Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 112/ШШ2026/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Б.З

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Г.Г      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нарын хооронд үүссэн Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 А0770266 ГАА-2026/074/НА-СТА-ТШЗ дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч  нь  Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 А0770266 ГАА-2026/074/НА-СТА-ТШЗ дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 дүгээр “Сахилгын хариуцлага тооцох тухай” албан шаардлагаар Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: Төрийн аудитын байгууллагаас өгсөн 2022 оны 06/38, 01/52, 02/54, 04/132, 02/151, 05/198 дугаар, 2023 оны 02/72 дугаар, 2025 оны 02/41 дугаар албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, заасан хугацаанд биелэлтийг ирүүлээгүй,  Төрийн аудитын байгууллагаас өгсөн аудитын шийдвэрийг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн Говь-Алтай аймгийн Орон нутгийн  өмчийн газрын дарга Л.Г-т хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, биелэлтийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Говь-Алтай аймгийн Засаг дарга (Л.Ч)-д даалгав гэжээ.

 2.2. Тус албан шаардлагыг эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г нь 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр  Үндэсний аудитын газарт гомдол гаргаж,  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1101  дүгээр албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04  А0770266 ГАА-2026/074/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актыг  хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.3. Орон нутгийн өмчийн газрын дарга дээрх албан шаардлагыг эс зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Л.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хариуцагч байгууллага нь 2022-2026 онуудад ирүүлсэн албан шаардлагуудаараа нийт 41,377,425 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон авлагыг барагдуулахыг манай байгууллагаас шаардаж байна. Гэвч энэ нь дараах хууль тогтоомжийг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, бүртгэл хөтлөх, нэхэмжлэл гаргах чиг үүрэг нь манай байгууллагад бус, Төрийн албаны төв байгууллагад хамаардаг. Захиргааны ерөнхий хуулийн 103.2, 103.3-т зааснаар уг хохирлыг төлүүлэх үүргийг тухайн байгууллагын дээд шатны нэгж эсхүл Төрийн аудитын байгууллага өөрөө хариуцахаар хуульчилсан. Иймд өөрийн чиг үүргийг манай байгууллагад тулгаж, хариуцлага тооцохоор шаардаж байгаа нь хууль бус юм.

Аудитаас аймгийн Засаг даргад арга хэмжээ авхуулах тухай албан шаардлагыг 8 төрлийн албан шаардлагаар хариуцлага тооцож өгнө үү гэсэн шаардлагыг ирүүлсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд Үндэсний аудитын газар эхлээд гомдол гаргасан. Үндэсний аудитын газрын гомдлыг үндэслээд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргасан. Эдгээрт 8 гомдлын 2/54 нь цалингийн нөхөн олговортой холбоотой, 2/72 нь мөн цалингийн нөхөн олговор 41,3 сая төгрөг гэж юм байгаа. 2/41 цалин цалингийн нөхөн олговор гэж байгаа. Эдгээр 3  албан шаардлага нь цалингийн нөхөн олговортой холбоотой байгаа. Эдгээрийг шүүхийн шийдвэрээр хариуцагч нь өөр хүн байхад Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г миний биеийг дурдаж, албан шаардлага дээрээ орон нутгийн өмчийн газар биш Л.Г гэж миний нэрийг тодорхойлж ирж байгаа нь миний эрх ашгийг зөрчлөө. Энэ нь шүүхийн шийдвэрээр хариуцагч нь тэр буруутай этгээд аймгийн Засаг дарга нар байна гэж гарсан. Тэр дээр албан шаардлагаа тавиач гэдгийг 2023 онд албан тоотоор албан шаардлагуудын хариуг хүргүүлэхдээ явуулсан байгаа. Мөн 2026 оны 01 сард бас энэ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн үг явуулсан. Бусад 5 албан шаардлагыг нэг бүрчлэн өмнөх хурал дээр танилцуулсан. 1/52 буюу Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй тракторыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар акталж хоёрдогч түүхий эдээр худалдан борлуулсан. Тухайн трактор нь хөрөнгөд байхгүй байсан гэдэг зүйлийг аудитынхан ярьж байгаа. Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас ирсэн бичгийн жагсаалт дотор 470,000 төгрөгийн үнэтэй трактор байна. Үүнийг нь Өмч хамгаалах байнгын зөвлөл баталгаажуулаад дүгнэлт гаргаад сумын Засаг дарга нь албан тоотоор ирүүлсэн. Үүнийг үндэслээд бид хэд аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст өргөн мэдүүлж Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад аймгийн иргэдийн хурлаар шийдвэр гаргуулсан. Энэ хөрөнгө нь аймгийн иргэдийн Хурлын тогтоолын дагуу иргэнд сэлбэг маягаар хүрсэн байгаа. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 77.1 дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг шууд дагаж мөрдөнө гэж байгаа. /Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд үүнийг холбогдох байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэсний дагуу энэ тогтоол нь хэрэгжчихсэн байгаа/. Иймээс 1/52 тогтоолыг хэрэгжсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт: 06/38 гээд нийтийн номын сангийн түрээстэй холбоотой ийм албан шаардлага байгаа. Нийтийн номын санг тухайн номын сангийн захирал нь жижиг дунд бизнес эрхлэгч газартай байгуулсан гээд аймгийн даргаар баталгаажуулсан нэг ашиглалтын гэрээг хавтаст хэргийн материалд хавсаргасан байна. Түрээсийн гэрээ, ашиглалтын гэрээнүүдийн загварыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 82 дугаар тогтоолоор баталсан байгаа. Уг тогтоолоор батлагдсан загварын дагуу түрээсийн гэрээг одоо манайх руу явуулж тухайн жилийн хувьчлах хөрөнгийн жагсаалтад ордог. Энэ нь юу вэ гэхээр хувьчлах  хөрөнгийн жагсаалтад 4 төрлөөр орж аймгийн хувьчлах хөрөнгөөс орох орлогыг тодорхойлж иргэдийн Хурлаар баталдаг. Нэгдүгээрт илүүдэлтэй ашиглалтгүй хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах, хоёрдугаарт акталж данс бүртгэлээс хасах, гуравдугаарт балансаас балансад шилжүүлэх, дөрөвдүгээрт түрээсээс орох орлогыг аймгийн төсөв өмч хувьчлалын орлого түрээсийн орлого 2-оос бүрддэг учраас баталж, дараа нь энэ түрээсийн гэрээнд хэм хэмжээний акт болж мөрдөгдөж гэрээний дагуу тэр тухайн мөнгийг хэдэн сард яаж төлөх талаар гэрээн дээрээ тусгаад явдаг юм. Тэгэхээр номын сангийн барилга нь барилга техник хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглах боломжгүй гээд 2022 онд хувьчлагдаж иргэн нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж аваад данс бүртгэлээс хасагдчихсан учраас энэ нь акт тавих боломжгүй. 6/38 дугаар албан шаардлага нь бүрэн хэрэгжсэн гэж үзэж байгаа. Дараа нь 4/132 гээд Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 01 сарын 01-нээс өмнөх орон нутгийн өмчийн үнэлгээг аймгийн иргэдийн хурал шууд тогтоож баталж хэрэгжүүлдэг байсан. 2023 оны 01 сарын 01-нээс хойш аливаа актлах худалдах хөрөнгийг мэргэжлийн үнэлгээний байгууллага үнэлүүлдэг байсан. Үүнээс өмнө энэ шийдвэрүүд нь гарсан учраас Иргэдийн хурлын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77,  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77.1-д зааснаар тухайн иргэдийн хурлын тогтоол нь олон шатлалаар дамжлагаараа баталгаажиж гардаг учраас энийг хэрэгжсэн гэж үзэж байгаа.

Дараагийнх нь 2/151 дугаартай албан шаардлага ялгаагүй нэг тогтоолоор батлагдсан барилга байгууламж байгаа. Үүн дээр иргэдийн хурлын тогтоол хүчин төгөлдөр учраас энэ дээр акт албан шаардлага тавих шаардлагагүй. Тийм учраас энэ тогтоол хэрэгжсэн. 3 мөнгөний холбогдолтой, нөхөн олговортой холбоотой асуудлыг аймгийн Засаг даргын тамгын газраас лавлагаа авсан. Манай руу орж ирсэн данс мөнгө чинь ямар эх үүсвэрээс гарсан юм бэ? Зарим эх үүсвэрийг бол аймгийн Засаг дарга нар байсан улсууд хувиараа төлсөн гэсэн. Манай руу шилжиж орж ирсэн мөнгө чинь хаанаас яаж орж ирсэн юм гэсэн иргэдийн хурлаас тогтоолгож тодотгол хийсэн гэсэн. Бид нар иргэдийн Хуралд албан тоот хүргүүлж 2021 оны 04 сарын 08-наас өмнөх 2021 оны төсөвт тодотгол хийсэн талаарх лавлагааг өгнө үү гэсэн 1 дүгээр улиралд тодотгол хийгдээгүй байна гэсэн. Тухайн мөнгө нь манай үндсэн батлагдсан төсөв дээр эх үүсвэр нь тодорхойгүй орж ирсэн учраас энийг аудит нь өөрөө шалгаж буруутай этгээдээс нь нэхэмжлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 105-аар Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-оор буруутай этгээдийг нь зөв олж тогтоох ёстой байсан. Дараагийн нэг албан шаардлага нь 198 гээд энэ албан шаардлага нь ирсэн явсан бичгийн бүртгэлээр манай дээр ирээгүй. Мөн 2025 онд ирсэн байсан. Тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газраас 98 дотор 34 төсөл арга хэмжээ байгаа. Төсөл арга хэмжээ яаж хөрөнгө олдог юм бэ гэхээр Улсын Их Хурлаар төсөл арга хэмжээнүүд батлагддаг. Олон Улсын зээл тусламж хандив улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх асуудлыг Улсын Их Хурлын тогтоол гаргаж төрийн худалдан авах ажиллагааны газраас мөн яам яамууд худалдан авах ажиллагааг зохион байгуулж захиалагч нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах замаар хөрөнгө бий болдог. Захиалагч гүйцэтгэгч 2-ын гэрээний хугацаа дуусгавар болж хөрөнгө бий болсон нөхцөлд хөрөнгө улсын төсөв болон Олон Улсын зээл тусламжаар хийгдсэн хөрөнгүүд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор гарч хөрөнгөд бүртгүүлэх асуудал шийдэгддэг. Энэ нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирсэн хөрөнгөд бүрдэх гэсэн тогтоолыг харьяа байгууллагуудад нь бид нар албан тоотоор хүргүүлж хөрөнгийн өөрчлөлтийг хийдэг. Энэ 98 дотор мөн 2301 гээд төслөөр хийгдчихсэн шугам сүлжээнүүдийн ажил нийтдээ 34 ажил байгаа. Улсын комисс хүлээж аваагүй ийм хөрөнгүүд дээр захиалагч гүйцэтгэгч нартаа нь албан шаардлага тавих ёстой юмыг улсын комисс хүлээж аваагүй юман дээр албан шаардлага тавьж бид нарын ажлыг хүндрүүлж хууль бус шаардлагыг бид нараар хийлгэсэн. Үүний дагуу бид нар холбогдох байгууллагуудтай нь яагаад хөрөнгийг бүртгээгүй гэдэг байдлаар ярихад тухайн байгууллагууд ашиглаад 10 гаруй жил болчихсон учраас бүртгэх ийм асуудлууд явагдсан. Нэлээд хэсэг нь сумын хөгжлийн талаар хийгдсэн хөрөнгүүд байгаа. Сумын хөрөнгөөр хийгдэнэ гэдэг нь мөн ялгаагүй. Сум өөрөө иргэдийн Хурлаараа төсөл арга хэмжээгээ батлаад үнэлгээний хороо байгуулна. Аймгийн худалдан авах ажиллагааны газартай зөвшилцөж үнэлгээний хороо байгуулж ялсан хуулийн этгээд нь захиалагчтай гэрээ байгуулж гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзвэл Улсын комисс хүлээж авч улсын комиссын дүгнэлтийг үндэслэж хөрөнгийн жагсаалттай нь хамт гүйцэтгэгч компани юм уу, аль эсвэл захиалагч нь манай албан тоотоор хөрөнгөд бүртгэх асуудлыг шийдэж өгнө үү гэсэн албан тоот ирдэг. Үүний дагуу бүртгэдэг. Эдгээр 34 хөрөнгүүд нь Улсын комисс ажиллаагүй. 2012 оноос хойш жагсаалтыг мөн хүргүүлсэн байгаа. 2013 онд гэхэд 7 төсөл арга хэмжээ, 2014 онд гэхэд 10 төсөл арга хэмжээ, 2015 онд 7 төсөл арга хэмжээ, 2017 онд 8 төсөл арга хэмжээ, 2018 он гэхэд 3 төсөл арга хэмжээ гээд ийм төсөл арга хэмжээнүүд олон жилийн өмнөх юмнуудыг хамтатгаж тухайн цаг үед нь тааруулж энэ албан шаардлагуудаа тавиад явсан бол энэ нь тухайн үедээ гүйцэтгэгч, захиалагч хоёрын гэрээний үүрэг биелэгдэж улсын комисс хүлээж аваад явах байсан байх. Тэгэхдээ нэгэнт тэр гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүс дээр нь акт тавих байтал манай байгууллага дээр акт тавьж бид нарын ажлын байрны дарамт үзүүлж байнга ингэж шахаж, хамааралгүй юмаар нэр төр алдар хүндэд нь халдаад байгаад бид нар гомдолтой байгаа. Тийм учраас эдгээр 8 албан шаардлагаас 5 албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн 3 албан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг хариуг нь өгсөн. Хариуг нь өгсөн баримтуудыг мөн нотлох баримтаар хүргүүлсэн байгаа.  Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг бодитой явуулаагүй. Болоогүй ажиллагааг болсон мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, түүнийгээ үндэслэн сахилгын хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 2022, 2023 оны асуудлыг одоо сөхөж хариуцлага тооцож байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Аудитын шалгалтаар тогтоогдсон гэх зөрчлүүд нь бодит байдалд нийцэхгүй, төрийн аудитын тухай хууль болон бусад холбогдох журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон үйлдлүүд нь ажлын чиг үүрэгтэй холбоогүй эсвэл миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 А0770266 ГАА-2026/074/НА-СТА-ТШЗ дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай орон нутгийн өмчийн газраас өмч хөрөнгөтэй холбоотой 5 албан шаардлагын дагуу 2023 онд, 2025 онд хугацааг сунгаж өгнө үү гэсэн утгатай албан шаардлагын хариуг нь өгч байсан байгаа. Тэгээд 2025 онд ард талд нь биелэлтийг нь бичээд мөн хүргүүлж байсан. Хамгийн сүүлд нь манай нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн бид 3 очоод С ах дээр албан шаардлагуудаа үзүүлээд, нотлох баримтуудаа үзүүлээд энэ хэдийг хаалаа, дутуу нотлох баримтуудаа авч ирээд хаалгачих гэж хэлээд хамгийн сүүлд нь би ганцаараа очоод дутуу нотлох баримтуудаа өгөөд танай өмч хөрөнгөтэй холбоотой бүх албан шаардлагууд чинь хаагдлаа шүү. Одоо цалингийн нөхөн олговортой холбоотой, мөнгөтэй холбоотой 3 албан шаардлага үлдлээ шүү гэж хэлээд уг нь хаасан юм. Тэгээд яагаад хаагаагүй юм бол гэж гайхаад л байна. Дарга бүгдийг нь тайлбарлачихлаа. 02/151 дугаартай Алтай сумын ерөнхий боловсролын сургууль, Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургууль хоёрын албан шаардлагууд нь яасан юм гэхээр тухайн үед тогтоолд нь өөрчлөлт ороогүй учраас одоо танайх яг ямар тогтоол гаргадаг юм бэ? Яг ямар ямар материалыг бүрдүүлж байгууллагуудаас авч акталдаг юм бэ? гэдэг юмыг ярьсан. Одоо гарч байгаа тогтоол, авч байгаа байгууллагын нотлох баримтыг авч ирээд өгчих тэгээд хаагаад өгье гэж хэлээд 2025 оны 12 сарын 03-ны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  56 дугаар тогтоол нөгөө хөрөнгө акталж данснаас хасах тухай тогтоолыг жишээ болгоод Цээл сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийг бүх өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлт, албан бичиг хөрөнгийн жагсаалт гэрэл зураг гээд ийм нотлох баримтуудыг авч ирээд Хөхморьт сум, Алтай сум хоёрын албан шаардлагыг хаалгасан байгаа. Дараагийнх нь нийтийн номын сангийн түрээстэй холбоотой асуудал албан шаардлага дээр 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор 2023 оны худалдах хөрөнгийн жагсаалтыг баталж худалдах доод үнийг тогтоох тухай энэ тогтоолоор номын сангийн хуучин барилга нь нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлагдсан байгаа. Энэ хувьчилсан тогтоолыг нь авч ирээд намайг хаалгачих гэж хэлээд би энэ тогтоолыг нь авч ирээд энэ албан шаардлагыг хаалгасан гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аудитын албан шаардлага өөрөө хуульд заасан үндэслэл журмаар тогтоогдож байж энэ шаардлага өөрөө хүчин төгөлдөр болж улмаар цаашаа үндэслэл нь ямар байж вэ гэдэг асуудал яригдах болно. Тэгэхээр аудитын 8 албан шаардлага байгаа юм. Энэ дээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргах гэдэг энэ шаардлагууд өөрөө хангагдаагүй байна гэж харж байгаа юм. Нэгдүгээрт: 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана гэж байгаа. Хоёрдугаарт захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заана гэж байгаа. Энэ 8 албан шаардлага дотор энэ үндэслэлүүд огт байдаггүй. Яагаад гаргаад байгаа юм ямар учраас энийг гаргах үндэслэл болоод байгаа юм бэ гэдэг талаар байхгүй. Энийг хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол хэдий хугацааны дотор гомдол гаргах эрхтэй байсан юм бэ гэдэг талаараа дурдаж зааж өгөөгүй 8 шаардлагад нэг ширхэг заалт байхгүй. Тэгээд өнөөдөр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол гэдэг асуудлыг яриад байгаа юм. Акт нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн шаардлага хангахгүй байна гэж харж байгаа юм. Нөгөө талаас Орон нутгийн өмчийн газарт аудит явуулаад албан шаардлага гаргаад байгаа юм уу гэхээр үгүй. Эндээс юу харагдаж байна гэхээр бусад байгууллага сумдын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийнгүүтээ тэдний дээр гарсан зөрчил орон нутгийн өмчтэй холбоотой тэр дээр гарсан зөрчлийг шууд орон нутгийн өмчийн газарт хамаатуулаад энэ шаардлагууд яваад байна гэж эндээс харагдаж байгаа. Тухайн байгууллагуудын жишээ нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгөд бүртгэлгүй эд хөрөнгө энд зарагдаад байна гэдэг байдлаар өнөөдөр тайлбарлаад байсан. Гэтэл өнөөдөр тэр асуудлаа больчихсон хугацаа нэгэнт хүчин төгөлдөр л болчихсон юм чинь гэдэг асуудлыг хөндөөд явж байгаа.  Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хөрөнгийн бүртгэл байна уу, байхгүй юу гэдэг асуудал энэ өмчид ямар хамаатай юм. Хамгийн сүүлийн шаардлага 198 дээр заагдаад байгаа 30 хэдэн ажил байгаа юм. Орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдаад байгаа юм уу алинаар нь хийгдээд байгаа юм улсын онцгой комисс хүлээж аваагүй баахан хөрөнгийг орон нутгийн өмч хөрөнгөдөө бүртгэж аваагүй байна гээд албан шаардлага тавиад байгаа юм. Сүүлдээ нөгөөдүүл нь аудитын албан шаардлагыг биелүүлэх гээд хууль зөрчөөд өөрсдийнхөө эрх хэмжээнд байхгүй ажлыг хийгээд явчихсан. Тэгэхээр энэ тухайн хөрөнгүүдийг дууссан юм уу, дуусгаагүй юм уу, комисс нь яагаад хүлээж аваагүй юм бэ гэдэг асуудлыг тухайн шат шатны, харьяатай газрууд дээр нь албан шаардлагаа тавьдаг юм уу тэр хяналт тавих эрх бүхий газрууд нь тавьдаг юм уу тэрийг нь тэнд нь тавьчхаад энд бүртгэх ажиллагаа дээр тавьсан бол өөр хэрэг байх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээж аваагүй ажлыг Орон нутгийн өмчийг өмнөөс нь хөөж очиж ажил хий гэдэг байдлаар хууль зөрчөөд яваад байгаа юм. Тэгэхээр аймгийн Онцгой комисст орон нутгийн өмчийн газраас ажлын хэсэгт нь орсон бол автоматаар комисс хүлээж авсан тохиолдолд бүртгэчихдэг. Бусад ажиллагаануудыг Улаанбаатар хотод байгаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоол гараад орон нутгийн өмч бүртгэж авдаг юм байна. Гэтэл тогтоол гараагүй аймгийн болоод улсын онцгой комисс эд хөрөнгө хүлээж авах комиссуудын дүгнэлт гараагүй эд зүйлсийг хүлээж ав, орон нутгийн өмчид бүртгэ гэдэг байдлаар акт тавиад яваад байгаа юм. Энэ байгууллагад хамаатай юм уу? Тэр тусмаа Л.Г гэж хүний сахилга шийтгэлийн зөрчил мөн юм уу? Нийтийн номын сантай холбоотой асуудал нь хурлаар шийдвэр гардаг. Бодлого зохицуулалтын газраас гарсан загварын дагуу гэрээ байгуулагдаад хурлаар шийдвэр гараад тэгж байж орон нутгийн өмчийн газар тэр дээр хяналт тавих эрхтэй болдог. Гэтэл Засаг дарга батлаад нийтийн номын сан өөрөө гэрээ байгуулаад байгаа эдний хяналтад ирэх түрээсийн гэрээ ч биш ашиглалтын гэрээгээр хийгдээд яваад байгаа юмыг нийтийн номын сангийн үйл ажиллагаанд аудит хийнгүүтээ орон нутгийн өмчид хамаатуулаад албан шаардлага тавьчихаж байгаа юм. Өөрийнх нь хэлж байгаагаар хууль зөрчигдөөд байна гэдэг асуудал хэрвээ байсан юм бол энэ албан шаардлага биш. Магадгүй өөр байдлаар албан бичиг явуулах боломжтой байсан. Гэтэл орон нутгийн өмчийн газар хяналт тавьдаг газар юм уу гэхээр үгүй байгаа. Энийг хэн хяналт тавьж байна гэхээр Улсын Их Хурал, бодлого зохицуулалтын газар, Хурал, аймгийн Засаг дарга хяналт тавихаар байгаа. Сум, аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих санхүү рүү нь орох эрхгүй учраас тэнд болоод байгаа ашиглалтад нь ороод байгаа ч юм уу тэр гэрээ байгуулагдаад байгаа юм уу гэдэг дээр хяналт тавих эрхтэй газар биш учраас эрх хэмжээ рүү нь халдаад тийшээ орох эрхгүй байхад энэ байгууллагад хамаатуулаад акт тавьсан. Тэгэхээр энэ дээр цалин хөлсний асуудал байгаа юм. Тэгэхээр энэ Л.Г гэж хүн өөрөө ажлаас халагдсан үүнтэй холбоотой нөгөө нөхөн төлбөрүүд орж ирсэн энэ асуудал байгаа юм. Энэ шийдвэрүүдийг харахаар дийлэнх нь Засаг даргын тамгын газраас цалинг гаргуулахаар даалгасан шийдвэрүүд байгаа. Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гарсан уу, хаанаас гарсан юм бэ гэдэг асуудал дээр энэ акттай нь холбоотой өмнөх актуудын биелэлт зөрчилтэй холбоотой энийг шалгаад өгөөч гэхээр Засаг даргын тамгын газраас хариу ирүүлэхдээ энийг хурал мэднэ гэдэг. Тэгээд хурлаас албан бичиг авахаар Орон нутгийн өмчийн газрын төсөвт ямар нэгэн байдлаар тодотгол хийж төсөв нэмэгдээгүй. 26  сая төгрөг Орон нутгийн өмчийн газрын төсөвт нэмэгдээгүй санхүүжилт гэж орж ирсэн. Яагаад энийг ингэж оруулж ирээд байгаа юм бэ гэхээр мэдээж Засаг даргын тамгын газарт Л.Г гэж хүний эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх бололцоогүй учраас харьяа байгууллага руу нь мөнгөө өгч байж энэ асуудал хийгдсэн юм байна гэдэг зүйл харагдахаар байгаа юм. Тэгэхээр өөрийнх нь төсвөөс гараагүй асуудлыг энэ хүмүүс очоод тэндээс нэхэмжлээд явах нэг талдаа эрхгүй байгаа юм. Энийг хэн нэхэмжлэх юм гэхээр өөрийнх нь төсвөөс гараад байгаа тэр байгууллага нь нэхэмжлэх эрхтэй. Төрийн албаны зөвлөл нэхэмжлэх эрхтэй байсан гэдэг асуудлыг ярихаар наадах чинь өмнөх асуудал гэдэг. Тийм бол 2022 онд энэ хүний ажлыг хийгээд явж байсан хүмүүс энийг нэхэмжлэхгүй яасан юм. Гомдол гаргаад л явсан юм байна. Гэвч тэрийг Засаг даргын тамгын газраас гаргасан нь зөв байна. Нэг л шийдвэр Орон нутгийн өмчийн газраас байсан. Гэхдээ орон нутгийн өмчийн төсвөөс тэр цалин гараагүй бөөндөө багцдаа шилжээд ороод ирсэн. Тэрэнтэй холбоотой шийдвэрийг нь асуугаад өгөөч энэ нь цаашлаад буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх болохоор яг аль төсвөөс гарсан юм бэ гэдэг асуудал яригдана. Орон нутгийн өмчийн төсвөөс гараагүй. Гэтэл өмнөх шүүх хурал дээр хариуцагчийн зүгээс  нэмэгдэл төсөв гэдэг зүйл яригдаж байсан. Нэмэгдэл төсөв ч гэсэн Төсвийн тухай хуульд зааснаараа тодотгол хийж орж ирнэ гээд хуульчлаад өгсөн байгаа. Гэтэл тодотголоор эдний дээр ямар ч нөхөн олговор олго гэсэн тодотгол огт хийгдээгүй байна. Тэгвэл тэр төсөв хаанаас хийгдэх ёстой байсан юм бэ, тэрийг хэн төлүүлэх ёстой юм бэ гэдэг асуудлыг энэ дээр эзнээ зөв олж байж өнөөдөр энэ асуудал тавигдсан бол хуульд нийцэх ийм шаардлагатай байсан гэж харж байгаа юм. Тэгэхээр захиргааны тухайн албан шаардлагууд нь Захиргааны ерөнхий уульд заасан хуулийн шаардлагуудаа хангахгүй байна. Үндэслэлээ тодорхой тавиагүй байна. Хоёрдугаарт: Орон нутгийн өмчийн газарт хамаатай асуудлаар огт шаардлага тавиагүй байна. Эрх хэмжээнд нь хамаарахгүй асуудлуудыг нийт аймагт аудит явуулж байна гэдэг давуу эрхээрээ өмчтэй л холбоотой бол орон нутгийн өмчийн газарт харьяалагдана гэдэг байдлаар ер нь аудит хийгдээд явсан. Энэ газар чинь өөрөө танайх шиг санхүүд шалгалт хийдэг газар биш. Тэгэхээр магадгүй уялдаа холбоотой ажиллая гэсэн бол албан шаардлага биш. Ийм ийм зөрчлүүд байгаад байна энэ нь ямар учиртай юм бэ гэдэг байдлаар албан бичиг явуулаад энэ асуудлыг магадгүй зөрчил байна уу зөрчил биш байна уу, цаашлаад 2019 оны ажлууд байгаад байгаа юм. Тэр ажлууд яагаад одоо болтол комисс нь ажиллахгүй байгаа юм, яагаад одоо болтол хяналт тавьж байгаа газар нь үүргээ гүйцэтгэхгүй байгаа юм бэ гэдэг дээр тухайн тэр гэрээг нь үзэж байгаа бол хяналт тавих эрх бүхий албан тушаалтнуудад нь магадгүй албан шаардлагаар хүргүүлсэн бол харин ч тэр ажиллагаандаа орон нутгийн өмчийг энэ ямар учиртай юм энийг тодруулаад өгөөч гэдэг байдлаар явсан бол магадгүй орон нутгийн хөгжил ч байдаг юм уу, цаашлаад янз бүрийн ажиллагаануудыг давуу эрхээр иддэг уудаг газрууд таслан зогсоогдох байсан. Гэтэл орон нутгийн өмч рүүгээ чиглээд өөрсдийнх нь эрх хэмжээнд байхгүй ажлуудыг хийснээрээ нөгөө албан шаардлагынх нь өөрсдийнх нь бодож төлөвлөөд байгаа энэ ажиллагаанууд нь өөрөө биелэгдэх боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр энэ дээр хамаатуулаад Л.Г гэж хүнд сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл мөн үү гэхээр биш байгаа юм. Биелүүлэх боломжгүй. Өөрийнх нь албан газар албан үүрэгт нь хамааралгүй энэ албан шаардлагуудыг энэ хүн яаж биелүүлэх юм. Биелүүлэх боломжгүй. Цаашлаад сахилгын шийтгэл гэдэг асуудал өөрөө төрийн албан хаагчид сахилгын шийтгэл авах гэж байгаа бол тодорхой хуулийн хугацаатай байдаг. Тэгэхээр 2022 онд гараад байгаа зөрчил гэж үзвэл 2025 он, 2026 онд энэ арга хэмжээ авах үндэслэл мөн үү? Энэ хүн дээр сахилгын шийтгэл ноогдуулаад өөрөө нөгөөдөх нь авлигын зөрчлүүд мөн юм уу? Энэ сахилгын шийтгэлийн арга хэмжээ авах асуудал мөн үү? Нөгөө хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юм чинь ямар нэг төрийн албан хаагчид арга хэмжээ авахдаа сахилгын шийтгэл яригдана. Тэгэхээр магадгүй аудитад бусад журам үйлчлэхгүй гэдэг байдлаар тайлбарлах байх. Гэхдээ тэр журам чинь өөрөө арга хэмжээ авах үндэслэл гэж байгаа болохоос хөөн хэлэлцэх хугацааны асуудал энэ хуульд тэр үндэслэлд хамаарахгүй. Тэгэхээр 2018 он, 2019 он, 2022 онд зөрчлүүдэд аудит илрүүлснээсээ хойш хэдэн ч жил болоод байгаа юм. Тэр арга хэмжээг авах үндэслэл чинь мөн юм уу, хугацаа чинь болж байгаа юм уу? Энэ дээрээ анхаарч үзээрэй.

Говь-Алтай аймгийн 17 сумд хийгдээд бүртгэгдэхгүй байгаа өмчтэй холбоотой асуудлыг орон нутгийн өмч хөөж шалга гэдэг асуудал биш. Төсөв гэдэг асуудал мөнгөтэй холбоотой асуудлыг л хэлээд байгаа юм. Нэмэлт төсөв гэж юу вэ гэхээр 47 дугаар зүйлээр тайлбарлаад байгаа юм. Дээд шатны төсвийн захирагч төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны захирагчид хуваарилсан хөрөнгийг хэлнэ гэж байгаа. Энэ нь 42 дугаар зүйлээр ороод ирж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч, захирагч хоорондын төсвийн зохицуулалт зөвхөн тухайн жилийн тодотгол хооронд хийгдэнэ гэж байгаа. Төсвийн захирагч яаж зохицуулалтыг хийдэг юм бэ гэхээр Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч захирагчдын төсөв хооронд хийгдэнэ. Шууд захирагч хоорондоо хийгдээд байгаа төсөв юм уу? Энэ төвлөрүүлэн захирагч нь энэ төсвийг хуваарилаад байгаа юм уу? Хэрвээ ерөнхийлөн захирагч чинь тэрийг хуваарилаад байгаа бол заавал тодотголоор хийгдэнэ. Тэгэхээр төвлөрүүлсэн захирагч нь яаж хуваарилаад байгаа юм. Үүнийг тодорхойлоогүй, тогтоож чадаагүй байж танай төсвөөс л гарсан юм чинь орон нутгийн өмчид хамааралтай гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь өөрөө өрөөсгөл ойлголт байгаа. Түүнээс энэ чинь орон нутгийн өмчийн төсөв биш. Төсөвт учирсан хохирлоо төлүүлэх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр эдний төсөв биш учраас тэнд очоод манай төсвийг юмаа гээд хэлээд суух эрх байхгүй. Танайх хохирлоо нэхэмжлээрэй гээд Засаг даргын Тамгын газар руу өгч болоогүй юм. Засаг даргын тамгын газар дансаа бариулж байж шийдвэр гүйцэтгэлийн журмаар өгч байгаа цалин байгаа. Жинхэнэ үндсэн төсвийг нь шалгаад гаргах боломж нь байсан. Тэгэхээр хийж байгаа ажиллагаа нь өөрөө хуулиа зөрчөөд хамааралгүй хүнд ор нэр төдий хийсэн дүр эсгэж байгаа нь харагдаж байгаа. Орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа бол орон нутгийн удирдлагуудтай энэ талаар яриад хийх ёстой. Шалгагдагч этгээдэд хамаатай зөрчил байхгүй байна. Иймээс сахилгын шийтгэл ноогдуулах аудитын шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 6, 8 дугаар зүйлд аудит хийх чиг үүргийг тусгасны дагуу тус байгууллагын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгзлд аудит хийсэн.

Аудитаар тус байгууллага нь өмнөх аудитаар өгсөн шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “...албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй... тохиолдолд тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 дүгээр “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн болно.

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар аудитын байгууллагаас хүргүүлсэн албан шаардлага, төлбөрийн актыг биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлага хүргүүлэхэд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.

Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг заавал явуулах шаардлагагүй бөгөөд шалгагдагч этгээдэд урьдчилан мэдэгдэх үүрэг үүсдэггүй. Гэсэн хэдий ч Төрийн аудитын байгууллагын зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр асуудлын бүртгэлийг танилцуулж, сонсох ажиллагааг зохион байгуулан, илэрсэн зөрчлийг арилгах, шийдвэр гарахаас өмнө тайлбар өгөх боломжийг олгож ажилласан болно. Аудитын явцад 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдэгдэж, мөн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр “Сонсох ажиллагааны тэмдэглэлд хариу тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр холбогдох тайлбарыг ирүүлсэн байна. Түүнчлэн тэмдэглэлийн асуулт, хариултын хэсэгт “Хүлээн зевшөөрөхгүй байна. Хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлсэн” гэж тэмдэглэгдсэн болно.

Хамгийн эхлээд номын сантай холбоотой асуудлаар ашиглалтын гэрээ байгуулсан. Ашиглалтын гэрээг хуурамч гэж ярьж байх шиг байна. Ашиглалтын гэрээний хувьд Иргэний хуулийн яг ямар зохицуулалтаар ашиглалтын гэрээ гэж байгаа юм. Түрээсийн гэрээний шинжийг хангаж байгаа түрээсийн гэрээ гэж үзэж байгаа. Эднийх бол манайх мэдээгүй гэдэг тайлбарыг бас хэлж байх шиг байна. Мэдээгүй байж болно. Манайх төрийн аудитын байгууллага аудит хийгээд энэ барилга дээр ийм хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Энэ гэрээний асуудал дээр нь хөрөнгө дээр нь хяналт хийгээч гэдэг л албан шаардлага өгсөн. Түүнээс энэ мөнгийг төлүүл гэж өгөөгүй. Эднийх нотлох баримтаар гаргуулаад авсан байгаа. Номын сантай байгуулсан гэрээн дээр жилийн төлбөр нь 600,000 гэж байгаа. Тэгэхээр сүүлд нотлох баримт нэмээд гаргаад өгчихсөн байна. 2026 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээн дээр сарын 600,000 төгрөг гэж байгаа. Ийм байдлаар бусдад давуу байдлаар түрээсэлчихсэн гэрээ байна. Энэ дээр ашиглачихсан байна. Энэ асуудал дээр хяналт хийгээч гэдэг асуудлыг өгсөн. Нэхэмжлэгч бол манай албан шаардлагуудыг тухайн үедээ буруу тавигдсан гэдэг л асуудлыг яриад байх шиг байна. Манайх хариуцахгүй байсан юм. Бусад албан тушаалтнууд хариуцна. Манайд өгсөн нь буруу гэж байх шиг байна. Маргаад байгаа асуудал бол 2026 оны 02 сарын 11-ний 01/04 дугаартай албан шаардлагыг бусад албан шаардлагуудын хувьд өмнөх онуудад 2022 онд, 2023 онд, 2025 онд тусгагдаж өмнөх шүүх хурал дээр ч би хэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр захиргааны актаа яриад энэ дээр гомдол гаргах хугацаа нэхэмжлэгч талд байсан. Энийг мэдээгүй гэх ямар ч асуудлыг ярихгүй байгаа. Тухайн үед бүгд сонсох ажиллагаа хийгдээд мэдчихсэн. 2023 оны шинээр гаргаж өгсөн нотлох баримт нь албан бичиг дээрээ ч бас байж байна. Хугацааг нь сунгаж өгөөч гээд жагсаалтаар оруулаад ирчихсэн. Тэгээд энэ албан шаардлагууд дээр чинь манайх ажиллагаа хийж байна. Тийм учраас аль 2022 онд өгсөн албан шаардлагуудыг гэхэд 2023 он дээр хугацааг нь сунгуулж өгөөч бид нар ажиллагаа хийж байна гэдэг. Ингээд л жил болгон ажиллагаа хийж байгаа байдлаар яваад байсан. Өнөөдрийн байдлаар зарим хэрэгжилтүүдийг бид нар 2022 онд хэрэгжилтийг нь хангуулчихсан гэдэг асуудлыг яриад байгаа юм. Тухайлбал Баян-Уулын сургууль дээр асуудал байгаа. Хэрвээ 2022 онд хэрэгжүүлчихсэн юм бол 2023 онд хугацааг нь сунгуулахаар бичиг хүргүүлчихдэг юм бэ гэдэг асуудал бас эргэлзээтэй. Төрийн аудитын байгууллага бол аудитын тайландаа үндэслээд Төрийн аудитын тухай хуулийн 20.1-д заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд аудитыг хийхдээ төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт зөвлөмж бүхий аудитын тайлангаа 21.1 дээр нь шалгагдагч этгээд хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргахгүй байх талаар байгууллага албан тушаалтанд албан шаардлага өгөгдсөн. Энэ нь тайланд бичигдсэн дүн дүгнэлттэй холбоотойгоор албан шаардлагууд өгөгдөөд байгаа юм. Тэгэхээр өмнө нь өгсөн 8 албан шаардлага тухайн үедээ санхүүгийн тайлан болон гүйцэтгэл нийцлийн аудитын тайлантайгаа цуг оччихсон. Эдний байгууллага танайх тайлан аудит хийхдээ тайлан чинь буруу гарчихсан байна энэнээс чинь болоод албан шаардлага чинь буруу гарчихсан байна гээд тухайн үедээ маргаагүй юм байна. Тухайн үедээ маргаагүй шалтгаан нь энэ алдаа зөрчлүүд бодитой байсан. Тухайн үедээ ойлгож байсан өөрсдөө хүлээж аваад гарын үсэг зурчихсан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлнэ гээд явж байсан. Ийм л албан шаардлагууд байгаа. Энэ дээр гэдэг асуудал яриад байгаа бол тухайн үедээ ярихгүй байсан юм бэ гэдэг тайлбарыг өгмөөр байна. Шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүх албан шаардлага хаагдаад 3 үлдсэн гэж байна. Энэ дээр дахиад нэг бүрчлэн өмнөх шүүх хурлууд дээр ч хэлсэн. Энэ 6-ийн эхнийх нь 2022 оны 02 сарын 24-ний 06/38 дугаартай үүний хариу бид нар ийм албан бичгээр өгсөн гэдгээ нотлоодох гэдгийг хэлмээр байна. 02/151, 04/132 дугаартай албан шаардлага дээр нэг бүрчлэн тайлбар хэлээд явъя. Шүүхээс манай байгууллага дээр үзлэг хийсэн. Хөхморьтын сургуулийг хэрэгжүүлчихсэн гээд систем дээр хаагдчихсан байгаа юм. Гэхдээ энэ шийдвэрийн хэрэгжилтийг хэзээ биелэлтэд тооцсон бэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Манай албан шаардлага 2026 оны 02 сарын 14, биелэлтүүд 2026 оны 06 сарын 23-ны өдөр явагдсан. Тайлбартаа очоод хаалгачихсан гэж байна. Зарим нь хаагдсан юм байна. Тэгэхээ хэзээ ирж хаалгасан бэ гэдэг асуудал бас яригдана. Шийдвэр гарсны дараа ирсэн асуудал болсон. Би бол ирээгүй гэж хэлэхгүй. Эдний ажилтан Золзаяа маш сайн ирсэн. Шийдвэрээ хэрэгжүүлье, одоо яах вэ танай дээр яг ямар баримт авч ирж өгөх вэ? Яах вэ гэж зөндөө явсан. Гэхдээ энэ хүний хийж чадах эрх эрх хэмжээний асуудал байгууллагын удирдлагын хэмжээний асуудал 2 өөр. Мэргэжилтэн бол байгууллагын удирдлагадаа энэ асуудлыг ингэж хэрэгжүүлье гэдэг мэдээллээ өгдөг. Байгууллагын эрх бүхий албан тушаалтан байгууллагын дарга бол яаж хэрэгжүүлэх юм бэ, яах юм бэ гэдэг эцсийн шийдвэр гаргадаг. Зарим нэг материалуудыг хавтаст хэрэгт өгснийг нь үгүйсгэхгүй. Тэр материалуудаа хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхээр энэ хэрэгжилтүүдийн материалууд нь яагаад хавтаст хэрэгт өнөөдрийг авагдахгүй байгаа юм бэ гэдэг чинь бодитойгоор яг энэ шийдвэрүүд хэрэгжээгүй байгааг харуулаад байгаа. Тэгэхээр шийдвэр хэрэгжүүлээгүй асуудал байгаа. 01 сарын 27-ны өдрөөс хойш эднийхээс хүмүүс ирж эхэлсэн. Хамгийн эхлээд Золзаяа ирж байсан. Эхлээд ирэхдээ 14 билүү 16 шийдвэрийн асуудал яригддаг юм. Уг нь анхны төсөл дээрээ бичигдсэн байсан. Анхны төслийг шүүгч хэргийн газрын үзлэг хийхдээ үзсэн. Тэмдэглэл дээрээ бичсэн эсэхийг мэдэхгүй байна. Нийтдээ 16 шийдвэр байснаас 8 болж хяналтын явцад хасагдсан. Энэ процесс яасан юм бэ гэхээр 2026 оны 01 сарын 27-ноос хойш 02 сарын 11 хүртэл шийдвэр гарах хугацаанд эднийхээс ерөнхий нягтлан бодогч нь Зогсохжаргал, мэргэжилтэн Золзаяа 2 шийдвэрүүдийг нь бага багаар нь авч ирээд хасуулаад байсан. Хамгийн сүүлд албан шаардлага гарахад 8 үлдсэн байсан. Ийм процесс явагдсан хэргийн газрын үзлэгтэй шүүгч танилцсан учир мэдэж байгаа байх. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйл дээр хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага. Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд хүчин төгөлдөр болсон албан шаардлага төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй аудитын үйл ажиллагаанд саад учруулсан санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан. Энэ нь магадгүй 8 байгаа, манайхаас хоёрыг хассан. 6 үлдэж байна.  Тэгэхээр ялгаагүй энэ хуулийн заалтын дагуу сахилгын шийтгэл хариуцлага тооцуулах үндэслэл болж байгаа. Энийг өмнөх хурлууд дээр ч хэлсэн. 8 байна уу, нэг байна уу хамаагүй хариуцлага тооцох албан шаардлага төрийн албанаас хүргүүлнэ. Үүн дээр бас нэг асуудал яригддаг. Өмнөх шүүх хурал дээр мөн яригдаж байсан. Хэрвээ магадгүй тухайн үед 2026 оны 02 сарын 11-ний өдөр энэ 8-аас 3-ыг нь эднийх угаасаа хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй гэдгээ хэлээд байгаа юм. Тэгвэл яагаад төрийн аудитын байгууллагын албан хаагч наймууланг нь биччих вэ гэдэг асуудал. 2025 оноос хойш байгууллагын дарга нь танайх манайхыг л ер нь шалгаж байна гээд яваад байсан. Энэ нь хамгийн эхний шүүх хурлын тэмдэглэл дээр ч байгаа. Төрийн аудитын байгууллага зөвхөн намайг шалгадаг гэж хэлдэг. Тэгвэл манай байгууллага өөртөө гай болохгүйн тулд зөвхөн хэрэгжүүлээгүй 3-ыг биччихээд өнөөдөр хариуцлага тооцох албан шаардлагаа өгчхөөд зогсож байсан бол яг юу гэж ярих юм. Ингэх бас боломжтой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн тайлбартаа хэлсэн. Ер нь тогтоол гарчихсан учраас бид нар хэрэгжүүлж чадахгүй байсан юм гэдэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт ороод тэргүүлэгчид гэдэг ойлголт байхгүй болчихсонтой холбоотой. Гэхдээ өөрчлөлт хэзээ орсон бэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Энэ албан шаардлагыг магадгүй 2025 онд өгөөд 2026 онд хэрэгжилтээ нэхэж байгаа бол төрийн аудитын байгууллагад буруу өгч болно. Яагаад гэхээр тэргүүлэгчид гэдэг статус байхгүй энэ шийдвэрүүд нэгэнт нөхцөл байдал өнгөрсөн. Гэтэл манайх 2022 онд өгсөн. 2022 онд энэ хөрөнгүүд нь байж л байсан, дүрэм байж л байсан. Залруулах боломж нь байж л байсан. Тэргүүлэгчид нь байж л байсан. Энийг хийгээгүй явж явчхаад одоо болохоор хэрэгжүүлчихсэн гээд яриад байгаа нь үндэслэлгүй юм гэдгийг нь хэлмээр байна.

 Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар захиргааны актад гомдол гаргах хугацаа 30 хоног байна. Гэтэл шалгагдагч этгээдэд холбогдох хэрэгжүүлээгүй албан шаардлагууд нь 2022 онд өгөгдсөн бөгөөд тухайн үед эс зөвшөөрвөл хуульд заасан журмын дагуу шүүхэд хандах боломж нээлттэй байсан бөгөөд гомдол гаргасан, шүүхээр шийдвэрлүүлсэн асуудал байхгүй байна. Мөн  Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу дээрх захиргааны актууд нь хүчин төгөлдөр хэвээр байна. 

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 16.5.1,16.5.4, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй боловч хэрэгжилтийг хангаагүй байна.

Иймд Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.      

 4. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 дүгээр “Сахилгын хариуцлага тооцох тухай” албан шаардлагаар Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: Төрийн аудитын байгууллагаас өгсөн 2022 оны 06/38, 01/52, 02/54, 04/132, 02/151, 05/198 дугаар, 2023 оны 02/72 дугаар, 2025 оны 02/41 дугаар албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, заасан хугацаанд биелэлтийг ирүүлээгүй,  албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн Говь-Алтай аймгийн Орон нутгийн  өмчийн газрын дарга Л.Гт хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, биелэлтийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Говь-Алтай аймгийн Засаг дарга (Л.Ч)-д даалгав гэжээ.

5.Тус албан шаардлагыг эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г нь 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр  Үндэсний аудитын газарт гомдол гаргаж,  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1101  дүгээр албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04  А0770266 ГАА-2026/074/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актыг  хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Иймд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 дүгээр “Сахилгын хариуцлага тооцох тухай” албан шаардлагаар үндэслэл болсон 2022 оны 06/38, 01/52, 02/54, 04/132, 02/151, 05/198 дугаар, 2023 оны 02/72 дугаар, 2025 оны 02/41 дугаар албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, заасан хугацаанд биелэлтийг ирүүлээгүй,  албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

7. Шүүхээс 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Төрийн аудитын газрын “санхүүгийн тайлангийн аудитын систем”-д үзлэг хийсэн. Тус үзлэгээр санхүүгийн тайлангийн аудитын системийн биелэлтийн бүртгэл хэсэгт аудитын албан шаардлага биелэлтийг хянасан, хэрэгжилтийн төлөвт хэсэгт 2022 оны 01/52, 02/54, 02/151, 05/198,  2023 оны 02/72, 2025 оны 02/41 дугаартай албан шаардлага хэрэгжилт 0 хувьтай харин 2022 оны 06/38, 04/132 дугаар албан шаардлага 100 хэрэгжсэн төлөвтэй байна. Үзлэгээр 02/54, 02/41 дугаар албан шаардлага хавсралт материалтай бусад албан шаардлагууд дээр хавсралт байхгүй байгаагаар системд орсон байна.

8. Нэхэмжлэгч Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г “...эдгээр 8 албан шаардлагаас 5 албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн 3 албан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг хариуг нь өгсөн. Энэ мөнгөтэй холбоотой 2023 онд нөхөн олговортой холбоотой асуудал нь шүүхийн шийдвэрээр нь буруутай этгээд төлнө гэж байгаа. Тэр буруутай этгээд нь ямар эх үүсвэрээс нь мэдэгдэхгүй мөнгийг манай газар ороод иргэнд нь олгогдчихсон байхад буцаагаад орон нутгийн өмчийн газар мөн өмчийн газрын дарга нь хариуцаж төлүүл гэдэг...”;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д “...2025 онд ард талд нь биелэлтийг нь бичээд мөн хүргүүлж байсан. Хамгийн сүүлд нь манай нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн бид 3 очоод С ах дээр албан шаардлагуудаа үзүүлээд, нотлох баримтуудаа үзүүлээд энэ хэдийг хаалаа, дутуу нотлох баримтуудаа авч ирээд хаалгачих гэж хэлээд хамгийн сүүлд нь би ганцаараа очоод дутуу нотлох баримтуудаа өгөөд танай өмч хөрөнгөтэй холбоотой бүх албан шаардлагууд чинь хаагдлаа шүү. Одоо цалингийн нөхөн олговортой холбоотой, мөнгөтэй холбоотой 3 албан шаардлага үлдлээ шүү гэж хэлээд уг нь хаасан юм ...”;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...магадгүй 8 байгаа, манайхаас хоёрыг хассан. 6 үлдэж байна.  Тэгэхээр ялгаагүй энэ хуулийн заалтын дагуу сахилгын шийтгэл, хариуцлага тооцуулах үндэслэл болж байгаа. Энийг өмнөх хурлууд дээр ч хэлсэн 8 байна уу, нэг байна уу хамаагүй хариуцлага тооцох албан шаардлага төрийн албанаас хүргүүлнэ. Үүн дээр бас нэг асуудал яригддаг. Өмнөх шүүх хурал дээр мөн яригдаж байсан. Хэрвээ магадгүй тухайн үед 2026 оны 02 сарын 11-ний өдөр энэ 8-аас 3-ыг нь эднийх угаасаа хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй гэдгээ хэлээд байгаа  ...шүүхээс төрийн аудитын байгууллага дээр үзлэг хийсэн. Шийдвэртэй холбоотойгоор хэргийн материалууд дээр биелэлтүүдийг авч үзсэн. Энэ биелэлтүүд дээр тухай бүрчлэн ямар хэрэгжилт ирүүлсэн юм бэ гэдгийг нь харсан байгаа. Орон нутгийн өмчийн газраас энэ 8 акттай холбоотой бараг бичиг ирүүлээгүй 2 актыг систем дээр биелэлтээр авчихсан байсан. Энэ дээр нэг ч орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн албан бичиггүй байгаа. Эднийх өөрсдөө манайх хэрэгжүүлчихсэн, манайх бараг 1 хоног ч хэтрүүлдэггүй хариугаа өгдөг гэдэг боловч яг энэ 8 акттай холбоотойгоор нэг ч хариу ирүүлээгүй ийм асуудал байгаа...” гэж маргадаг.

9. Хэрэгжсэн 04/132 албан шаардлагад ирүүлсэн хавсралт  материалыг татаж үзэхэд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай аймгийн Төрийн аудитын газарт “албан шаардлагын хариуг хүргүүлж байна хавсралт 8 хуудас” гэсэн албан бичиг, мөн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай аймгийн Орон нутгийн өмчийн газарт “ ...танай газраас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 239 дугаар тоотоор 20636,3 мянган төгрөгний дүнтэй бичигдэж ирсэнийг НББ-ын үнээр залруулж өгнө үү” гэсэн албан бичиг, нягтлан бодох программын байдлаар залруулга хийсэн хөрөнгө, төсвийн хэлбэлзэл, санхүүгийн баримтууд авагдсан байгаа нь 2022 оны албан бичиг болон бусад баримтаар албан шаардлагын биелэлтийг тооцсон байна. /2 дугаар хавтас 127, 128, 143-152 хуудас/

10. Орон нутгийн өмчийн 2 давхар нийт 360м2 талбайтай үүнээс 280м2 ашигтай талбай бүхий нийтийн номын сангийн хуучин барилгыг Нийтийн номын сангийн захирал С.А, Алтай жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих “Х” х НҮТББ-ын дарга Ч.О нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар 1 жилийн 600,000 төгрөгөөр ашиглуулахаар харилцан тохиролцож, “Үл хөдлөх хөрөнгө ашиглалтын гэрээ” байгуулан, аймгийн Засаг дарга О.А баталсан байна.

10.1. Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06/38 дугаар албан шаардлагаар тус байгууллага нь Алтайн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Х Х”НҮТББ-тай номын сангийн хуучин барилга болох 280м2 талбайг нэг жилийн 600.0 мянган төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан тогтоолоор тооцож үзэхэд 4,704.0 мянган төгрөгийн түрээсийн орлого төвлөрүүлэхээр байна. Түрээсийн гэрээнд хяналт хийн үр дүнг тооцож, биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхээр албан шаардлага хүргүүлсэн.

10.2. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 172 дүгээр албан бичгээр Нийтийн номын сангийн захирал С.Ат “2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Х Х”  НҮТТБ-тэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлөх 4,704,000 төгрөгийн төлбөр төлөөгүй зөрчил илэрсэн. Иймд түрээсийн төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны дотор төвлөрүүлж, цаашид түрээсийн гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж  хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг хүргүүлж байсан.

10.3. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Худалдах хөрөнгийн 2023 оны жагсаалт баталж, худалдах доод үнийг тогтоох тухай” 59 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар Нийтийн номын сангийн хуучин барилгыг 2023 онд худалдах хөрөнгийн жагсаалтад оруулж баталсан байна./1 дүгээр хавтас 100-105 хуудас/

10.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д “...2022 оны 12 сарын 05-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор 2023 оны худалдах хөрөнгийн жагсаалтыг баталж худалдах доод үнийг тогтоох тухай энэ тогтоолоор номын сангийн хуучин барилга нь нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлагдсан байгаа. Энэ хувьчилсан тогтоолыг нь авч ирээд намайг хаалгачих гэж хэлээд би энэ тогтоолыг нь авч ирээд энэ албан шаардлагыг хаалгасан” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

11. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт “...зөрчил арилгуулах талаар ирүүлсэн 2022 оны ...02/151, 04/132, ...01/52,  06/38 дугаартай албан шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрхэн шийдвэрлэх талаар саналаа заасан хугацаанд ирүүлэхийг албан бичиг явуулж, удаа дараа шаардсан боловч Нийтийн номын сан, Хөхморьт сумын ЕБСургуулиас одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Бусад байгууллагуудын ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж тогтоолд өөрчлөлт оруулахаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг танилцуулаад байна. Хавсралт 4 хуудас” гэсэн албан бичгийг хүргүүлж байсан.

12. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 119 дугаар албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт “...2022 оны санхүүгийн тайлангийн аудитын 06/38, 01/52, ...04/132, ...02/151 дугаар албан шаардлага, ...”орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, үр нөлөө, үр дүн” гүйцэтгэлийн аудитын 05/198 дугаар албан шаардлагуудын хариуг, тайлбар болон нотлох баримтын хамт хавсралтаар хүргүүлж байна. Хавсралт 12 хуудас” гэсэн албан бичиг болон аудитын албан шаардлагын биелэлтийг хүснэгтээр гаргаж хүргүүлж байсан.

13. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаар албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт “танай ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 564 дүгээр албан бичгийн хариуг хавсралтаар гарган хүргүүлж байна” гэсэн албан бичиг болон төлбөрийн акт, албан шаардлага зөвлөмжийн хэрэгжилт, тайлбарыг хүснэгтээр гаргаж хүрүүлж байсан.

14. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт “...Төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн нотлох баримт, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13/196, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05/198 дугаар албан шаардлагаар Орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, үр нөлөө, үр дүнд хийсэн нийцлийн аудитаар илэрсэн зөрчлийг арилгасан нотлох баримтуудыг тус тус хавсралтаар гаргаж хүргүүлж байна. Хавсралт 113 хуудас” гэсэн албан бичгийг хүргүүлж байсан.

15. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар албан бичгээр Санхүүгийн хяналт, аудитын албанд “тус газрын 2016-2021 оны байдлаар хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан ажилтнуудад шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олговор олгосон төлбөрийн хүсэлтийг хуулбар болон бусад холбогдох баримтыг хүргүүллээ. Хавсралт 30 хуудас” гэсэн албан бичгийг хүргүүлж байсан.

16. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт “...2018 оны цалингийн нөхөн олговор болох 6,835,325 төгрөгийн авлагын буруутай этгээдийг тогтоолгохоор Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх болон аймгийн Прокурорын газарт холбогдох баримтуудыг хавсралтаар хүргүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатандаа байна ...цалингийн нөхөн олговор болох 34,542,100 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 ... зүйлийг тус тус үндэслэн манай байгуулага шүүхэд хандан буруутай этгээдийг тогтоолгох боломжгүй ...2021, 2022 онуудад олгосон цалингийн нөхөн олговор болох 34,542,100 төгрөгийн аудитын албан шаардлагыг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичгийг хүргүүлж байсан нь явуулсан баримт бичгийн бүртгэл болон баримт бичиг хүлээлцэх дэвтэрийн бүртгэл, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

17. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж заасан.

18. Хавтаст хэргийн матеиралд авагдсан дээр дурдагдсан нотлох баримтаас үзэхэд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын  2022 оны 06/38, 01/52, 02/54, 04/132, 02/151, 05/198 дугаар, 2023 оны 02/72 дугаар, 2025 оны 02/41 дугаар албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, заасан хугацаанд биелэлтийг ирүүлээгүй,  албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

19. Тодруулбал: Шүүх тухайн аудитын албан шаардлагуудыг бүрэн хэрэгжсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, харин аудитын албан шаардлагуудыг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах талаар Орон нутгийн өмчийн газраас тодорхой ажлуудыг хийж байсан, хэрэгжүүлсэн ажил болон холбогдох баримтуудыг тухай бүх зохих хугацаанд албан шаардлагын биелэлтийг хүргүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй, аудитыг үйл ажиллагаанд саад учруулсан, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас тухайн албан шаардлагуудын биелэлтийг хэрхэн тооцдог эсэх нь тодорхойгүй мөн “санхүүгийн тайлангийн аудитын систем”-д албан шаардлагуудын биелэлтийг хүргүүлсэн материалууд хавсралтаар авагдаагүй байгаагаар албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, заасан хугацаанд биелэлтийг ирүүлээгүй,  албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж шууд үзэх үндэслэлгүй байна.

20. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/54 дүгээр албан шаардлагаар “Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговор олгож төсвийг 26.8 сая төгрөгөөр хохироосон ...Төсөвт учируулсан хохирлыг барагдуулах”,  2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/72 дугаар албан шаардлагаар “Албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төсөвт учруулсан нөхөн олговрын 41,377.4 мянган төгрөгийн авлага үүсгэсэн бөгөөд барагдуулаагүй, ...Цалингийн нөхөн олговрыг буруутай этгээдээс нэхэмжлэн төсвийг хохиролгүй болгох...”, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/41 дүгээр “Зөрчил арилгах тухай” албан шаардлагаар “Санхүүгийн тайланд 41,377,400.00 (Дөчин нэгэн сая гурван зуун далан долоон мянга дөрвөн зуун) төгрөгийн олон жилийн насжилттай тооцоо нийлээгүй авлага бүртгэлтэй байна. Он дамнасан авлагыг тооцоо нийлж барагдуулах арга хэмжээ авч ажиллаагүй байгаа...” зөрчлийг арилгаж, биелэлтийг ирүүлэх талаар албан шаардлага тавигдсан.

 21. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.

22. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж тус тус заасан.

23. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр байх бөгөөд тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардахаар байна.

24. Аймгийн Орон нутгийн өмчийн газар албан тушаалтын буруутай шийдвэр үйл ажиллагааны улмаас өөр учирсан хохиролыг шаардах эрхтэй гэхдээ шаардах эрх нь хэзээ үүсэх бэ гэхээр тухайн байгууллагын албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг орон нутгийн өмчийн газраас хариуцан арилгаж, гэм буруутай этгээдээр буцааж төлүүлэх, өөрт учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй.

25. Аймгийн Орон нутгийн өмчийн газар нь өөрт хамааралтай буюу Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан З.М тус газрын нягтлан бодогч Ц.Цг ажлаас чөлөөсөнтэй холбоотой төрд учруулсан хохирлыг барагдуулахаар Говь-Алтай аймгийн прокурорын газарт “...санхүүгийн тайланд хийсэн аудитаар...6,835,325 төгрөгийн авлага үүсгэсэн тул төрд учруулсан хохирлыг барагдуулах ажиллагаанд прокурорыг оролцуулах” хүсэлт гаргаснаар  прокурор  шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00971 дугаар тогтоолоор хариуцагч З.Мгаас 6,835,325 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 124,315 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. З.М нь төлж барагдуулаагүй байгаа тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар хүсэлт гаргасан байгаа талаар Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт хариу албан бичиг хүргүүлж байснаар “Албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төсөвт учруулсан нөхөн олговрын барагдуулаагүй” гэж үзэхгүй юм. /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 хуудас/

26. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/1006 дугаар албан бичгээр “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 26,800,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5,188,500 төгрөг тус бүр орон нутгийн өмчийн газрын ::::::::::::тоот дансанд орон нутгийн төсвөөс шилжүүлсэн байна...” гэсэн, орон нутгийн өмчийн газрын дансны хуулгаар 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 26,800,000 төгрөг санхүүжилт гэсэн гүйлгээний утгатай орж ирээд орон нутгийн өмчийн газраас Л.Гт 2021 оны 04 дүгээр сарын 21-нд нийгмийн даатгалын шимтгэлд 2,406,174 төгрөг төлөгдөж, цалингийн нөхөн олговор 24,393,826 төгрөг олгосон, 2022 оны дансны хуулгаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5,188,500 санхүүжилт гэсэн гүйлгээний утгатай орж ирээд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 03 дугаар сарын 29-ны өдөр тус бүр нийт 5 удаагийн гүйлгээгээр нийгмийн даатгалын шимтгэл, нөхөн олговорт 7,742,100 төгрөг олгосон байна. Л.Г нийгмийн даатгалын шимтгэл, нөхөн олговорт 34,542,100 төгрөг,  З.М төлж барагдуулаагүй байгаа 6,835,325 төгрөгийг нэгтгэхэд 41,377,425 төгрөгийн нөхөн төлбөрт албан шаардлага хүргүүлсэн.

27. Хавтаст хэргийн материал авагдсан нотлох баримт болон Л.Гын шүүхэд гаргасан тайлбараар шүүхийн шийдвэрийн дагуу орон нутгийн төсвөөс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дансанд санхүүжилт нэртэй Л.Гийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор шилжүүлсэнийг орон нутгийн өмчийн газраас Л.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлж, үлдэснийг нөхөн олговор хэлбэрээр олгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

28. Энэ байдлаас дүгнэж үзэхэд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Гийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлсөнтэй холбоотой төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн олговрын барагдуулахаар Орон нутгийн өмчийн газар Захиргааны ерөнхий хуулийн 101.1, 103.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект гэж үзэх үндэслэлгүй байна.

29. Өөрөөр хэлбэл аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021, 2022 оны төсөвт нөхөн олговор суугдаагүй харин орон нутгийн төсвөөс шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговорыг тус байгууллагад шилжүүлж, түүнээс иргэний хохирлыг барагдуулсныг тухайн байгууллагад учирсан хохирол гэж үзэхгүй, харин төсөвт учирсан хохиролыг холбогдох байгууллага нь буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

30. Мөн Төрийн аудитын газраас төрийн албан хаагчид сахилгын хариуцлага тооцуулахаар албан шаардлага хүргүүлж байгаа, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийгдэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй байна.

31. Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн заалтыг болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Гаас Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Г.Гд  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/04 ГАА-2026/074/НА-СТА-ТШЗ дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ