Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 302/ШШ2025/00570

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Ө******д үйл ажиллагаа явуулах, Г ХХК (ерөнхий захирал Д.Ц)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-гт оршин суух, Уд холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан шатахууны төлбөр 615,000 төгрөг, алданги 307,500 төгрөг, нийт 922,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Уд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У нь нэхэмжлэгч Г ХХК-ийн зээлээр авсан шатахууны төлбөр 615,000 төгрөг, алданги 307,500 төгрөг, нийт 922,500 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,690 төгрөгийн тал 13,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 13,345 төгрөг, мөн хариуцагч Б.Уаас 13,345 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.У нь нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр авсан шатахууны төлбөр 615,000 төгрөг, алданги 307,500 төгрөг, нийт 922,500 (есөн зуун хорин хоёр мянган таван зуун) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,690 (хорин зургаан мянган зургаан ерэн) төгрөгийн тал 13,345 (арван гурван мянган гурван зуун дөчин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 13,345 (арван гурван мянган гурван зуун дөчин таван) төгрөг, мөн хариуцагч Б.Уаас 13,345 (арван гурван мянган гурван зуун дөчин таван) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК