| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00483/И |
| Дугаар | 103/ШШ2025/00980 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00980
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2025/00980 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг, Зам зуур ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах, ******* *******с ХХК-нд холбогдох хэрэглээний ус холбохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн захирал Ц.,
Хариуцагч: ******* *******с ХХК-ийн захирал Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан хохирол 20,000,000 төгрөг гаргуулах, хэрэглээний ус холбохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд талх, цагаан идээний цехийн дулаанаа нам даралт, хэрэглээний усыг худаг гаргахаар төлөвлөж байсан юм. Гэтэл тус дүүргийн иргэн Зам зуур цайны газрын эзэн Б. нь 2013 оны 7 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн 90 жилийн ойн наадам үзэж байхад утсаар байнга залгаад," манайх дулааны шугам тавиулж байгаа, нийлээд хамт тавиулъя, танайх 25,000,000 төгрөг гарга" гэсэн, тухайн үед ажил гүйцэтгэж байсан дулааны инженер бас яриад дулааны шугам, цэвэр ус 2 хуулийн дагуу хамт ирдэг гэж хэлсэн учир манайх дулаан, цэвэр усаа нэг дор шийдэх юм байна гэж бодоод Хас банкнаас 25,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй зээлж энэ 2 хүнд хувааж өгсөн.
ийн нөхөр ид бэлнээр 10,000,000 төгрөг өгч, баримт нь байгаа/, -д 15,000,000 төгрөг өгч цэвэр ус, дулааны шугамыг тавиулсан. Гэтэл 12 жилийн турш манайд цэвэр усыг маань өгөхгүй, бид зөөврийн усаар олон жил явж байна. Бид цэвэр усныхаа оруулгыг гаргуулсан байсан ба оруулга нь нэгэнт бэлэн учир хэзээ ч усаа авна гэж төлөвлөж байлаа.
Манайх үйл ажиллагаагаа өргөжүүлээд зөөврийн усаар явах боломжгүй болсон учир цэвэр усны оруулга нь бэлэн байгаа гээд усаа авахаар Багануур-Ус ААТҮГ-т өргөдлөө өгч, техникийн нөхцөл гаргуулж, тоолуур тавиулаад бэлэн болгоод усаа автал Б. ус өгөхгүй гэж хэл ам болоод усыг хаалгасан. Одоо ус тавьж өгөхгүй байгаа учир хашаандаа худаг гаргуулахаар ярилцаж байгаа. Иймд худаг гаргах төлбөр болох 20.000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг нийт 20.257,950 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХХКны захирал Ц. шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2013 онд дулаан, цэвэр ус авна гэж 25,000,000 төгрөг өгсөн боловч үүний 15,000,000 төгрөгийг ХХК-нд ажлын хөлсөнд өгсөн. Үлдэгдэл 10 сая төгрөгийг хариуцагч өөрийн нөхөртөө өгсөн тул хэрэглээний усаа авах хүсэлтэй байна. Иймд хэрэглээний ус холбуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Б. шүүхэд өгсөн хариу тайлбартаа: ...Би өөрийн барилгадаа эхний ээлжинд дулааны шугам татуулах гээд зохих зөвшөөрлийг авч техникийн нөхцлийг гаргуулан дүүрэгт энэ чиглэлээр ажиллаж байсан " дэлгэрэх" ХХК-ийн захирал гэж хүнтэй гэрээ байгуулах үед манай шугам татах чиглэлд зам дагуу байрлах "Магнай трейд" шатахуун түгээх станц цуг дулаан авъя гэж тохиролцоод гурвалсан гэрээ байгуулж Багануур дулааны станцаас Наран хороолол явах төв зам дагуух дулааны төв шугамнаас дулааны шугам татах ажил эхлүүлсэн.
Нэхэмжлэгчийг Багануур дүүрэгт олон жил болсон хүмүүс тул бид таньдаг байсан. Тухайн үед "танайх дулааны шугам татуулж байгаа юм байна, манайх ч гэсэн дулаантай болмоор байна, ах эгчдээ туслаач танай шугамнаас дулаан авъя" гэж гуйгаад байхаар нь 10,000,000 төгрөг авч тэднийх рүү өөрийн татсан шугамнаас дулаан өгөхийг зөвшөөрсөн.
Энэ мөнгө нь хол газраас дулааны шугам татах хөлсөнд нэмэр болгож ажил гүйцэтгэгч компанид өгсөн л мөнгө. Харин манай шугамнаас өөрсдийнхөө объект руу татуулсан хөлсөө тай өөрсдөө тохирч өгсөн байх. 2013 онд дулааны шугам татуулсан энэхүү ажил нь зөвхөн дулаан авах гэрээний ажил байсан бөгөөд цэвэр ус татуулах асуудал огт байхгүй. Цэвэр усыг бид түүнээс хойш 2 жилийн дараа 2015 онд зөвшөөрлийг нь авч зохих журмын дагуу техникийн нөхцөлийг гаргуулан өмнө тавиулсан шугамаа ашиглаж хэрэглээнд оруулсан байдаг. Энэ цэвэр усны тухай дулааны шугам татаж байх үед нэхэмжлэгч талтай ярьсан тохирсон, хөлс мөнгө ярилцсан асуудал огт байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн үед дулааны шугамны ажилд нэмэрлэж мөнгө өгнө гэж тохирсон, 10,000,000 төгрөг өгөхдөө бичиг үйлдэж манай гэр бүлийн хүнээр гарын үсэг зуруулсан. Тэр бичигтээ одоо засвар оруулж "усны" гэх үг нэмж бичсэн байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй зүйл тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Харин ч миний хувьд энэ хүн манай шугамыг ашиглаж цэвэр ус хэрэглэх юм бол бид 450 метр хол газраас өөрсдийн гаргасан зардлаас зохих хувийг энэ хүн хариуцах ёстой гэдгийг сануулах нь зөв байх гэжээ.
4. Хариуцагч ******* Чонос ХХК-ний захирал Б. нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ******* Чонос ХХК нь иргэн ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд манай компанитай болон надтай ямар нэгэн нөхцөлт гэрээ хэлэлцээр хийгээгүй бөгөөд гаргасан зардал болон цэвэр усны шугамын ажилд оролцоогүй болно гэжээ.
5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ үйл явдал 2013 онд эхэлсэн, 2013 онд ус, дулаантай болно гэхээр нь би банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авч энэ хүмүүст өгсөн, эргээд энэ 25,000,000 төгрөгөө төлөх гэж нэлээд зовсон. Энэ хүн 15,000,000 төгрөгт хийх ажлыг надад 25,000,000 төгрөг гэж хэлээд надаас илүү 10,000,000 төгрөг авсан, тийм учраас би энэ хүнд 10,000,000 төгрөгөө алдчихаад байна гэсэн үг. Гэрчээр ыг асуулгахад би 15,000,000 төгрөгөөр танай ажлыг хийсэн гэж хэлсэн, 2013 оны 10,000,000 төгрөг бол мөнгө шиг мөнгө байсан. Би 2013 онд 3,000,000 төгрөгөөр худаг хийлгэнэ гэж яриад чадаагүй, нам даралт тавиулна гээд чадаагүй, одоо хүртэл 10 гаруй жил хашаанд пийшин нь хэвтэж байна. Ингээд давхар намайг хохироочихоод 12 жил усгүй байлгаж байгаа юм. Би надаас илүү авсан 10,000,000 төгрөгтөө ядаж усаа нээж болохгүй юм уу? гэж хүсэж байна. Манайх худгаа бол одоо гаргасан, би 2 ажилчиндаа гэр авах гэж байсан мөнгөөр манай нөхөр тийм сүрхий юм бол энэ 10 жилд усныхаа асуулыг шийдэхгүй яасан юм бэ худаг гаргуулчихсан. Энэ хүмүүс өөрсдөө л болж байвал хүн хамаагүй гэсэн бодолтой хүмүүс. Би одоо худаг гаргасан 20,000,000 төгрөг, хэрэглээний усны холболт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний 25,000,000 төгрөгөөр авсан шугамаас манайхаас хойшоо байгаа газрууд ус аваад байдаг, ...манай хойд талын Мөнгөнхүлэгт гэх залуу энэ усны зөвшөөрлийг би нэг ч төрөгийн зардалгүй авч өгсөн, та зүгээр усаа нээлгээд л ав гэсэн. Миний ид 10,000,000 төгрөг өгсөн хэрэгт байгаа баримтын талаар тайлбарлая. Энэ баримтыг манай нөхөр бичсэн, нөхрийн хийсэн зүйлийг би дандаа хянадаг юм, тэгээд дараа нь хараад нөхөртөө ус, дулаан 2 гээд авна гэж тохирсон байхад ус гэдгийг нь хаяад бичсэн байна шүү дээ гэхэд манай нөхөр өө тэгвэл нэмээд биччихье гээд усны гэдэг үгийг нэмж байсан, өөрийнх нь гарын үсэг байгаа. Багануур усад хандахад Зам зуур цэвэр усыг өгөх ёстой, гэхдээ маргаантай байгаа учраас шүүхээр яв гэсний дагуу би шүүхэд хандсан юм. Одоо худгаа гаргуулсан, үүний төлбөр 20,000,000 төгрөг гаргуулж хэрэглээний ус нээлгэхийг даалгуулах хүсэлтэй байна гэв.
6. Хариуцагч ******* *******с ХХК-ний захирал Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний өөрийн дэд бүтцийг шийдэхийн тулд би 2013 онд дэлгэрэх компанид дулаан тавих боломжтой бол дулаан тавиулъя гэсэн хүсэлт гаргаад дэлгэрэх компани 450 м газраас дулаан татахад 120,000,000 төгрөг гэсэн. би 2013 онд энэ мөнгийг гаргах боломжгүй байсан учраас манай цаад талыг МТ ШТС-ийн захиралтай дэлгэрэх компанийн захирал бид 2 хот руу явж уулзаад 120,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөгөөр хувааж гаргахаар тохиролцоод МТ ШТС, дэлгэрэх, ******* *******с гээд 3 компани гурвалсан гэрээ хийсэн. Дулааны техникийн нөхцөл өгсөн газраас манайх хүртэл 450 м газар, энэ хоорондох газрын ажлын хөлс 120,000,000 төгрөг, МТ ШТС, манайх хоёр 60,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгөөр хувааж гаргахаар гэрээ хийсэн. эгч манай хөрш ... тухайн үед одоогийн СU руу шугам татна гэхээр нь тэгвэл замд нь байгаа Алтаа эгч, Хүрэлтогоо хоёрыг дулаанд холбож болох юм биш үү, чи өөрөө ажлын хөлсөө тохир гэж хэлж байсан. Тухайн үед бол зөвхөн дулааны шугам гэж тохирсон, тэр үед ус татах тухай ямар ч яриа байгаагүй, 2013 онд манай гүний худагтай байсан учраас ус татах ямар ч шаардлага байгаагүй. Цаашдаа хэрэг болж магадгүй гээд дулааны шугам дотор усны шугам явах заалт байдаг гэж зөвлөхөөр нь юмыг яаж мэдэх вэ гээд усны шугам хамт татуулж байсан. Гэтэл манайх 2015 онд цэвэр ус авах техникийн нөхцөл авч байсан, энэ техникийн нөхцөлд өмнө нь татсан дулааны шугамаас хойшоо 17 м газраас буюу уурхай руу явж байгаа замыг сэтэлж татах тухай техникийн нөхцөл байгаа юм. Энэ ажил маань 57,000,000 төгрөгийн ажил байсан, бид нар зам сэтлэх гээд бэлтгэл ажил хийсээр байгаад 2016 онд цэвэр усаа авч байсан. Одоо Алтаа эгчийн яриад байгаа Мөнгөнхүлэгт гэж хүн бид нар зам сэтлэх ажил нэлээд явагдсаны дараа эгчээ би бас цэвэр ус авъя гэхээр нь тэгвэл хоёулаа гэрээ хийе, чи хамтарч оролцож байж цэвэр ус ав гээд гэрээ хийсэн. Тухайн үеийн 2015 оны цэвэр ус татах ажилд гэдэг хүн нэг ч төгрөгөөр оролцоогүй. Би бас өөрөө гүний худаг гаргасан, тэгэхээр айлын хашаанд байгаа худгийн мөнгийг би төлнө гэж байхгүй. Бид нар өөрсдөө энэ 120,000,000 төгрөгөөс гадна, 57,000,000 төгрөгийн ажил хийлгэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
7.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/2023 дугаартай техникийн нөхцөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,10,000,000 төгрөг өгсөн тухай Ц., Б. гэж нэр бичигдсэн гар бичмэл зэрэг баримтыг нотлох баримтаар, /хх-ийн 3-7, 46-р хуудас/
хариуцагч талаас хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай техникийн нөхцөл, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 5/2015 техникийн нөхцөл, 2016.10.18-ны өдрийн цэвэр усны шугамаас хангах гэрээ, хариу тайлбар, зэргийг тус тус ирүүлсэн байна. /хх-ийн 17-20, 85-р хуудас/
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2025.07.08-ны өдрийн ЕГ0125/1818 дугаартай шинжээчийн дүгнэлт, Багануурын дулааны станц ТӨХК-иас 05 дугаартай техникийн нөхцөл зэргийг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.ыг гэрчээр асуусан ажиллагаануудыг тус тус гүйцэтгэсэн байна.
/хх-ийн 37-45, 62, 77-81-р хуудас/
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэн Б.******* холбогдуулан хохирол 20,000,000 төгрөг гаргуулах, ******* Чонос ХХК-нд холбогдуулан хэрэглээний ус холбуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: Б. нь 2013 онд дулааны шугам нийлж хамт тавиулъя гэж 25,000,000 төгрөг авсан бөгөөд үүний дагуу ус, дулааны шугам цуг татагдсан боловч Багануур-Ус ААТҮГ-аас гаргасан техникийн нөхцөлийн дагуу цэвэр ус өгөөгүй учраас хашаандаа худаг гаргуулсан 20,000,000 төгрөгийг гаргуулах, хэрэглээний ус холбуулахыг даалгуулах шаардлагыг тус тус гаргасан.
2.Хариуцагч ******* *******с ХХК-ийн захирал Б. нь 2013 онд зөвхөн дулааны шугам татуулсан бөгөөд цэвэр усыг бид түүнээс хойш 2 жилийн дараа 2015 онд зөвшөөрлийг нь авч зохих журмын дагуу техникийн нөхцөлийг гаргуулан өмнө тавиулсан шугамаа ашиглаж 57,000,000 төгрөгний зардал гарган хэрэглээнд оруулсан байдаг. Нэхэмжлэгчээс авсан 10,000,000 төгрөг бол манайхаас эднийх рүү хүртэлх дулааны зардал, ад өгсөн 15,000,000 төгрөг бол ажлын хөлс нь байгаа юм гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа иргэн Б.******* холбогдуулан, хэрэглээний цэвэр ус холбуулах шаардлагаа ******* Чонос ХХК-нд холбогдуулан тус тус гаргасан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч нь ******* Чонос ХХК, Магнай трейд" шатахуун түгээх станц, нь нийлж дэлгэрэх" ХХК-иар 450 м газар 120,000,000 төгрөгөөр дулааны шугам тавиулахаар гурвалсан гэрээ байгуулж Магнай трейд 60 сая төгрөг, ******* Чонос 60 сая төгрөгийг тус тус гаргахаар тохирсон гэж тайлбарласан, энэ гурвалсан гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй. Гэвч хариуцагчийн дээрх тайлбар нь гүйцэтгэгч дэлгэрэх" ХХК-ийн ажилтан ын шүүхэд өгсөн ******* *******с Магнай трейд хоёр дулаан татна гэж дэлгэрэх ХХК-тай гурвалсан гэрээ байгуулснаар ажлын гүйцэтгэлийг дэлгэрэх ХХК гүйцэтгэсэн гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
4.2 Ингээд хариуцагч ******* Чонос компаний захирал Б. нь 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр техникийн 05 дугаартай нөхцөлөөр дулааны шугамын техникийн нөхцөлийг дулааны шугам сүлжээ ТӨХК-иас авч дулаан татуулахдаа Б. нь 10,000,000 төгрөгийг, гүйцэтгэгч дэлгэрэх ХХК 15,000,000 төгрөгийг нийт 25,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-иас тус тус авсан талаар талууд маргаангүй.
4.3 Нэхэмжлэгч гүйцэтгэгч дулааны инженер дулааны шугам, цэвэр ус 2 хуулийн дагуу хамт ирдэг гэж хэлсэн учир манайх дулаан, цэвэр усаа нэг дор шийдэх юм байна гэж бодсоны үндсэн дээр 10,000,000 төгрөгийг Б.*******, дулааны инженер Э.ад 15,000,000 өгсөн боловч 12 жилийн хугацаанд ус өгөхгүй байгаа учраас худаг гаргуулсан төлбөр 20,000,000 төгрөгийг гаргуулна гэж маргасан.
4.4 Хариуцагчийн зүгээс нийт 450 м газарт дулаан татсан бөгөөд бүгд 120,000,000 төгрөг болсон, хариуцагчийн өгсөн 10,000,000 төгрөг бол манайхаас ******* ******* ХХК хүртэлх 20-30 м газарт татсан дулааны шугамын өртөг нь, 15,000,000 төгрөг бол ажил гүйцэтгэсэн хөлс нь гэж тайлбарласан, гэрч нь тухайн үед Хүрэлтогоо, , Энх-Амгалан гээд хүмүүс ******* *******с буюу Зам зуур-тай тохирч мөнгийг нь төлж байсан бөгөөд энэ мөнгө материалд зориулагдсан гэж гэрчилсэн.
4.5 Хэрэгт 450 м дулааны шугамын хөрөнгө оруулалтанд хамтарч эзэмших гэрээ байгуулан 10,000,000 төгрөг бэлнээр өгөв гэсэн баримт авагдсан бөгөөд уг баримтыг шүүх 450 м дулааны шугамыг хамтарч эзэмших гэрээ биш харин дулаан тавиулах зардалд 10,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн буюу мөнгө хүлээлгэн өгсөн баримт, уг 10,000,000 төгрөг нь ******* *******с ХХК-ийс ******* ******* ХХК хүртэлх дулааны шугамын материалд зарцуулсан зардал байна гэж дүгнэв.
4.6 Гэрч дэлгэрэх ХХК нь усны шугам, дулааны шугамыг хамт татсан. Хөлдөлтын гүнээс доор буюу дулаан явах боломжгүй үед усыг нь дангаар нь тавьдаг. Бусад тохиолдолд ихэвчлэн 100 хувь ус дулааныг нь цуг тавьдаг. Эднийх дулааны шугамтай цуг тавих боломжтой учраас ус дулааныг цуг тавьсан.Тухайн үед , , Баатар, Энх-Амгалан нар ус дулаанаар хангана гэж л тодорхой хөрөнгө оруулсан гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн.
4.7. Талуудын хооронд үүссэн цэвэр усны холболт өгөх эсэх маргаан нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар зохицуулагдах бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт "хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг, 3.1.14 дэх хэсэгт "хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.15 дахь хэсэгт "техникийн нөхцөл гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг тус тус хэлнэ, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно, 11.5 дахь хэсэгт Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь хэсэгт хэрэглэгч нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх, 15.1.10 дахь хэсэгт хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж тус тус заасан байна.
4.8 Нэхэмжлэгч нь хангагч байгууллага болох Багануур-Ус ААТҮГазраас 2023.05.10-ны өдөр цэвэр ус авах техникийн нөхцлийг 2 жилийн хугацаатай авсан бөгөөд уг техникийн нөхцөлд цэвэр усны холболт хийх цэгийн байршил, шугамын диаметр даралт гэдэгт- цэвэр усны холболтыг Зам зуур зоогийн цэвэр усны 50 мм-ийн голчтой шугамаас гаргалгаа хийж авна гэж дурьдагджээ. Иймд хариуцагч ******* *******с ХХК нь хэрэглэгч болохын хувьд ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомжийг дагаж мөрдөх, хангагч байгууллагаас техникийн нөхцөл олгосон тохиолдолд өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй байна.
4.9 Нэхэмжлэгч нь дулааны шугамд 10,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж хамтран шугам татсан атлаа цэвэр ус олгоогүйгээс учирсан хохирол худаг гаргасан 20,000,000 төгрөг шаардсан хэдий ч уг дулааны шугамыг хамтран эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдоогүй учир хохирол 20,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй, харин Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь хэсэгт зааснаар хэрэглээний цэвэр ус холбуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
4.10 Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2025.04.28-ны өдрийн 51 тоот тогтоолын 8.3 дахь хэсэгт хангагчдийн хооронд үүссэн болон хангагч, хэрэглэгч хоёрын хооронд маргааныг зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэхээр заасан бөгөөд энэ маргаан нь хоёр хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан байх тул шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хоёр шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* Чонос ХХК-нд холбогдох хэрэглээний ус холбуулахыг даалгах шаардлагыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА