Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00941

 

 

 

 

 

2025 оны *******0 сарын 22 өдөр

Дугаар *******03/ШШ2025/0094*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******0 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын *******5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь *******988 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******994 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие *******988 оны 6 дугаар сарын *******-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын *******0 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллахаар ирсэн. *******988 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчинаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас одоог хүртэл мал маллаж байна. Одоо ажилласан жилээ тооцуулах болсон чинь *******988 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр ажилд орсон тушаал олдохгүй байсан учир Төв аймгийн архиваас шүүлгэхэд ажилд орсон тушаал гараагүй. Тухайн үед бодогдсон цалин хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, мөн амралтын хоног гарсан. *******994 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр Хэрлэнбаян нэгдэл тарж ажлаас гарсан тушаал зэргийг архиваас авч нэхэмжлэлтэйгээ хавсаргасан. Иймд намайг *******988 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******994 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:Шүүхэд өгсөн хүсэлтээ дэмжиж байна. Миний ажилд томилсон тушаал байхгүй учраас шүүхэд хандсан. Би *******988 оны хавар 6 дугаар сард *******0-р ангиа төгсөөд ******* сарын дараа мал дээр гарч байсан. Аав ээж маань үхэр маллаж байсан насаараа малчин улс, би тэгээд үргэлжлүүлээд үхэр малласан. *******988 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******994 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн архивын хэлтсийн тодорхойлолт, цалингийн түүвэр, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 76 дугаартай тушаал, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанийн захирлын 06 дугаартай тушаал, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанийн захирлын 49 дугаартай тушаал зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно. /хх-ийн 2-*******5-р тал/

Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-*******, ХААТР-2******* дугаартай маягтын хуулбар, гэрч Д.******* гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч нь *******970 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 55 нас хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилд томилсон тушаал архивын байгууллагаас гарч ирээгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Н.*******өд үүссэн байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

4.Хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д заасантай нийцэж байна.

5.Хүсэлт гаргагч Н.******* нь *******988 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 0*******-р сарын 0*******-ний өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчинаар, *******992 оны 0*******-р сарын 0*******-ний өдрөөс *******994 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанид малчинаар тус тус ажиллаж байсан болох нь:

-Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг хуулбарт *******988 оны 07 дугаар сараас эхлэн цалин бичигдсэн байв,

-Төв аймгийн архивын хэлтсийн цалингийн түүвэр,

-Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын *******989.**************.*******9-ний өдрийн 76 дугаартай ээлжийн амралт олгох тушаал,

-Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанийн *******992.02.06-ны өдрийн захирлын 06 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаал,

-Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанийн захирлын *******993.*******2.03-ны өдрийн 49 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал,

-Улсын бүртгэлийн хэлтсийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-******* маягт, уг маягтад ажлын газарХэрлэнбаян нэгдэл, үхэрчин, ажилд орсон огноо *******988 он, *******988.08.*******5-нд бүртгэв гэсэн байв,

-Гэрч Д.Машбатын шүүхэд өгсөн: Би Архустын Хөдөө аж ахуйн ТМС төгсөөд *******978 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд трактор комбайн жолоочоор ирээд *******980 онд хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. *******983 онд албаа хааж ирээд буцаад *******983 оноос Хэрлэнбаян нэгдэлд үргэлжлүүлэн *******992 оны ************** дүгээр сард нэгдэл тарах хүртэл ажилласан. Нэгдэл хувьчлагдаад суурин дээр нь Хэрлэнбаян хувьцаат компани байгуулагдсан. Үйл ажиллагаа үргэлжлээд явагдсан бөгөөд өмнө нэгдэлд зоотехникч байсан Мэндсайхан Хэрлэнбаян ХК-ийн захирал болсон. Миний санаж байгаагаар Н.******* *******970-аад онд төрсөн байх, *******988 онд *******0-р ангиа төгсөөд сургууль соёлд яваагүй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг бригадад малчинаар ажилласан. Аав, ээж нь малчин хүмүүс байсан. Байдлаг бригад нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн бригад. Хэрлэнбаян нэгдэл нь Байдлаг, Галуут, Хужиртай бригад, Төвийн бригад, Тариа бригад гэж 5 бригадтай байсан. Тариа бригад нь сумаас урагш *******7 км Бор толгой гэх газар байсан. ******* үхэр, хонь маллаж байсан. Манайх Байдлаг бригадын айл байсан, тэгээд бригадын малчдаа нүүлгэж, өвс тэжээл татдаг ажлыг би хийдэг байсан. Хэрлэнбаян нэгдэл *******992 онд тараад үргэлжлүүлэн Хэрлэнбаян ХК болоод *******994 оны эхээр тарсан. ******* нэгдэл тарах хүртэл ажиллаад, нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид үргэлжлүүлэн ажилласан. Тэгээд одоог хүртэл тасралтгүй хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа. Манай нэгдэл мал аж ахуй, газар тариалан хослуулан эрхэлдэг нэгдэл байсан, би өөрөө ТМС төгсөөд тарах хүртэл нь тасралтгүй л ажилласан, *******х бараг сүүлийн 30-40 жил Нарийны ам гэх энэ газраа л өвөлжөөд амьдраад байж байгаа айл. Хаашаа ч яваагүй л одоог хүртэл малаа маллаад байгааг би гэрчилж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

6.Хүсэлт гаргагч Н.******* нь *******988 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******994 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчинаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан ч уг нэгдэл *******992.0*******.0*******-ний өдрөөс Хэрлэнбаян хувьцаат компани болж өөрчлөгдөн нэгдэлд ажиллаж байсан малчид компанийн малчинаар үргэлжлүүлэн ажиллаж *******994.0*******.0*******-ний өдөр татан буугдаж малчдыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргажээ. Иймд хүсэлт гаргагчийг *******992.0*******.0*******-ний өдрөөс *******994.0*******.0*******-ний өдөр Хэрлэнбаян хувьцаат компанид ажиллаж байсныг тогтоосон болно.

7.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байгаа, баримтууд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд *******988 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл малчинаар, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанид *******992 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс *******994 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА