| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08113/И |
| Дугаар | 191/шш2025/09023 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 191/шш2025/09023
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: ****** оршин суух, Э******* Ч******* /СО*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** тоот хаягт оршин байх, Ө******* ******* констракшн ХХК /РД:*******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Ч******* миний бие 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр "Ө******* ******* констракшн" ХХК-ийн захирал Б.М******* ***** тоот /одоо тоот/ орон сууцыг захиалан бариулахаар захиалгын гэрээ байгуулсан.
Захиалан бариулсан байрны нийт төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд орон сууц 2022 оны 12-р сард ашиглалтад орсон үеэс одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна.
Захирал Б.М******* нь өмчлөх эрхийн гэрчилгээг удахгүй гаргаад өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй, ямар нэгэн шалтаг хэлж хойшлуулсаар байсан бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр оршин суугчдын шаардлагын дагуу уулзалт хийхдээ 2024 оны 3-р сарын 01 гэхэд ямар ч асуудалгүй гэрчилгээ гаргах болно гэсэн боловч дахин сураг чимээгүй алга болж иргэн намайг маш ихээр хохироож байна. Иймд орон сууцны гэрчилгээг маань гаргаж өгөхгүй дахин хэр удаан явах нь тодорхойгүй байгаа тул ***** орон сууцны өмчлөгчөөр Э.Ч*******ыг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагч "Ө******* ******* констракшн" ХХК-ийн захирал Б.М*******ад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ********** тоот оршин сууцны өмчлөгчөөр Э.Ч*******ыг тогтооход татгалзах зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Ч******* нь хариуцагч Ө******* ******* констракшн ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Ч*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө******* ******* констракшн ХХК-д холбогдох ********** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,220 төгрөг, 70,200 төгрөг төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж 388,710 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, 388,710 төгрөгийг хариуцагч Ө******* ******* констракшн ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Э.Ч*******т тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.У