| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00375/И |
| Дугаар | 302/ШШ2025/00399 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 302/ШШ2025/00399
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Е . Хаяг: Б аймаг, Ө сум, 01 дүгээр багт оршин суух,
Хүсэлт гаргагч: Г . Хаяг: Б аймаг, Ө сум, 01 дүгээр багт оршин суух,
Хүсэлт гаргагч: Н . Хаяг: Б аймаг, У сум, 7 дугаар баг, Б гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Ө сум, 2 дугаар багт түр оршин суух,
Хүсэлт гаргагч: А . Хаяг: Б аймаг, У сум, 7 дугаар баг, Б гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Ө сум, 2 дугаар багт түр оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 27 дугаартай захирамжаар Д г өвөг эцэг Н д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Е , Г , Н , А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нараас Б аймгийн У сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 27 дугаартай захирамжаар Д г өвөг эцэг Н д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Е , Г бид хоёр к үндэстний уламжлалт ёс заншлаар том хүүхдийнхээ анхны хүүхдийг өвөө, эмээ дээр нь үрчлүүлдэг ёс заншлын дагуу 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д г эцэг, эхэд үрчлүүлсэн. Одоо эцэг, эх маань өндөр настан хөгшин, тэтгэврийн хүмүүс учраас тэтгэврийн хүнд виз гаргахгүй байх эрсдэлтэй байгаа учраас тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан. Учир нь, төрсөн эцэг, эхийнхээ хувьд охиноо ирээдүйд гадаадад суралцуулах хүсэлтэй байна. Өөр санаа зорилго байхгүй. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, охиноо өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байна гэв.
1.2 Хүсэлт гаргагч Н , А бид хоёр том хүү болох Е , бэр Г нарын анхны хүүхдийг к үндэстний ёс заншлын дагуу үрчилж авсан. Өөр ямар нэгэн мөнгө төгрөгийн зорилгоор үрчилж аваагүй. Бид хоёр 5 хүүхэдтэй бөгөөд 4 охин нэг хүүтэй хамгийн том нь А , А , К , Т , Е , үрчилж авсан охин Н.Д г нэмж зургуулаа юм. Ганц хүүтэй байсан учраас хүүгийнхээ анхны ач охин Д г хууль журмын дагуу хүү, бэр нарын зөвшөөрлийн дагуу үрчилж авсан. Одоо бид хоёрын хувьд өндөр настай хүмүүс учраас охиноо цаашдаа аав, ээжийнхээ асрамжид буцаан өгөх нь зүйтэй гэж үзсэн. Охин маань одоо 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэмлэх авахад өөрийнхөө төрсөн эцгийн нэрээр үнэмлэхээ авсан нь зөв. Мөн охин маань ирээдүйд гадаадад сурах хүсэлттэй байгаа тул виз нь 2 сая төгрөгийн цалинтай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүнд гардаг юм байна. Харин өндөр настай тэтгэврийн хүнд виз гардаггүй гэж байгаа тул амьд байхад эцэг, эхэд нь буцаан шилжүүлэх хүсэлттэй байгаа тул тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг, эхэд нь буцаан өгөх хүсэлттэй байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н , А , Н.Д нарын тодорхойлолт, Н , А , Г нарын иргэний үнэмлэх, Е ийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө сумын 01 дүгээр багийн Засаг даргын 2024.04.17-ний өдөр, 2025.04.10-ны өдрийн мөн Ө сумын Ерөнхий боловсролын Б сургуулийн сургалтын менежерийн 2025.04.10-ны өдрийн тус тус тодорхойлолтууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон 00 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, мөн өдөр нэгдсэн сангаас олгосон 00 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн У сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, Г гийн тодорхойлолт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Е , Г болон Н , А нарын тус тус гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 514,515 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/441 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Е , Г , Н , А нарын дундаас төрсөн хүүхдүүдийн ХААТР маягт болон Е.Д гийн үрчилсэн бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн У сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “хүүхэд үрчлүүлэх тухай” 27 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан эцэг, эх Н , А , хүүхэд үрчлүүлсэн буюу төрүүлсэн эх Г нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Е , Г бид хоёр к үндэстний уламжлалт ёс заншлаар том хүүхдийнхээ анхны хүүхдийг өвөө, эмээ дээр нь үрчлүүлдэг ёс заншлын дагуу 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д г эцэг, эхэд үрчлүүлсэн. Одоо эцэг, эх маань өндөр настан хөгшин, тэтгэврийн хүмүүс учраас тэтгэврийн хүнд виз гаргахгүй байх эрсдэлтэй байгаа учраас тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан. Учир нь, төрсөн эцэг, эхийнхээ хувьд охиноо ирээдүйд гадаадад суралцуулах хүсэлтэй байна” гэж, үрчлэн авагч эцэг, эх Н , А бид хоёр ач охиноо хуулийн дагуу үрчилж авсан. Бид хоёр одоо өндөр настай хөгшин хүн учраас охиноо харах хамгаалах боломжгүй болсон. Мөн охин маань ирээдүйд гадаадад сурах хүсэлттэй байгаа тул виз нь 2 сая төгрөгийн цалинтай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүнд гардаг юм байна. Харин өндөр настай тэтгэврийн хүнд виз гардаггүй гэж байгаа тул амьд байхад эцэг, эхэд нь буцаан шилжүүлэх хүсэлттэй байна” гэж тус тус тодорхойлжээ.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар Е , Г нар нь гэрлэлтээ 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Н , А нар нь гэрлэлтээ 1980 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус эрх бүхий байгууллагад бүртгүүлж хууль ёсны эхнэр нөхөр болох нь нотлогдож байна.
8.2 Улмаар хүсэлт гаргагч Е , Г нарын дундаас 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д г 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б аймгийн У сумын Засаг даргын 27 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар өвөг эцэг Н д үрчлүүлж, улмаар 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн У сумын үрчлэлтийн бүртгэлийн 8-рт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн У сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б аймгийн У сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай” 27 дугаар захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/441 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д гийн төрсний бүртгэх анкет, үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд Н.Д гийн үрчлэлтийн талаарх ХААТР маягт, үрчлэхийн өмнө болон авсны дараах гэрчилгээ, үрчлэлтийн гэрчилгээ, хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
8.3 Үрчлэгдсэн хүүхэд Н.Д нь одоо Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Б сургуульд 10 дугаар ангид сурч, үрчилж авсан эцэг, эхтэй хамт амьдарч байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Б сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
8.4 Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаас үзэхэд 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д г 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б аймгийн У сумын Засаг даргын 27 дугаар хүүхэд үрчлэх тухай захирамжаар өвөг эцэг Н д үрчлүүлсэн үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.5 Харин хүүхэд үрчилж авсан өвөг эцэг, эмэг эх нь болох Н , А нараас “... бид хоёр ач охиноо хуулийн дагуу үрчилж авсан. Бид хоёр одоо өндөр настай хөгшин хүн учраас охиноо харах хамгаалах боломжгүй болсон. Мөн охин маань ирээдүйд гадаад суралцах хүсэлттэй байгаа тул виз нь 2 сая төгрөгийн цалинтай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүнд гардаг юм байна. Харин өндөр настай тэтгэврийн хүнд виз гардаггүй гэж байгаа тул амьд байхад эцэг, эхэд нь буцаан шилжүүлэх хүсэлттэй байна” гэж мөн төрүүлсэн эцэг, эх нь Е , Г нараас “... бид хоёр анхны хүүхэд болох 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д г к ёсны заншлаар эцэг, эхдээ үрчлүүлсэн. Одоо эцэг, эх маань өндөр настан хөгшин, тэтгэврийн хүмүүс учраас тэтгэврийн хүнд виз гаргахгүй байх эрсдэлтэй байгаа учраас тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан. Учир нь, төрсөн эцэг, эхийнхээ хувьд охиноо ирээдүйд гадаадад суралцуулах хүсэлтэй” гэж мөн үрчлүүлэгч хүүхэд Н.Д “... миний бие өөрийн хүсэлтээр төрсөн эцэг болох Н овогтой Е ийн асрамжид очих хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангах өгнө үү” гэх хүсэлтийн үндэслэлүүд нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн У сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 27 дугаартай захирамжаар Е овогт Д г өвөг эцэг М ы Н д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Д г төрүүлсэн эцэг нь Е , эх нь Г нарын асрамжид буцаан шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Б аймгийн У сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 27 дугаар захирамжаар Е овогтой Д г өвөг эцэг М овогтой Н д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д г төрүүлсэн эцэг Төлек кадир овогт Н ыы Е , төрүүлсэн эх Г нарын асрамжид буцаан шилжүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ