| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04535/И |
| Дугаар | 191/шш2025/09707 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 191/шш2025/09707
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ********* тоот хаягт оршин суух, Шар овогт Ц******* Б******* /РД:ЕВ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух, Боржигин овогт А******* Н******* /РД:УШ*******/-т холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний Ц.Б******* нь 2024 оны 04-р сард урьдны танил О.Э*******, А.Н******* нар нь солонгос улсад ажлаар ирсэн, яаралтай 25,000,000 төгрөг 1 хоногийн хугацаатай зээлүүлээч, 30,000,000 төгрөг болгож өгье гээд гуйсны дагуу А.Н*******ийн Г банкны тоот дансанд 10,000,000 мөн хаан банкны тоот дансанд 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм. Тэгээд 1 хоногийн дараа зээлсэн мөнгөө авая гээд О.Э*******, А.Н******* нартай ярихад удахгүй өгнө түр хүлээж бай гэсэн. Тэгээд удаа дараа мөнгөө нэхэхэд О.Э******* нь надад 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн ба харин үлдэгдэл 20,000,000 төгрөгийг А.Н*******ээс аваарай гэсэн. Тэгээд А.Н*******тэй холбогдоход би О.Э*******т өгсөн байгаа Э*******аас аваарай гээд, ярихаар утсаа авахаа болисон. Тэгээд сүүлдээ авсан хүнгүй болж хэн хариуцах нь ойлгомжгүй болоод байна. А.Н*******ийн дансруу мөнгөө шилжүүлсэн учир 20,000,000 төгрөгийг А.Н******* надад төлөх ёстой гэж үзэж байна.
Иймд хариуцагчаас зээлсэн 15,000,000, хγγ 5,000,000 буюу нийт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүхэд гаргасан тайлбартаа: А.Н*******т холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. А.Н******* нь 2025.11.04-ний өдөр 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг авахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч А.Н*******т холбогдуулан, 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Н*******т холбогдох, 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 15,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 5,000,000 төгрөгөөс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийн 141,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 116,475 төгрөгийг, хариуцагч А.Н*******ээс 116,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА