2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/шш2025/09026

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********** байранд байрлах, Ж*******, ******* ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** тоотод байрлах, "М*******" ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* тоотод байрлах, Хамтран үүрэг гүйцэтгэгч Т******* ******* ургийн овогт К Ж /РД: БЮ/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ********* тоотод оршин суух, С ургийн овогтой Д У / РД: ХБ/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ************ тоотод оршин суух, М ургийн овогтой Г Н /РД: БЮ/,

 

Хариуцагч: ******* гудамж тоотод оршин суух, "" ХХК /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 655,783,474.46 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Агентлаг байгуулах тухай" 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Ж*******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сйн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж*******, ******* ******* *******т шилжүүлсэн. ИХШХШТухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт "... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно" гэж зохицуулсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ж******* ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Ж******* ******* ******* асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнии тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэриин хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч "М*******" ХХК Лубд: , РД: *******/, түүнийг төлөөлөн Захирал М машан ургийн овогтой Б Б /РД: БК/, хамтран үүрэг гүйцэтгэгч Т******* ******* ургийн овогт К Ж /РД: БЮ/ нар нь "Ж*******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан" (Цаашид "Сан" гэх)-аас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 88/2018/3-79 тоот зээл болон 88/2018/5-79 тоот барьцааны гэрээ байгуулан 490,000,000 (дөрвөн зуун ерэн сая төгрөгийг "Хэвлэх ******* тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх" төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд

1. С ургийн овогтой Д У / РД: ХБ/-ийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 63.6 м.кв үл хөдлөх хөрөнгө,

 

2. М ургийн овогтой Г Н /РД: БЮ/-ийн өмчлөлийн ********* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 63.6 м.кв үл хөдлөх хөрөнгө,

 

3. "" ХХК /убд: , РД:/, түүнийг төлөөлөн Захирал Танхай овогтой Ж /РД:/-ийн ****** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 324 м.кв үл хөдлөх хөрөнгө,

 

4. М Машан ургийн овогтой Б Б / РД: БК/, Т******* ******* ургийн овогт К Ж /РД: БЮ/ нарын өмчлөлийн Б, Ө********** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууцны зориулалтай 40 м.кв үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш зээлийн төлбөрөөс хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. "М*******" ХХК-иас 655,783,474.46 төгрөгийн төлбөрийг гаргуулан Ж*******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх санд олгуулах, Үндсэн зээлийн төлбөр 443,956,949.80 төгрөг, Зээлийн алдйн төлбөрт 204,280,679.18 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 7,514,345.48 төгрөг, Нотариатын зардал 31,500.00 төгрөг 2. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон тус компанийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд:

Гэрээний гол нөхцөл:

2.1. 655,783,474.46 төгрөгийг гаргуулах шаардлагын хүрээнд дор дурдсан нөхцөлөөр эвлэрсэн болно.

2.1.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 10,000,000 төгрөгийг төлсөн, Мөн ковид-19 цар тахлын улмаас М ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдал, Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн ******* сайдын ковидын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан 2025 оны А/78 тоот тушаал зэргийг харгалзан алдйн төлбөрөөс 130,000,000 төгрөгөөс чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах байдлаар тодорхойлов.

Хариуцагч нь: Үндсэн зээлийн төлбөрт 441,471,295.28 төгрөг, Хүүгийн төлбөр 0 төгрөг, Алдйн төлбөр 74,280,679.18 төгрөг, Нотариатын зардал 31,500.00 төгрөг нийт 515,783,474.46 төгрөгийг Ж******* ******* үйлдвэрийг хөгжүүлэх сйн Төрийн сан дахь тоот дансанд дараах хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025.10.20-ны дотор 30,000,000 төгрөг, 2025.11.20-ны дотор 10,000,000 төгрөr 2025.12.20-ны дотор 10,000,000 төгрөг, 2026.01.20-ны дотор 10,000,000 төгрөг, 2026.02.20-ны өдрөөс 2026.10.20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгөөр, 2026.11.20-ны дотор 20,000,000 төгрөг, 2026.12.20-ны дотор 50,000,000 төгрөг, 2027.01.20-ны дотор 50,000,000 төгрөгөөр, 2027.2.20-ны дотор 50,000,000 төгрөг, 2027.03.20-ны дотор 66,542,839,37 төгрөгөөр, 2027.04.20-ны дотор 84,240,635.09 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулах,

 

2.3 Хариуцагч энэхүү гэрээний 2.1.2-д заасан төлбөр төлөх хугацааг зөрчсөн тохиолдолд гэрээний 2.1.1-д заасан алдс татгалзсан 130,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

2.4. Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ талууд сайн дураараа биелүүлнэ. 

2.5. Хариуцагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд дараах хөрөнгийн өмчлөх эрхийг үл маргах журмаар Ж*******, ******* ******* *******т шилжүүлж үүргийн гүцэтгэлийг хангуулна. 

1. С ургийн овогтой Д У / РД:ХБ/-ийн өмчлөлийн 

********* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууц зориулалтай 63.6 м.кв үл хөдлөх хөрөнгө. 

2. М ургийн овогтой Г Н /РД:БЮ/-ийн өмчлөлийн *********** TOOT хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууц зориулалтай 63.6 м.кв үл хөдлөх хөрөнгө 

3. "" ХХК /РД:/-ийн өмчлөлийн ************ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- , гэрчилгээний дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 324 м.кв үл хөдлөх хөрөнгө. 

4. М Машан ургийн овогтой Б Б /РД:БК/, К.Ж /РД:БЮ/ нарын өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, зуны байр зориулалтай 40 м.кв үл хөдлөх хөрөнгө; гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж*******, ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч "М*******" ХХК, "" ХХК болон К Ж, Д У, Г Н нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 655,783,474.46 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус зааснаар зохигч талуудын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод төлүүлнэ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж*******, ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч "М*******" ХХК, "" ХХК болон К Ж, Дийн У, Г Н нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 655,783,474.46 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг болон зохигч талууд дор дурдсанаар эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлийн төлбөр 441,471,295.28 төгрөг, алд 74,280,679.18 төгрөг, нотариатын зардал 31,500 төгрөг, нийт 515,783,474.46 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 130,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг зөрчсөн тохиолдолд уг алд 130,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

1.2. Хариуцагч "М*******" ХХК, "" ХХК болон К Ж, Дийн У, Г Н нар нь 515,783,474.46 төгрөгийг 2025.10.20-ны дотор 30,000,000 төгрөг, 2025.11.20-ны дотор 10,000,000 төгрөr 2025.12.20-ны дотор 10,000,000 төгрөг, 2026.01.20-ны дотор 10,000,000 төгрөг, 2026.02.20-ны өдрөөс 2026.10.20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгөөр, 2026.11.20-ны дотор 20,000,000 төгрөг, 2026.12.20-ны дотор 50,000,000 төгрөг, 2027.01.20-ны дотор 50,000,000 төгрөгөөр, 2027.2.20-ны дотор 50,000,000 төгрөг, 2027.03.20-ны дотор 66,542,839,37 төгрөгөөр, 2027.04.20-ны дотор 84,240,635.09 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах,

1.3. Хариуцагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд дараах хөрөнгийн өмчлөх эрхийг үл маргах журмаар нэхэмжлэгч Ж*******, ******* ******* *******т шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:

- С ургийн овогтой Д У / РД:ХБ/-ийн өмчлөлийн ********** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууц зориулалтай 63.6 м.кв үл хөдлөх хөрөнгө. 

- М ургийн овогтой Г Н /РД:БЮ/-ийн өмчлөлийн ************ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууц зориулалтай 63.6 м.кв үл хөдлөх хөрөнгө 

- "" ХХК /РД:/-ийн өмчлөлийн ********* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- , гэрчилгээний дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 324 м.кв үл хөдлөх хөрөнгө. 

- М Машан ургийн овогтой Б Б /РД:БК/, К.Ж /РД:БЮ/ нарын өмчлөлийн ****** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий 40 м.кв үл хөдлөх хөрөнгө;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар, Ж*******, ******* ******* ******* ТБАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус зааснаар хариуцагч "М*******" ХХК, "" ХХК болон К Ж, Дийн У, Г Н нараас улсын тэмдэгтийн хураамж 1,368,433.5 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.У