| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00300/И |
| Дугаар | 103/ШШ2025/00957 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00957
| 202******* оны 10 сарын 2******* өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/009*******7 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ******* дугаар баг, ******* хороолол ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, гийн ******* дугаар гудамжны 1******* тоотод оршин суух, овогт холбогдох 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №0*******68 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцалж **************,000,000 төгрөг, хохирол 600,000 төгрөг, нийт **************,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.,
Хариуцагч: З.,
Хариуцагчийн өмгөөлөгч : Ц.,
Гэрч: Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь З. холбогдуулан 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №0*******68 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлуулж, гэрээний зүйлийн үнэ **************,000,000 төгрөг, хохирол 600,000 төгрөг, нийт **************,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж. миний бие анх 202******* оны 01 дүгээр сарын эхээр фэйсбүүк олон нийтийн сүлжээнд "Баяртогтох " гэсэн хаягтай хүн РС тоглоомын газрын тоног төхөөрөмж зарна гэсэн зар тавьсан байсныг олж харж тухайн хүнтэй холбогдож РС тоглоомын газрынх нь хүн суудаг сандлыг нь худалдаж авахаар тохиролцож Архангай аймгаас очиж авахаар болсон.
Тэгээд 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт өөрийн биеэр очиж тухайн хүнтэй уулзахад түүний нөхөр болох *******. нь "Миний ажиллуулж байсан РС тоглоомын газрын тоног төхөөрөмж болох *******0 ширхэг компьютер нь ямар ч асуудал байхгүй, хэвийн ажиллагаатай учраас чи худалдаад авчих" гээд байхаар нь *******0 ширхэг компьютер болон дагалдах хэрэгсэл болох компьютерийн дэлгэц, гар, хулгана, сандал, гэрэлтүүлэг, сүлжээ салаалагч, хяналтын камер, 1 ширхэг телевизор зэргийг нийт **************,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан.
Тухайн гэрээний зүйлийн үнэ **************,000,000 төгрөгийг гэрээ байгуулах үедээ *******.ын эхнэр болох Баяртогтох овогтой эзэмшлийн Хаан банкны *******0*******212*******2*******7 дугаарын дансанд шилжүүлсэн. Хариуцагч *******. нь фэйсбүүк олон нийтийн сүлжээнд зар оруулахдаа тухайн компьютерийн үзүүлэлтүүдийг оруулсан байсан ба CPU 1*******-6, RAM 16gb. GPU-1060 гэж зар дээрээ бичсэн байсан.
Миний бие эдгээр *******0 ширхэг компьютерийг гэрээ байгуулахдаа CPU 1*******-6, RAM 16gb. GPU-1060 гэж хариуцагчийн хэлсний дагуу үзүүлэлтүүдийг нь бичиж гэрээ байгуулсан. Гэтэл тухайн компьютерууд нь зар дээр тавьсан болон гэрээнд заасан нэр төрлийн үзүүлэлт, шаардлагыг хангахгүй болохыг Архангай аймагт ирж серверт холбосны дараагаар мэдсэн.
Миний бие тухайн үед хариуцагчаас компьютеруудыг нь авахдаа үзүүлэлтүүдийг шалгаж үзье гэж хэлсэн боловч уг компьютерууд нь хард диск буюу санах ой байхгүй, серверт холбож шалгах учраас холбох боломжгүй, мөн байрны доод давхарын өрөөнд зайгуй хураачихсан, үүнийг хариуцагч шалгах боломжгүй учраас надад итгээд аваад явчих ямар ч асуудал байхгүй гээд байсан тул миний бие түүнд нь итгээд худалдан авч, Архангай аймагт ирсний дараагаар шалгаж үзэхэд гэрээнд заасан үзүүлэлтүүд нь худлаа байсан.
Миний бие бусдын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэн компьютер тоглоомын газар нээж амьдрал ахуйдаа нэмэр болох гэсэн боловч дээрх компьютерууд нь гацаад тоглоом тоглож болохгүй хохирол амсаад байна. Компьютерын тоглоом тоглоход тухайн компьютерийн CPU болон GPU нь маш чухал нөлөөтэй байдаг ба хариуцагчаас худалдан авсан GPU 10*******0-тай компьютерууд нь тоглоом тоглоход гацаад тоглож болохгүй, РС тоглоомын газраа хэвийн ажиллуулж чадахгүй хохироод байна.
Миний бие тухайн хүнээс CPU i*******-6, RAM 16gb, GPU-1060 үзүүлэлттэй *******0 ширхэг компьютер худалдаж авахаар гэрээ байгуулсан. Гэтэл тухайн компьютерууд нь СРО 27 ширхэг компьютер нь 1*******-6 биш хуучин үеийн Pentium /R/, бүх компьютер нь GPU нь RTX- 1060 биш RTX-10*******0 үзүүлэлттэй байсан. Үүнийг би Архангай аймагт зардал мөнгө гарган авч ирсний дараагаар серверт холбож шалгаад мэдсэн. Энэ талаар хариуцагчид өөрийнх нь 8000906******* дугаарын утганд өөрт нь залгаж хэлэхэд зүгээрээ асуудал байхгүй, гацахгүй гээд тоохгүй салгаад дахиж утсаа аваагүй. Мөн миний бие удаа дараа фэйсбүүк чатаар холбогдох гэж оролдсон боловч сүүлдээ утсаа болон чатаа харахгүй, надтай холбогдохгүй байгаа юм. Мөн миний бие тухайн компьютеруудыг авч ирсний дараагаар серверийн эрх 600,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг тухайн хариуцагчаас нэхэмжилж байгаа болно.
Иймд миний бие тухайн хариуцагчтай байгуулсан 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №0*******68 дугаартай гэрээг цуцлуулж, гэрээний зүйлийн үнэ болох **************,000,000 төгрөг, хохирол зардалд компьютерийн серверийн эрх худалдан авсан 600,000 төгрөг, нийт **************,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №0*******68 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлүүлж, гэрээний зүйлийн үнэ **************,000,000 төгрөг, хохирол зардалд 600,000 төгрөг, нийт **************,600,000 төгрөгийг гаргуулна, миний бие эдгээр *******0 ширхэг компьютерийг гэрээ байгуулахдаа CPU i*******-6, RAM 16GB, GPU1060 гэж хариуцагчийг хэлсний дагуу үзүүлэлтийг нь бичиж гэрээ байгуулсан. Гэтэл тухайн компьютерууд нь зар дээр тавьсан болон гэрээнд заасан нэр төрлийн үзүүлэлт, шаардлагыг хангахгүй болохыг Архангай аймагт ирж серверт холбосны дараа мэдсэн хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Ж.Гүнчиннямын хувьд анх 202******* оны 01 дүгээр сарын эхээр манай эхнэр Б.тэй хэд хэдэн удаа утсаар холбогдож, Архангай аймагт компьютер тоглоомын газар шинээр нээн ажиллуулах гэж байгаа тул биднээс компьютер, монитор, дагалдах хэрэгслүүд болон сандал, ширээ, сервер зэрэг бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авах хүсэл сонирхолтой байгаа талаараа хэлж байсан.
Улмаар 202******* оны 02 дугаар сард Архангай аймгаас Налайхад ирж, манай эхнэр бид хоёртой дээрх асуудлаар уулзсан байдаг. Тухайн үед Ж. нь бидэнд мөн л Архангай аймагт шинээр Пи Си тоглоомын газар нээх гэж байгаа, шаардлагатай компьютер, сандал, ширээ болон бүхий л тоног төхөөрөмжүүдийг хямд үнээр худалдан авахаар хайж байгаа талаараа хэлсэн. Нэхэмжлэгч Ж.******* хувьд манай эхнэр Б.тэй нэг нутгийнх буюу Архангай аймгийнх, мөн өөрөө Ай ти чиглэлээр сургууль төгссөн гэж хэлж байсан тул би өөрийн ажиллуулж байсан Пи Си тоглоомын газрын бүхий л тоног төхөөрөмж, сандал, ширээ зэргийг бөөнд нь худалдаж авах тохиолдолд хямдруулаад өгөх боломжтой талаар хэлсэн. Тодруулбал миний бие нэхэмжлэгч Ж.д Пи Си тоглоомын газар ажиллуулахад шаардлагатай дараах үнэ бүхий эд зүйлс, тоног төхөөрөмжүүдийг худалдах саналыг тавьсан...Миний пи си тоглоомын газрын тоног төхөөрөмжүүдийн одоогийн зах зээлийн үнэ, ханг нийтдээ 6*******,97*******,000 төгрөг болж байгаа ба эхнэр бид хоёр эдгээрийг анх үүнээс ч илүү үнээр бусдаас худалдаж авч байсан юм. Ингээд хэсэг ярилцаад ...дээр дурьдсан бүхий л эд хөрөнгийг нийтэд нь **************,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэжээ.
Нэхэмжлэгч Ж. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 202******* оны 01 сарын эхээр фасебүүкээс гэсэн хаягаас мэдээлэл аваад холбогдоод сандлыг нь худалдаж авъя гэж тохиролцоод 202******* оны 2 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотоос Багануур руу сандал ачихаар гээд найзтайгаа хамт ирсэн. Тэгэхэд манай нөхөртэй уулзаарай гэхээр нь би ай холбогдоод ирсэн чинь бүх компьютерээ байрны подвальд хураасан байсан. надад чи ps нээх гэж байгаа юм чинь үүнийг худалдаад авчих, миний процессорууд асуудалгүй гэж хэлсэн, чи яагаад хураасан юм бэ гэсэн чинь манай үйл ажиллагаа явуулж байсан байрны түрээс нэмэгдсэн учраас хураасан гэж хэлсэн. Би уг нь сандал авах гэж ирсэн байсан, чи сандлаа зарах юм уу, үгүй юм уу гэхэд чи миний процессоруудыг худалдаад авчих, би сард *******00,000 төгрөг төлдөг, миний процессорууд ямар ч асуудалгүй гэсэн. Ямар үзүүлэлттэй вэ гэхэд 1060 gpu-тэй, cpu нь Ай-*******, дэлгэц нь 1************** герцын үзүүлэлттэй компьютерууд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинд багтахгүй, зүгээр сандлаа аваад явъя, хэрвээ сандлаа зарахгүй бол буцлаа гэхэд үгүй, хөгшөөн чи үүнийг авчих, би чамд хямдхан өгнө, нэг компьютероо 700,000 төгрөгөөр үнэлээд өгье, *******2,000,000 төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 тохиролцоод би авъя, үзүүлэлтүүдийг нь шалгая гэсэн чинь одоо шалгах ямар ч боломжгүй, энэ процессорууд өөр дээрээ санах ой буюу hard-гүй учраас бүгдийг нь сервирт сүлжээний утсаар холбож асааж байгаад шалгах боломжтой гэсэн. Тэгсэн чинь манай найз тэгвэл нотариат дээр гэрээ хийж батлуулж байгаад авах юм уу гэхээр нь нотариат очиж гэрээ батлуулсан. Архангайд очоод би тоглоомын газар ажиллуулах байраа тохижуулж бэлдсээр байгаад 20 гаруй хоногийн дараа бэлэн болоод процессоруудаа холбож, асаагаад шалгахад гацаад байхаар нь үзүүлэлтийг нь харахад 10*******0 gpu-тэй , Ай-******* cpu-тэй компьютр 12 ширхэг байсан, үлдсэн компьютерууд нь бүгд Pentium cpu-тэй байсан. Би ******* дугаар сарын 11, 12-нд луу чат бичээд 1060 gpu-тэй компьютер нэг ч байхгүй байна, бүгд 10*******0 gpu-тэй , Ай-******* cpu-тэй компьютер 12 ширхэг байна, бусад нь бүгд Pentium cpu-тэй байна гэж хэлэхэд над руу нэг ч удаа хариу өгөөгүй, утсаа аваагүй, мессеж бичихэд хариу бичихгүй байхаар нь тэгээд шүүхэд хандсан. 10*******0, 1060 хоорондоо зөрүү байхгүй гэж хэлж байна, гэтэл маш зөрүүтэй байгаа, gpu гэдэг бол тоглоомын видео хэсгийг тоглуулдаг зүйл, Aй-6 дээр хамгийн бага нь ******* Gigabyte-тай байгаа, 10*******0 болохоор хамгийн бага нь 2 Gigabyte-тай байгаа, 1060 хамгийн бага нь ******* Gigabyte-тай гэхээр зөрүү нь 1 Gigabyte байна, энэ видео тоглуулах хэсэгт 1 Gigabyte-ийн зөрүү бол маш их үзүүлэлт гэсэн үг. Тийм учраас адилхан биш, 1 хувилбар өссөн гэсэн үг, би мэргэжлийн хүмүүсээс асуухад 10*******0 бол CS-go тоглуулахад хасагдаж байгаа гэж хэлсэн. 1060 бол 2-******* жилдээ тоглоод явж болно гэж хэлж байсан.
Мөн cpu ярьж байна, Ай-******* гэдэг чинь сүүлд гарсан cpu, Pentium гэдэг бол бүр хуучны өмнөх загварынх, одоо бол Ай-*******, Ай-*******, Ай-7, Ай-9 гээд дараагийн загварууд гарч байгаа. Pentium чинь *******000 гаруй байхад Ай-******* үзүүлэлтэй компьютерууд бол 6000 гаруй тоотой байгаа, энэ хоёрын хооронд шал өөр үзүүлэлт байгаа шүү дээ. Би итгэж наймаа хийгээд очоод шалгаад үзэхээр gpu, cpu 2 зөрж байгаа юм, би өөр зүйл дээр тухайлбал дагалдах хэрэгсэл дээр юм яриагүй. Хамгийн гол нь надад чи ******* жил ямар ч асуудалгүй хөгшөөн, ашиг орлогоо хийнэ гэж хэлсэн, 1060 бол асуудалгүй гэсэн хэр нь очоод шалгаад үзэхээр биш байсан учраас чат бичээд байхад хариу өгч болох байсан шүү дээ.
Газар дээр шалгах гэхээр шалгах ямар ч боломжгүй, серверт бүгдийг нь сүлжээгээр холбох болно, чи зүгээр надад итгээд аваад явчих, асуудалгүй гэж өөрөө хэлсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийхдээ нотариатчид компьютерийн нэр төрөл, үзүүлэлтийг өөрөө хэлж бичүүлсэн. аас авсан компьютероос 1*******-ийг нь ашиглаж байгаа, 20 компьютер би хятадаас нэмж шинээр авсан. Энэ 1******* компьютер дээр минни тоглоом буюу google-с онлайн тоглоом л тоглуулж байгаа, CS-go тоглуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хамгийн бага үзүүлэлттэй, бага насны хүүхэд тоглодог тоглоом л тоглож байна. Аргагүй эрхэнд л ашиглаж байна. Бусад нь бүгд хураалттай байгаа гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нь хамгийн анх манай эхнэртэй холбогдоод манай pc-ийг тэр чигээр нь худалдаж авъя гэсэн санал тавьсан байна лээ. Тэгээд би Архангай аймгаас цагаан идээ зарахаар хот явна, цагаан идээгээ зарчихаад холбогдоно гээд 10 гаруй хоног сураггүй байж байгаад дараа нь компьютеруудыг чинь авахаар болилоо, сандлуудыг чинь авахаар ирлээ гэсэн. Би тосож аваад үзүүлсэн, тэгэхэд танай pc яагаад хураалттай байгаа юм бэ гэхээр нь манай түрээсэлдэг объект маань түрээсийн төлбөрөө нэмээд тохиролцоогүй, буулгасан байгаа гэж хэлсэн. Манайд 100 гаруй компьютер байдаг байсан, 10*******0, 1060 компьютерууд бүгд л байсан, хүмүүст 10, 20 ширхгээр зарсаар байгаад үлдсэн процессоруудыг нь үзүүлсэн. Би сандал нэг нь 100,000 төгрөг гэж байгаа, аваад явж болно, асуудалгүй гэж хэлсэн. Энэ хүн намайг авахгүй гэж байхад хүчээр зарсан юм шиг зүйл яриад байна, тийм юм болоогүй. Зүгээр хотоос он залуу, үнэтэй компьютер авснаас надаас хямдхан аваад update хийгээд тоглуулахад ойрын ******* жилдээ асуудалгүй, гаргасан зардлаа хэд дахин нугалж чадна гэж хэлсэн. Миний компьютеруудад 10*******0, 1060 хоёулаа байсан, шалгах боломжгүй гэсэн гэж байна, шалгах бол бүрэн боломж байсан, hard disk байхгүй ч гэсэн сервир толгой компьютерт тэжээлийн тог өгөөд лангийн утсанд холбоод шалгах боломж 100 хувь байсан. Энэ залуу манай эхнэрийн нутгийн хүн, бид хоёр яаралтай мөнгөний хэрэг гарсан учраас дэмий түрээс төлөөд байхаар амьдрах гэж ядаж байгаа, юм хийх гэж байгаа хүнийг дэмжээд хямдхан санал тавиад өөрөө зөвшөөрөөд нотариат орж гэрээ хийгээд аваад явсан.
Тухайн үед би эмнэлэгт хэвтэх гэж байсан болохоор нотариат дээр гэрээ хийж хүлээлгэж өгөөд явсан. 2 машин дээр ачаад аваад явсан. Ер нь бол **************,000,000 төгрөг гээд байгаа боловч миний бүх зарсан зүйл 60,000,000-70,000,000 төгрөгийн үнэтэй байгаа, 10*******0, 1060 gpu-гийн хооронд бол ямар ч чанарын ялгаа байхгүй, Iphone 16, 16 pro л гэсэн үг. Pentium гэж яриад байна, Pentium чинь угаасаа бүх cpu дээр байдаг шүү дээ. Анх манай эхнэртэй ярихдаа би бэлэн *******00-*******00 м2 объекттой гэж хэлсэн байж, надад би объект түрээсэлнэ гэж хэлсэн. Тэгээд бүх тоног төхөөрөмжөө авчихаад очоод миний түрээсэлж байгаа байр жижиг байна, компьютерууд багтахгүй байна, компьютеруудынхаа талыг нь буцаагаад авчих тэгэх үү гэхээр нь би юу яриад байна вэ, наадах чинь надаас шалтгаалах зүйл биш гэж хэлсэн. Дараа нь интернэт холбож болохгүй байна, холдоод байна, би наймаагаа буцаая гэж 2 удаа ярьсан. Над руу шүүх, цагдаад хандлаа шүү, эсвэл шүүхээр орохгүй тохиролцъё гэсэн мессеж ирээгүй. Энэ залуу бол утсаар байнга хэрүүл хийгээд ярихад төвөгтэй, ойлголцохгүй байсан, өөрөө зохицуулах асуудлаа надаар шийдүүлэх гээд байсан учраас надад ярих шаардлага байгаагүй. Дагалдах хэрэгсэл гэж би их хэмжээний зүйлс өгсөн, шинэ хуучин, лангийн утас, камерын бүтэн систем, зөвхөн сервер толгой л 10,000,000 төгрөг байгаа шүү дээ, би тэрийг үнэгүй шахуу л өгөөд явуулсан, би энэ залууг ойлгохгүй байна.
Манай серверийг тэжээлийг хариуцдаг Ууганаа гээд it инженер, хакер залуу байдаг, тэр залуутай би ыг яриулсан, ч өөрөө надтай анх танилцахдаа компьютерийн программын it инженер, компьютерийн талаар мэдлэгтэй гэсэн. Би хэлэхдээ 10*******0, 1060 хоёулаа байгаа, тоглоом тоглуулахад явна, гэхдээ олон жил явахгүй, удаан хугацаанд ашиглана гэж бодож байгаа бол word-ыг нь соль, графикаар gpu-г нь соль, тэгж байж ашиг олно, энэ чигээр нь графикийг нь багасгаад тоглуулж болох нь болно гэж хэлсэн. 10*******0, 1060 дээр CS-go тоглож болох уу гэхэд манай it инженер асуудалгүй явна, гэхдээ цаашдаа update хийх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож аваад явсан.
Миний cpu бүгд Ай-******* байсан, компьютерийг тэнд шалгах боломж байсан, тог байсан, асаагаад нэг нэгээр нь ланд залгаад шалгаж болох байсан, би шалгах боломжтой, гэхдээ жаахан хугацаа орох байх, би эмнэлэгт хэвтэх гээд байна гэж хэлсэн. Түүнээс биш огт боломжгүй гэж хэлээгүй. Би зарахдаа энэ чигээр нь ажиллуулахад тодорхой хэмжээний гацалт байна шүү, чи надаас хямд аваад update хийхэд ямар ч асуудалгүй гэж хэлээд явуулсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, фесспүүк группд тавигдсан зарын постууд зэргийг, хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг тус тус ирүүлсэн байна.
/хх-ийн *******-10-р тал/
Шүүхээс талуудын хүсэлтээр 202*******.07.*******0-ны өдрийн ЕГО22*******/827 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, Архангай аймаг дахь сум дундын шүүхээр даалгаварын захирамжаар үзлэг хийлгүүлж, Н.ыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан байна.
/хх-ийн 70-82, 80-110-р хуудас
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж.Гүнжинням нь З. холбогдуулан 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №0*******68 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний зүйлийн үнэ **************,000,000 төгрөг, хохирол 600,000 төгрөг, нийт **************,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ пи си тоглоомын газар ажиллуулах зорилгоор 202*******.0*******.18-ны өдөр иргэн Ж.тай худалдах, худадан авах гэрээ байгуулж game зориулалтай, I*******-ын 6-р үеийн, 8-16 рамтай 1060-ын чипутэй *******0 ширхэг компьютер болон түүний дагалдах хэрэгсэлүүдийг компьютер тоглоомын зориулалтай худалдан авсан боловч тухайн компьютерууд нь зар дээр тавьсан болон гэрээнд заасан нэр төрлийн үзүүлэлт, шаардлагыг хангахгүй болохыг Архангай аймагт ирж серверт холбосны дараагаар мэдсэн. Худалдан авсан *******0 компьютер бүгд GPU нь RTX-10*******0 үзүүлэлттэй, CPU нь хуучин үеийн Pentium байсан бөгөөд ашиглах боломжгүй байгаа учраас гэрээг цуцална гэж тодорхойлсон.
*******. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Би GPU нь RTX-10*******0, 1060 үзүүлэлттэй компьютерууд аль аль нь байгаа, тоглоом тоглуулахад болно, гэхдээ олон жил явахгүй, удаан хугацаанд ашиглана гэж бодож байгаа бол word-ыг нь соль, графикаар gpu-г нь соль, тэгж байж ашиг болно гэж хэлсэн, нийтдээ 60,000,000-70,000,000 төгрөгийг эд зүйлийг **************,000,000 төгрөгөөр худалдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
*******. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд хариуцагч З. нь 202******* оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баяртогтох гэх хаягнаас CPU i*******-68 Ram 16 gb, GPU-1060 үзүүлэлтэй компьютер ... зарна гэх зар тавьсны дагуу Ж. нь дээрх эд зүйлийг худалдан авахаар харилцан тохиролцож 202******* оны 2 дугаар сарын 18-ны өдөр 0*******68 дугаартай худалдах, худалдан авах гэрээг З.ай байгуулж game зориулалтай, I*******-ын 6-р үеийн, 8-16 рамтай 1060-ын чипутэй *******0 ширхэг компьютер болон түүний дагалдах хэрэгсэлүүд, компьютер тоглоомын зориулалтаар **************,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийг Хаан банкны *******1*******212*******2*******7 тоот дансанд төлж барагдуулсан байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр болон төлбөр төлөгдсөн эсэхэд хэн аль нь маргаагүй байна.
/хх-ийн 9, 10-р тал/
*******. Гэрээнд I*******-ын 6-р үеийн, 8-16 рамтай 1060-ын чипутэй *******0 ширхэг компьютер гэж бичигдсэн хэдий ч бодит байдал дээр 10*******0 ын чипутай, Pentium cpu-тэй компьютер байсан нь эд хөрөнгийн доголдолтой гэж үзэх эсэх, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаар шүүх дараах дүгнэлтийг хийв.
*******.1 . Шүүх хуралдаанд зохигчид аль аль нь 10*******0 ын чипутай, 1060-ын чипутай буюу үзүүлэлтийг мэдэхийн тулд заавал серверт холбож асааж мэднэ, өөрөөр мэдэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн.
*******.2 Иргэний хуулийн 2************** дугаар зүйлийн 2**************.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх, 2**************.2 дахь хэсэгт зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийн талаар үнэн зөв мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй.
*******.******* Хэрэгт авагдсан хариуцагч талаас олон нийтийн сүлбээнд байршуулсан зар, болон талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд гэрээний эд зүйлийг game зориулалтай, I*******-ын 6-р үеийн, 8-16 рамтай 1060-ын чипутэй *******0 ширхэг компьютер гэж тодорхойлсон. /хх-7-10 дугаар хуудас/
*******.******* Нэхэмжлэгч гэрээний эд зүйлийг худалдан авахдаа гэрч ын хамт ирсэн бөгөөд гэрчийн хувьд нотариат дээр гэрээ байгуулахад компьютерийн бүх үзүүлэлт, шинж чанарыг хариуцагч хэлж бичүүлсэн, эдгээр компьютерийг шалгаж авья гэхэд Заавал бүгдийг нь серверт холбож асааж байгаад шалгадаг, дотроо hard-гүй учраас боломжгүй, би одоо эмнэлэг явлаа гээд байсан учраас шалгаагүй худалдан авсан гэсэн мэдүүлгийг өгчээ.
*******.******* Иргэний хуулийн 2************** дугаар зүйлийн 2**************.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээн авахдаа уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алддаг бөгөөд эд хөрөнгийг үзүүлэлтийг хариуцагч талаас шалтгаалан шалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар шаардлага гаргах эрхтэй байна.
*******.6 Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 2************** дүгээр зүйлийн 2************** дүгээр зүйлийн 2**************.1 дэх хэсэгт худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгуулахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Хариуцагчийн хувьд гэрээнд зааснаар доогуур үзүүлэлт бүхий *******0 ширхэг компьютер нийлүүлсэн, үүнээс үүдэн нэхэмжлэгч пи си тоглоомын газартаа 1******* ширхэгийг хамгийн бага үзүүлэлттэй, бага насны хүүхдийн тоглодог тоглоход ашиглаж, үлдсэн 2******* ширхэг нь гацаж тоглоом тоглох боломжгүйн улмаас хураалттай байгаа болох нь 202*******.09.16-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлд ажиллаж байгаа 1******* компьютерийн үзүүлэлтийг GTX-10*******0 гэж бичигдсэн, 2******* компьютер хураалттай байгаа гэрэл зураг зэргээр тус тус нотлогдож байна.
*******.7 Иймд хариуцагч нь худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс нэхэмжлэгч гэрээнд заасан зориулалтын дагуу эд хөрөнгийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, хариуцагч өөрт байсан пи си тоглоомын бүх эд хөрөнгөө зарсан, зарсан эд хөрөнгийн доголдлыг арилгах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солих, компьютерийн үзүүлэлтийг өөрчлөн засах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гэрээг цуцалж өгсөн авснаа буцаах шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд 2************** дүгээр зүйлийн 2**************.1 дэх хэсэгт заасан шаардлагуудаас гэрээг цуцлах л шаардлага гаргах боломжтой байна.
*******.8 Иргэний хуулийн 2*******6 дугаар зүйлийн 2*******6.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд пи си тоглоомын газар ажиллуулахад сервер худалдан авсан гэж хохиролд 600,000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч энэ нь эд хөрөнгийн доголдолтой холбогдон гарсан хохирол биш, компьютер тоглоомын газар ажиллуулахад зайлшгүй гарах ёстой зардал байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
*******.9 Нэхэмжлэгч нь 202*******.02.18-ны өдөр байгуулсан гэрээг цуцлах шаардлагыг 202*******.0*******.2*******-ны өдөр шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.6 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
*******.10 Иймд дээрх бүх үндэслүүдээр Иргэний хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүсэж байгаа болно.
*******.11 Хариуцагч талаас гэрчээр Б.г асуулгах хүсэлт гаргасан хэдий ч уг хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 2************** дугаар зүйлийн 2**************.1, 2************** дүгээр зүйлийн 2**************.1, 2*******6 дугаар зүйлийн 2*******6.1, 20******* дугаар зүйлийн 20*******.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан 202*******.02.18-ны өдрийн 0*******68 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцалж хариуцагч аас **************,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, уг гэрээгээр шилжүүлсэн game зориулалттай, i*******-ын 6-р үеийн, 8-16 рамтай 1060-ын чипутай *******0 ширхэг компьютер түүний дагалдах хэрэгслүүдийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид *********************,9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *********************,9*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА