| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08109/И |
| Дугаар | 191/шш2025/09022 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 191/шш2025/09022
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** тоот хаягт оршин суух, С******* А******* /РД:ЛЮ*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** тоот хаягт оршин байх, Ө******* ******* констракшн ХХК /РД:*******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.А******* нь 2021 онд Ө******* ******* констракшн ХХК-иас ************* үйлчилгээтэй орон сууцны барилгын ****8 давхрын 36,6 м кв талбайтай 1 өрөө байрыг худалдан авч, үнэ 67,344,400 төгрөгийг 2021-10-14-ний өдөр төлсөн.
Байраа шилжүүлэн авч одоо оршин сууж байна. Одоо энэ байр ****** тоот хаягтай боловч орон сууцны гэрчилгээ гараагүй тул бүртгэхгүй, өргөдөлд хуучин хаягаа тэмдэглэсэн болно.
Мөнгөө бүрэн төлж байраа авсан боловч гэрчилгээг компани гаргаж өгөхгүй байна. Мөнгө нэмж өгөхийг нийт хүмүүсээс шаардаж байсан. Бид гадна тохижилтондоо айл тус бүр 800,000 төгрөг өгсөн. Мөн түүнчлэн байшингийн тагтны төмөр хашлаганы үнэ 130,000 төгрөг төлсөн. Ингэж миний хувийн зүгээс байрны үнээс гадна нийт 930,000 төгрөг нэмж төлсөн байна. Манай байрнаас 2-3 хүн биднийг төлөөлж явж байсан.
Миний зүгээс үлдэгдэл төлбөр байхгүй тул орон сууцны өмчлөлөө шилжүүлж авахыг хүсэж байгаа ба орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.А******* миний нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч Ө******* ******* констракшн ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ****** талбайтай 1 өрөө байрны захиалагч О.А*******г өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.А*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө******* ******* констракшн ХХК-д холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.А*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө******* ******* констракшн ХХК-д холбогдох ******* өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 247,336 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, 247,336 төгрөгийг хариуцагч Ө******* ******* констракшн ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.А*******д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.У