2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/шш2025/09021

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоот хаягт оршин суух, Д******* М******* /РД:УГ*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* давхарт байрлах, Э******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

68,656,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* миний бие нь Э******* ******* ХХК-тай 2021.5.23-ны өдөр 48,18м2 2 өрөө Мульт хаус орон сууцны 7 дугаар байрны 8 тоотод захиалгын гэрээ хийхээс орон сууцны нийт үнийн дүн 137,313,000 төгрөг болсон. Нийт үнийн дүн болох 68,656,500 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл 50 хувийг 2022.6.3-ны өдөр буюу байр ашиглалтанд ороход төлөхөөр хийсэн. Гэрээний дагуу байр ашиглалтанд ороогүй. 2023.08.15-нд гэрээнд өөрчлөлт оруулж 2024.01.01-нээс үнийн дүнгийн 0.05%-тай тэнцэх алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө гэж гэрээ хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Анхны гэрээ хийснээс хойш 4 тал хугацаа өнгөрлөө. Худлаа ярьж хоног сар өнгөрсөөр өдий хүрлээ. Ажил нь одоо болтол эхлээгүй байгаа тул урьдчилгаанд өгсөн 68,656,500 төгрөгөө буцааж авахыг хүсэж байна. Хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э******* монгол ХХК-д холбогдох Д.М*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 68,656,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Э******* ******* ХХК-д холбогдох 68,656,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э******* ******* ХХК-д холбогдох 68,656,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 250,616.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, 250,616.5 төгрөгийг хариуцагч Э******* ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Д.М*******т тус тус олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.У*******