Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0796

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О*******ийн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захиралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/410 дугаар тушаалыг хүчингүй болгож, маргаан бүхий уг тушаал хүчингүй болох хүртэл хугацааны нэхэмжлэгчийн одоо авч байгаа болон Хүүхдийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын нөхцөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ГАНЗОРИГ