Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00512

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: У*********т үйл ажиллагаа явуулах, Г банк ХК

Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар баг Өд оршин суух, Т.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,157,517 /есөн сая нэг зуун тавин долоон мянга таван зуун арван долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Г банк ХК нь Т.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9,157,517 /есөн сая нэг зуун тавин долоон мянга таван зуун арван долоон/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 9,157,517 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,470 төгрөгийн тал нь болох 80,735 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 80,735 төгрөг, мөн хариуцагч Т.Бээс 80,735 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Т.Б нь зээлийн гэрээний үүрэгт 9,157,517 /есөн сая нэг зуун тавин долоон мянга таван зуун арван долоон/ төгрөгийг нэхэмжлэгч Г банк ХКтөлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,470 төгрөгийн тал нь болох 80,735 /наян мянга долоон зуун гучин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай 80,735 /наян мянга долоон зуун гучин таван/ төгрөг, мөн хариуцагч Т.Бээс 80,735 /наян мянга долоон зуун гучин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК