Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00946

 

 

 

 

 

2025 оны *******0 сарын 2******* өдөр

Дугаар *******0*******/ШШ2025/00946

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

              Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 5******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* 2******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******75,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Н. холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******75,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2024 оны ************** дүгээр сарын сүүлээр 24******* дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай Д.Байгалмаагаар дамжуулан Н. *******75,000 төгрөгийн хувцас зээлээр зарсан, бөгөөд Нарантунгалаг нь цалин буухаар өгнө гэж худал ярьсаар өдийг хүрлээ. Иймд *******75,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилж байгаа *******75,000 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******75,000 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,900 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА