| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00887/И |
| Дугаар | 103/ШШ2025/00940 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00940
| 202******* оны *******0 сарын 22 өдөр | Дугаар *******03/ШШ202*******/00940
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны 3******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 202******* оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч:Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь *******990 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс *******992 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд мужаан, нярваар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь *******990 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд мужаанаар ажилд орж, *******990 оны ************** дүгээр сарын 0*******-нээс нярваар томилогдож *******992 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг *******990 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс *******992 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд мужаан, нярваар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд барилга, үйлдвэрийн бригадад *******990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мужаанаар, *******990 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдрөөс нярваар тус тус ажиллаж байгаад *******992 оны 04 дүгээр сарын 0*******-нд нэгдэл тарсан тул ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн дэвтэрт нэгдэл тарсан тул ажлаас чөлөөлөв гэж бичигдсэн байдаг. Үүнийг баталгаажуулж Хэнтий аймгийн архивын газарт шүүлгэхэд ажилд орсон тушаал байгаад гарсан тушаал олдоогүй. Би Булган аймгийн Хялганатын Ойн техникумд 4 жил сураад *******990 оны 2 сард төгссөн. Тэгээд мужаанаар томилогдсон.Тухайн үедээ мужаан нь цонхны рам хийх, мод зүсэх, зурах гээд төрөл бүрийн ажил хийдэг байлаа. Би 2*******0 төгрөгийн цалин авдаг байсан. Нярав нь модон материал, будаг, хадаас гэх зэрэг барилгын материалаа хариуцдаг байсан. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хүсэлтийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн архивын газрын 08/*******92, 08/99 тоот тодорхойлолтууд, 32**************00 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн ерөнхий хорооны даргын тушаалууд, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн . /хх-ийн 2-*******9-р тал/
Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-*******, ХААТР-2******* дугаартай маягтын хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлж гэрч *******, Д.******* нарыг гэрчээр асуусан болно.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
3.Хүсэлт гаргагч нь *******97******* оны 0******* дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, ************** нас хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд томилсон, мужааны үүрэгт ажлаас чөлөөлж нярваар томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд бичигдсэн боловч зарим тушаалууд архивын байгууллагаас гарч ирээгүй учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Д.*******д үүссэн байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байна.
4.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тухайн үйл явдал болсон газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4-д заасантай нийцэж байна.
*******.Хүсэлт гаргагч Д.******* нь *******990 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс *******992 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд мужаан, нярваар ажиллаж байсан болох нь:
- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,
-*******990 онд нээсэн 32**************00 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэрт *******990.4.*******0-ны өдрийн 23 тоот тушаалаар Барилга үйлдвэрлэлийн бригадад мужаанаар томилон ажиллуулав, мөн *******990.**************.*******0-ны өдрийн Барилгын мужааны үүрэгт ажлаас чөлөөлж нярваар томилон ажиллуулав, мөн *******992.02.26-ны өдрийн 0******* тогтоолоор Батжил нэгдэл тарсан учир нярвын үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн байв, /хх-ийн 3-р тал/
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 202*******.0*******.07-ны өдрийн *******92 тоот албан бичиг, уг албан бичигт Тус архивын сан хөмрөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн *******992 оны удирдлагын болон санхүүгийн баримт шилжиж ирээгүй тул Д.*******д холбогдох баримтыг гаргах боломжгүй гэсэн байв, /хх-ийн 6-р тал/
-Хэнтий аймгийн Архивын Архивын газрын 202*******.0*******.07-ны өдрийн 08/99 тоот цалингийн түүвэр, уг түүвэрт Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд *******990-*******99******* онуудад ажиллаж байсан Д.******* цалингийн түүвэр гэсэн байв. /хх-ийн 7-р тал/
-Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн ерөнхий хорооны даргын *******990 оны 4 дүгээр сарын *******0-ны өдрийн 23 дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал,
/хх-ийн 8-р тал/
Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн ерөнхий хорооны даргын *******990 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал /хх-ийн 9-р тал/,
-Гэрч *******ын шүүхэд өгсөн Би Батжил нэгдэлд *******990 оны зун ажид ороход ******* тус нэгдэлд барилгын мужаанаар ажиллаж байсан. Яг л эрэгтэй хүүхэд шиг охин байсан, гутлын түрүүгээ эргүүлээд өмссөн би хүнтэй суувал бүх тавилгаа өөрөө хийнэ гэдэг байсан. Их ажилтай охин байсан, нэгдэл тарах үед ******* барилгын нярваар ажиллаж байсан, *******г яг хэдэн онд нярваар томилогдсоныг бас л санадаггүй. Тухайн үед нэгдэл татан буугдахдаа бүх малаа тарааж байсан, би 2 жил ажиллаад нэгдлээс 24 толгой мал авч байсан. ******* ч бас мал авч байсан. 2024 оны *******2 дугаар сард манай Батжил нэгдлийн уулзалт болсон, энэ уулзалтад *******, бид хоёр очиж амжаагүй ээ.
Би өөрөө *******993 онд том охиноо төрүүлж байсан, ******* том охин Тамираа манай охиноос нэг насаар эгч байх ёстой тэгэхээр ******* *******992 онд хүүхэд төрүүлсэн. Гэхдээ нэгдэл татан буугдсанаас хойш уу өмнө үү гэдгийг бас сайн санадаггүй. Тэр үед бид хоёр чинь хоёулаа 20 настай жоохон хүүхдүүд байлаа шүү дээ. Тэгээд залуу байсан учраас зарим зүйлийг тоохгүй өнгөрөөгөөд сайн санадаггүй. ******* манай нэгдлийн захиргааны жолооч нэр бүл болоод *******99******* онд хурим хийхэд нь би очиж байсан.
Гэрэл зурагт би байхгүй. Гэхдээ энэ зурагт байгаа хүмүүсийг бүгдийг нь танина. Захад байгаа дээлтэй эмэгтэй *******, ард нь сууж байгаа залуу нөхөр , голд сууж байгаа эмэгтэй эмнэлгийн сувилагч Гэрэлмаа, дунд нь сууж байгаа нэгдлийн нярав ******* эгч байна. Батширээт сумын цагдаа Эрдэнэхуяг байна, ард сууж байгаа нь Тулга, Байгаль нар байна. Бид бүгд нэг үеийн залуучууд найзууд байсан. Бид 2 жил хамтран ажиллах хугацаандаа гэр бүлийн найзууд болсон. Би *******г *******990-*******992 он хүртэл ажиллаж байсныг гэрчилж байна гэх мэдүүлэг,
-Гэрч Д.*******ийн шүүхэд өгсөн *******990 онд Хэнтий аймгийн нефть баазад түгээгчээр ажилд ороод тэндээ ажиллаж байгаад *******98******* онд Батширээт сумын шатахуун түгээх газарт түгээгчээр, *******984 оны Хурхын шатахуун түгээх газарт түгээгч, *******98******* оны 3 дугаар сараас Батжил нэгдлийн клубийн цэвэрлэгч, галчаар, 8 дугаар сараас сурагчдын гал тогоонд тогоочоор, нэгдлийн зочид буудалд тогооч, эрхлэгчээр, *******989 оны 6 дугаар сараас Батжил нэгдлийн мод бэлтгэлийн ангийн тогоочоор, *******0-р сараас мухлагийн худалдагчаар тус тус ажиллаж байсан.
Д.******* *******990 онд Батжил нэгдэлд мужаанаар ажилд орсон, манай нэгдэл *******992 оны хавар тарсан. Тухайн үед ******* нярав хийж байсан. Би *******990-*******992 онд тасралтгүй ажилласан гэдгийг би их тод санаж байна. Батжил нэгдэл татан буугдаад ажилчддаа мал өгсөн, бид нар адилхан мал аваад бөөн баяр болж байсан. Энэ хэрэгт байгаа гэрэл зурагт доод эгнээний дунд сууж байгаа би, зүүн гар талын эхний дээлтэй *******, ард нь сууж байгаа залуу Батаа буюу одоо ******* гэр бүлийн хүн байна. Батширээт сумын цагдаа Эрдэнэхуяг байна, энэ хүүхдүүд бүгд нэг ангийнхан байсан санагдаад байна. *******99******* оны шинэ жилийн арга хэмжээний дараа авахуулсан гэрэл зураг байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
6.Хүсэлт гаргагч Д.******* нь *******990 оноос *******992 он хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд мужаан, нярваар ажиллаж байсан бөгөөд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
7.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байгаа, баримтууд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд *******990 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс *******990 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл мужаанаар, *******990 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл нярваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА