65 сая төгрөгийг тэр өдөртөө бэлнээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн гадна талд машин дотор Б.Б-ийн эхнэр У-д өгсөн. Мөнгө авах үед У нь Б-тэй хамт явж байсан.” гэх мэдүүлэг /1 хх 79/, Г.Э-ын “Хаан” банкны дансны хуулга /1 хх-н 82 дугаар тал/, бэлэн мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /1 хх-н 175 дугаар тал/ болон бусад баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд яллагдагч Б.Б-ийн энэ үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй байна.

2. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн гэрчээр өгсөн: “...Тэгээд шалгалтдаа ороод эхний хууль эрх зүйн тестийн шалгалтаа өгчихөөд дүнгээ харахад унасан байсан Тэгэхээр нь Б даргад унасан байна гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь дараагийн шалгалтдаа ороорой гэж хэлсэн. Тэгэхээр нь Б дарга зохицуулсан юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /6хх 17/, мөн Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би хэн нэгэнд мэдэгдэж шалгалтын оноогоо өөрчлүүлээгүй. Тухайн үед төрийн албаны зөвлөлөөс манай системд алдаа гарсан гэж мэдэгдэж байсан ч би бас алдаа гарсан юм байлгүй гэж бодсон. Б.Б-д Төрийн албан хаагчийн шалгалтад орох гэж байгаа туслах боломж байна уу гэж асуухад боломжгүй гэж хариу өгч байсан. Тэнцүүлээд өгөөч гэж бол гуйсан зүйл байхгүй. Мөн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /8хх 134-135/, М.А-ны гэрчээр өгсөн: “...Шалгалт эхлэхийн өмнө миний танил Баянзүрх дүүргийн татварт нэг нэгжийн дарга Б надтай ганц хоёр хүн байна шалгалтад тэнцүүлж өгөөч гэж гуйсан...З хүний мэдээллийг өгөхдөө Б надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн...Шийдвэр гармагц 33 ба 34 авсан иргэдийн оноог шийдвэрийн дагуу нэмж засварлахдаа дээр дурдсан 9 иргэний шалгалтын оноог нэмж тухайн иргэдийн мэдээлэл дунд шивж оруулах санаа төрсөн. Тэгээд Д.Ж-т 60 гаруй иргэний мэдээллийг шийдвэрийн дагуу оруул гээд мэдээллийг өгөхдөө 9 хүний мэдээллийг өгсөн. Тухайн үед Ж 9 хүний мэдээлэл нэмж оруулах нь дэмий юм биш үү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би зүгээр ямар нэгэн асуудал гарахгүй гэж хэлээд 9 хүний шалгалтын оноог засаж нэмж оруулсан.” гэх мэдүүлэг /6хх 27/, М.А-ны яллагдагчаар өгсөн: “...Б.Б-ийг таньж мэддэг. Тэгэхдээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж байгаагүй шалгалт авах байр буюу Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Улаанбаатар чуулгын урд уулзсан. Надаас манай сайн найз шалгалт өгөх гэж байна туслах арга байна уу гэж асуусан тийм боломж байхгүй талаар хэлээд буцсан. Түүнээс Б-с Б-ээр дамжуулан мөнгө авсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /6хх 170-171/, Шинжээчийн Үндэсний дата төвийн улсын төсөвт үйлчилгээний газрын шинжээчийн дүгнэлт /6хх 86- 94/, шинжээч П.Т-н өгсөн: “... Шалгалтын процесс нь бүх мэдээлэл нь битүүмжилсэн талаар зохион байгуулсан ба шалгалт өгч байгаа хүн нь тухайн ажлын байран дээр сервер дээр хамааралгүйгээр тусгайлсан компьютер дээр сууж шалгалт өгч байсан тул тухайн программ хангамж дээр гарсан алдаа нь сервер дээр үлдээгүй учир тодорхойлох боломжгүй... Шинжилгээний явцад аль аль нь боломжтой харагдаж байсан. Тэгэхдээ яг нарийвчлан тогтоох боломжгүй юм.” гэх мэдүүлэг /6хх 96/, Шинжээчийн 2020.11.05-ны өдрийн “2019 оны 11 сарын 17-ны өдрөөс 11 сарын 20-ны өдрийн хооронд шалгалтын материалын өгөгдлийн санд өөрчлөлт орсон. Б.Б-ийн 34 хариултад өөрчлөлт орсноос 30 нь зөв байсан. Уг өөрчлөлт нь комиссын шийдвэртэй хамаатай эсэх мөн аль ч хариултын хувьд буруу байсныг зөвтгөж зассан гэж нотлох баримтын хүрээнд үзэх үндэслэл байхгүй байна.” гэх дүгнэлт /9хх 224/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан эргэлзээ бүхий үндэслэл тогтоогдож байх тул “Үндэсний Дата Төв” УТҮГ-ийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай байна.

3. Мөн яллагдагч Ш.Л нь Н.Х, Н.Ж нартай санаатай нэгдэж, өөртөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж” давуу байдал бий болгох зорилгоор 00000 дүүргийн 00 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж 00-0 тоотод байрлах Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн Х.Т-тай түүний танил Н.Ж-ээр дамжуулан холбогдож, нэмэгдсэн өртгийн албан татварын “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулахын тулд, мөн устгуулсны хариуд өөрийн садангийн хүн болох Д.Бямбахүүгийн эзэмшлийн 00000000 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр Х.Т-ы эзэмшлийн 00000000 тоот дансанд 27,950,000 төгрөгийг,

Өөрийн эзэмшлийн 00000000 тоот данснаас Х.Тгийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, нийт 57,950,000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн Ш.Л нь Н.Х-тай санаатай нэгдэж буюу бүлэглэн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Ж-т гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Х.Т-д хахууль өгөхөд дэмжлэг үзүүлсний хариуд 2019 оны 3 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 11,800,000 төгрөгийг өөрийн садны хүн болох Д.Б-ын эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот данснаас Н.Жийн эзэмшлийн ХААН банк дахь 5079007099 тоот дансаар шилжүүлэн хахуульд үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл яллагдагч Ш.Л Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “0000” ХХК хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох орлого буюу 30.400.000.000 төгрөгт ноогдох орлогоос 3.400.00.000 төгрөгийн худалдан авалтын хуурамч санхүүгийн баримт үйлдэж, улсад 3.400.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн “00000” ХХК хуулийн этгээдийн захирал Ш.Б-с нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч санхүүгийн баримт үйлдэж, “000” ХХК хуулийн этгээдийг татвараас чөлөөлүүлсний хариуд 800.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн мөнгө авч, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон орлого, мөнгө гэдгийг мэдсээр байж ашиглаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд яллагдагч Ш.Лгийн холбогдсон нэг төрлийн дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны дагуу Ш.Л нь өөр нэг хэрэг буюу эрүүгийн 204100043 дугаартай эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-оор яллагдагчаар татсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд маргаагүй тул эрүүгийн 1941 00065 0131 дүгээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж дээрх хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх зарчимд нийцэж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Ш.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзвэл түүний хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд холбогдох хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэсэн тохиолдолд аль нэг шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр мэдэгдэхгүй байх, эсхүл нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх зэрэг байдлаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан заалт биелэгдэхгүй орхигдож хууль зүйн үр дагавар үүсэж болзошгүй байх тул яллагдагч Ш.Л-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийн прокурорт буцааж, яллагдагч Б.Б, Б.Б, Н.Х, М.А, Ч.С, О.Э, Н.О, С.Ж, Н.Ж, Ш.Л, Ц.Ч, Х.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Хулан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Б.Б нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо Гоодойн ам /0000/ 0-р хэсэг гудамж, 000 тоот хувийн сууцыг газрын хамтаар 38,000,000 төгрөгөөр худалдан авч, өөрийн төрсөн дүү Б.Б-н нэрээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч, улмаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бусдад 65,000,000 төгрөгөөр худалдаж, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Б.Б-ийн хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө их хэмжээнд хүрээгүй үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./13хх 75-76/

Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцаасан 1 дэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцээгүй.

Хавтаст хэрэгт “Үндэсний дата төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн газрын Мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга П.Т-н 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/195 дугаартай дүгнэлт /6хх 83-94/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлт /8хх 223-225/, Үндэсний дата төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн газрын Э.Б, Ж.О, Г.П нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дахин шинжилгээний дүгнэлт /9хх 222-224/ авагдсан.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр эргэлзээтэй нөхцөл байдал бий болоогүй, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дахин шинжилгээний дүгнэлт гарсан байхаас гадна хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Б.П (Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комиссын нарийн бичгийн даргаар ажилласан)-ын мэдүүлэг (6хх 73-74), Шинжээч П.Т-ын мэдүүлэг (6хх 95-96), Ерөнхий шалгалт зохион байгуулах төв комиссын ээлжит бус шуурхай хуралдааны товч тэмдэглэл (6хх 110-113), Төрийн албаны зөвлөлийн шалгалт зохион байгуулах төв комиссын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл (6хх 114-117), Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын хурлын тэмдэглэл (6хх 118-127), Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/615 дугаартай албан бичиг, хавсралт (8хх 100-104), Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 80 иргэний нэрсийг Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн 02/612 дугаартай төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн нэрсийн жагсаалттай тулгалт хийсэн тэмдэглэл (8хх 152-154), Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02/582 дугаартай албан бичиг, хавсралт (8хх 105-145), Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 80 иргэний нэрсийг Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн 02/612 дугаартай төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн нэрсийн жагсаалттай тулгалт хийсэн тэмдэглэл (8хх 152-154), “Хаан" банкны депозит дансны хуулга зэргээр яллагдагч Б.Б-ийн гэм бурууг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Цэрэнхандаас яллагдагч Ш.Л-г эрүүгийн 2041000430013 дугаартай хэрэгт 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг гарган өгсөн.

Дээрх хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй.

Мөн нэг яллагдагчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлэг, зүйлд заасан гэмт хэргийг тус тусад нь хянан шийдвэрлэхэд яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй орхигдох үр дагавар үүсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явц байдал тодорхойгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлэг, зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан эрүүгийн 2041000430013 хэргийг нэгтгэн шалгуулах нь Б.Б нарт холбогдох хэргийн бусад яллагдагчийн гэм бурууг шүүхээр шуурхай шийдвэрлүүлэх эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2704 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч О.Э-гийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд хэрэг ирэх явцад яллагдагч О.Э болон өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2703 дугаартай шүүгчийн захирамж нь тухайн мөрдөн шалгах ажиллагаанд зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тодруулах, мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэр бүхий яллагдагч нар болон өмгөөлөгч нарын зүгээс гаргаж байгаа асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж заасан нь үгүйсгэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яллагдагч О.Э болон өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаагүй боловч энэ хэргийн талаар давж заалдах шатны шүүхээс мөн адил тодруулж асуусан бөгөөд 2019 оноос хойш нийт 5 жилийн хугацаанд энэ хэргийн талаар шалгаж байна. Дээрх дурдсан ажиллагааг прокурорын зүгээс тайлбар хэлсэн бөгөөд энэ талаар өмнө мэдээгүй байж байгаад урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан баримтыг үндэслэж эдгээр асуудлыг тодруулсан гэдэг байдлаар ярьж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа ямар байдлаар явж байгаа нь харагдаж байна. Мөн яллагдагч О.Э-гийн хувьд тухайн хэрэгт холбогдсоноос хойш ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн хилийн хоригтой байгаа нөхцөл байдал нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Зайлшгүй хэргийг нэг мөр эцэслэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд эдгээр асуудлыг тодруулах нь О.Э-гийн эрх зүйн байдалд эергээр нөлөөлөх нөхцөл байдал гарч ирэхийг үгүйсгэхгүй учир прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ш.Л-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж бүхэлдээ хуульд нийцсэн үү гэдэг талаар дүгнэлт хийх, дараа нь миний үйлчлүүлэгч Ш.Л-тэй холбоотой нотолбол зохих байдал тогтоогдоогүй талаар 2 үе шаттай дүгнэлт хэлье. Хэдийгээр бусад оролцогчийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа явуул гэдэг нь хуульд нийцсэн үү гэдэг асуудлыг хэлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, шүүхээр нөхөн гүйцэтгэх ажиллагаа тогтоогдсон байна гэдгийг шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. Яллагдагч Ш.Л-гийн хэргийг нэгтгэж буцаах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хуульд нийцээгүй байна гэдэг талаар зөв дүгнэлт хийсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд прокурор хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эрх үүргийг хуульд тодорхой заасан байдаг. Гэвч прокуророос “би энэ талаар мэдээгүй” гэсэн. Авилгатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт миний зүгээс өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хэргийг нэгтгэх хүсэлт байна гэвч энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэдэг хариу өгсөн байдаг. Прокуророос энэ талаар мэдээгүй гэж хэлж болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр бусад нийслэл, дүүрэг, орон нутагт хэргийн оролцогч нартай холбоотой хэрэг байгаа эсэх талаар шүүгчээс асуусан. Нотлох баримтын хүрээнд прокурор үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх талаарх үүрэг нь мөрдөгч, прокурорт байдаг. Иймд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал тогтоогдсон хэргийн бүрдэлт дутуу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт нь хэрэг нэгтгэх тусгаарлах ажиллагааг зөвхөн прокурор хийдэг. Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа хэрэг нь авилгатай тэмцэх газарт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр орсон хэрэг хоёрын хэргийн үйл баримт адилхан байдаг. Үүнийг онолын хувьд нийлмэл гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгаант холбоотой байна. Хэргийг тусгаарлахад саад учрахгүй байх ёстой гэдэг хуулийн заалтыг прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах ёстой байсан боловч огт анхаараагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд нийцсэн. Шүүхээс тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхээс шийдвэр гаргах нь яллагдагч нарын эрх зүйн байдал дордоно гэж үзсэн. Шүүхийн практикт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад прокуророос заавал шүүхээс таслан шийдвэрлэгдсэний дараа яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж тухай оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулах нь сүүлийн үед маш их давтан гарч байна. Энэ талаар прокуророос анхаар уу гэсэн байр суурьтай байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч С.Ж тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцэл болон шүүгчийн захирамжтай холбоотой 3 үндэслэлийн талаар тайлбар хэлнэ. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг заалтад “38,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан” гэсэн үүнийг миний дүү худалдаж авсан бөгөөд буцаагаад 65,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. 38,000,000 төгрөгөөр анх үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахдаа ямар үндэслэлээр худалдаж авсан талаарх баримтыг Авилгатай тэмцэх газарт гаргаж өгөхөд үндэслэлтэй байна гэдэг дүгнэлт гаргасан. Авилгатай тэмцэх газраас 65,000,000 төгрөгөөр зарсан нь үндэслэлтэй байна гэж үзээд хураасан 65,000,000 төгрөгөө буцааж өгсөн. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгө миний дүүгийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар 2 хувь төлсөн, мөн хувь хүний орлогын албан татварын тайлан гаргасан. Мэдүүлэг авахдаа хууль зөрчиж эрүүдэн шүүсэн байна гэдэг талаарх нотлох баримтыг М.А бид 2 өгч байсан. Мөн тухайн 2,000,000 төгрөгтэй холбоотой асуудлын талаар огт мэдэхгүй гэдэг талаар тайлбарладаг. Гэвч М.А-г надтай удирдлагын академид нэг ангид сурдаг гэдэг үндэслэлээр тухайн үед дуудаж авчраад эрүүдэн шүүсэн талаар асуудал яригддаг. Тухайн эрүүдэн шүүсэн асуудлын талаарх асуудлыг эрүүгийн цагдаагийн албанд 2024 онд гомдол гаргахад шалгаж үзээд Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн. Хэрэг нэгтгэх талаар нэг хүний эрх зүйн байдал дордох биш 2, 3 хүн энэ хэрэгт холбогдсон байна гэж ойлгосон. ...” гэв.

Яллагдагч Ш.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Тусгаарлагдах боломжгүй гэж прокурор тайлбар өгсөн. Энэ талаар би Н.Х, Н.Ж гэх хүмүүсийг танихгүй. Эдгээр хүмүүст мөнгө шилжүүлж гүйлгээний утга дээр нь ингэж бичээд мөнгө шилжүүлж өгөөрэй гэсэн болохоор тухайн мөнгийг шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газарт давхар шалгагдаж байна. Эдийн засгийн талаар тусдаа байгаа шалгаан нь нэмүү өртгийн албан татвар НӨАТ бичүүлсэн талаарх асуудлаар Н.Х Авилгатай тэмцэх газарт шалгуулахад би дагаад шалгуулах ёстой болсон. Намайг мөнгө шилжүүлээд өг гэж хэлээд олон хүмүүс рүү мөнгө шилжүүлж байсан. Би мөнгө шилжүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч холбогдох бүх баримтыг гаргаж өгсөн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгчийн захирамжид дурдсан:

1. Анхан шатны шүүхээс хэргийн прокурорт буцаах болсон 1 дэх үндэслэл буюу яллагдагч Б.Б-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар хянахад;

Яллагдагч Б.Б-ийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалд ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороонд байрлах Гоодойн ам 0 дугаар хэсэг гудамж, 000 тоот хувийн сууцыг газрын хамтаар 38,000,000 төгрөгөөр худалдан авч, өөрийн төрсөн дүү Б.Б-н нэрээр худалдах худалдан авах гэрээг байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч, улмаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бусдад 65,000,000 төгрөгөөр худалдаж, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт прокуророос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх ба 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай прокурорын тогтоолоор /13хх 75-76/ дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....их хэмжээ” гэдгийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар нэмсэн.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Бийн тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад 65,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангаагүй, материаллаг хохирол болох 100,000,000 төгрөгт хүрэхгүй байх тул прокуророос яллагдагч Б.Б-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин прокурор тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан 38,000,000 төгрөгийг нь их хэмжээнд хүрэхгүй гэж үзсэн атлаа  65,000,000 сая төгрөгөөр худалдан борлуулж нэмэгдүүлсэн орлогын хэмжээг хууль ёсны гэж үзсэн нь үндэслэлгүй байгааг дурдаж байна.

Дээрх үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг Авлигын эсрэг тухай хуульд зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой.

2. Хэргийг прокурорт буцаах болсон 2 дахь үндэслэл буюу “Үндэсний Дата Төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянавал;

Хэрэгт “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга П.Т-н 2020.3.27-ны өдрийн 01/195 дугаартай: “...Шалгалт өгсөн хэрэглэгчдийн мэдээлэл дээр өөрчлөлт оруулсан байх боломжтой мэдээллүүд өгөгдлийн сан дээрээс олдсон бөгөөд дараах 82 иргэд 2019.11.16-ны өдөр болсон шалгалтад тэнцээгүй бөгөөд шалгалт дууссаны дараагаар өгөгдлийн сан дээрх мэдээллийг өөрчлөн шалгалтад тэнцсэн болгож өөрчилсөн байна. ...” гэх дүгнэлт /6хх 83-94/,

 “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга П.Т-н 2020.8.10-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлт /8хх 223-225/,

“Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын Э.Б, Ж.О, Г.П нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020.11.05-ны өдрийн дахин шинжилгээний дүгнэлт /9хх 222-224/ зэрэг дүгнэлтүүд хийгджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болгоогүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэ талаарх прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй.

3. Хэргийг прокурорт буцаах болсон 3 дахь үндэслэл буюу яллагдагч Ш.Л-гийн яллагдагчаар татсан эрүүгийн 2041000430013 дугаартай эрүүгийн хэрэгт 1941000650131 дугаартай хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагатай гэх үндэслэлийн талаар хянахад;

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх яллагдагч Ш.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг энэ хэрэгт нэгтгэж шалгуулах шаардлагагүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Ш.Л-гийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурор Ц.Хулангийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 113 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2704 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Хулангийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 113 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.

2. Яллагдагч Б.Б, Б.Б, Н.Х, М.А, Ч.С, О.Э, Н.О, С.Ж, Н.Ж, Ш.Л, Ц.Ч, Х.Т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                 Д.МӨНХӨӨ