Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00518

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б . Хаяг: Б аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Х ба Д ын цэргийн 0184 дүгээр ангид 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Б нь Х ба Д ын цэргийн 0184 дүгээр ангид 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хааснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч Б миний бие 1966 онд төрсөн, 59 настай. Би дараа жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох учраас материалаа бүрдүүлж тус аймгийн Н т ажилласан жилээ тооцуулахаар очсон боловч миний цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилдээ тооцуулах боломжгүй байна. Таны цэргийн батлах засвартай байх тул цэргийн алба хаасан архивын лавлагаа шаардсан. Хугацаат цэргийн лавлагаа авах гэхэд Х ба Д цэргийн 0184 дүгээр анги нь материалаа шилжүүлээгүй тул лавлагаа олгох боломжгүй байна. Мөн М -аас лавлагаа авах гэхэд миний цэргийн алба хаасан байдал гарахгүй байна. Таны хугацаат цэргийн лавлагаа гарахгүй байгаа бол цэргийн батлах чинь засвартай байгаа тул цэргийн алба хааснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан.

1.2 Миний бие цэргийн батлахаа С аймаг сургууль сурч байхад тус аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон. Дараа нь сургууль төгсөж ирээд Б аймгаас 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн татлагад тэнцэж, 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны хүртэл Х ба Д цэргийн 0184 дүгээр ангид  хугацаат цэргийн алба хаасан болно. Иймд миний дээрх хугацаат цэргийн алба хаасан хугацааг маань хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Т газрын тусгай архивын даргын 2025.03.14-ний өдрийн 08/808 дугаар албан бичиг, №589844 дугаартай Цэргийн батлахын эх хувь оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0584 дугаартай архивын лавлагаа, №537599 дугаартай зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 609, 610 дугаар, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12/535 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагчийн ХААТР маягтууд, Б ын төв архивын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 310, Т газрын тусгай архивын даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08/243 дугаар, 08/1704 дугаартай албан бичгүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие энэ жил 59 настай. Би дараа жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох учраас материалаа бүрдүүлж тус аймгийн Н т ажилласан жилээ тооцуулахаар очсон боловч миний цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилдээ тооцуулах боломжгүй байна. Надаас цэргийн батлах засвартай байх тул цэргийн алба хаасан архивын лавлагаа шаардсан. Хугацаат цэргийн лавлагаа авах гэхэд Х ба Д цэргийн 0184 дүгээр анги нь материалаа шилжүүлээгүй тул лавлагаа олгох боломжгүй байна. Мөн М -аас лавлагаа авах гэхэд миний цэргийн алба хаасан байдал гарахгүй байна. Таны хугацаат цэргийн лавлагаа гарахгүй байгаа бол цэргийн батлах чинь засвартай байгаа тул цэргийн алба хааснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсний дагуу 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны хүртэл Х ба Д цэргийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.

6.Б ын төв архивын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаартай албан бичигт: Тус архивд Х ба Д ын цэрэгт холбогдох баримт хадгалагдаагүй байхгүй талаар мөн Т газрын тусгай архивын  даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08/243 дүгээр албан бичгээр ирүүлсэн 08/1704 дугаартай тодорхойлолтод: ... 1988 онд Б аймагт халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй  гэх боловч хүсэлт гаргагчийн Х ба Д ын цэргийн 0184 дүгээр ангид 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдалтай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд

6.1 Т газрын тусгай архивын даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08/243 дүгээр албан бичгээр ирүүлсэн 08/1704 дугаартай тодорхойлолтод: Б аймгаас Х ба ДЦ-ийн 0184 дүгээр ангид 1985 онд татагдсан цэргийн бүртгэлд Х ын Б ийн нэр бичигдээгүй гэсэн ба хүсэлт гаргагч 1985 онд бус 1986 онд цэргийн албанд татагдсан байх тул 1985 оны татагдсан цэргийн бүртгэлд нэр нь гарах боломжгүй болно.

6.2 С аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон №589844 дугаартай Цэргийн батлахын эхний хуудсанд овог Х , нэр Б , 1966 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн талаар бичигдэж, батлах олгосон цэргийн хэлтсийн дарга гэдэг дээр Ш гэж бичиж тус хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Уг дэвтрийн 1-р хуудсанд 1986.06.24 тэнцэв комисс гэж бичиж, мөн 3-р хуудсанд 1986.06.25-ны өдөр Б аймгаас цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. Цэргийн хэлтсийн дарга татаж гарын үсэг зурж тус хэлтийн тамгыг дарж баталгаажуулсан. Дэвтрийн 5 дугаар хуудсанд Цэргийн тангаргийг 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 0184 дүгээр ангид өргөв. Штабын дарга х/а Х.Гөлгөө гэж бичиж, мөн 6-р хуудсанд Хугацаат цэргийн албан хаасан байдал гэдгийн Ангийн дугаар гэдэг дээр 0184 дүгээр анги, орон тооны албан тушаал цэргийн цол гэдэг дээр Хилчин байлдагч гэж, ангийн дансанд авсан он, сар, өдөр, тушаалын дугаар гэдэг дээр 1986.07.03-ны өдөр гэж бичигдсэн байна.

-Ангийн данснаас хассан он, сар, өдөр тушаалын № дугаар гэдэг нь засвартай, мөн дэвтрийн 4-р хуудсанд Б сайдын 1988.06.11-ний өдрийн б/308 тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Б аймагт явуулав 0184-р ангийн захирагч Л гэж бичигдсэн боловч гарын үсэггүй, мөн дэвтрийн 10-р хуудсанд зэвсэг техник эд хогшил олгосон, хураасан тэмдэглэл хогшлын нэр гэдэг дээр АКМ, 1 ширхэг, олгосон огноо 1986.10.01-ний өдөр, хураасан 1988.08.15-ны өдөр гэж, дэвтрийн 17-р хуудсанд бүртгэлд авсан огноо 1986.07.01-ний өдөр, хассан 1988.08.18-ний өдөр гэж тус тус бичиж тамга дарж баталгаажуулсантай харьцуулан дүгнэхэд хүсэлт гаргагч Б нь 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр халагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

-Харин дэвтрийн 5-р хуудсанд Б ны сайдын 1988.08.03-ны өдрийн б/435 тугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Б аймаг-т явуулав. 0184-р ангийн захирагч х/ч Л гэж бичиж татаж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан нь дэвтрийн дээрх 1 ширхэг АКМ хүлээлгэж өгсөн огноо, ангиас хасагдсан огноотой тус тус тохирч байх тул тухайн цаг хугацаанд цэргийн албанаас халагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

6.3 Түүнчлэн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12/535 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн 1988.11.15-ны өдөр хөтөлсөн ХААТР-1 дүгээр маягтын 15-рт  цэргийн алба хаасан эсэх дээр хаасан гэж бичигдсэн байна.

7.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч Б 1986 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Х ба Д ын цэргийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь нотлогдон, тогтоогдсон тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж түүний Х ба Д ын цэргийн 0184 дүгээр ангид 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Хүсэлт гаргагч Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х ба Д ын цэргийн 0184 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлаа тогоолгохоор шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч  Б ийн Х ба Д ын цэргийн 0184 дүгээр ангид 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр  хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЖАРХЫНГҮЛ