Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2026/0753

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Прокурор: Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А 

Гуравдагч этгээд: СЦ ХХК 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Т 

Маргааны төрөл: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Үгийн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Д.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү холбогдуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Үгийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулах тухай дүгнэлт гаргасан.

1.1. Шүүх дээрх шаардлагыг  Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М зөвшөөрснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Үгийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулахыг даалгуулах гэж тодорхойлсон болно. 

2. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү нь 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар СЦ ХХК-ийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

3. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд Торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл гээд, 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ гэж заасны дагуу СЦ ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудастай танилцан, улмаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 125,000 төгрөгийг төлжээ.

4. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн үндэслэл, тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү нь ...СЦ ХХК нь 2026 оны 02, 03 дугаар сарын даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаж илгээгүй гэх НД11/26-16 дугаарт бүртгэсэн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч СЦ ХХК-д 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ****** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шалгалтаар татаж хянасан. 

Материалд холбогдогч Э.Ты ...Нягтлан бодогч даатгуулагч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг илгээсэн гэж бодож байсан. Гэтэл нягтлан бодогч илгээх товчоо дараагүй байсан... гэсэн мэдүүлэг, тухайн ХХК-ийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ, 2026 оны 02, 03 дугаар сарын цалингийн хүснэгт, П.Ц, Б.Б нарыг ажилд томилсон тушаал, СЦ ХХК нь П.Ц, Б.Б нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, Голомт банкны 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн оногдуулалт, төлөлтөд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд СЦ ХХК нь ажилтан П.Ц, Б.Б нарын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй үйл баримт тогтоогдсон байхад эрх бүхий албан тушаалтан Ц.Ү Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан Ц.Ү нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөлгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг баримтлан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл 1,652,800 төгрөг, алданги 290,066.40 төгрөг, нийт 1,942,886.40 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр магадлагаа болон шийтгэлийн хуудсандаа тусгасан атлаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасан байхад хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилж, хүний эрхийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Ц.Үгийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэжээ. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Үгийн СЦ ХХК-ыг 2026 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ****** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг хянаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргажээ.

Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуй нэгж, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7), даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-8) тайланг илгээх, түүнд тавигдах шаардлага, болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар (байцаагч, ажилтан) хүлээн авах, хянах баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх, хугацаа хоцроосон тайлан хүлээн авах, шимтгэл нөхөн төлүүлэх, шимтгэлийн өр барагдуулах, тайланд залруулга хийх, даатгуулагчийн үндсэн мэдээллийг засах, хариуцлага тооцох зэрэг нарийвчилсан харилцааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ийн дагуу зохицуулж ажилладаг.

Дээрх журмын хугацаа хоцроосон тайлан хүлээн авах буюу 4.1 дэх хэсэгт Ажил олгогч нь энэ журмын 2.1-д заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэсний дараа хугацаа хоцроосон тайланг хүлээн авна гэж заасан байдаг. СЦ ХХК нь тайлангаа тус журмын 2.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн бэлтгэж ирүүлээгүй 2 ажилтныг хугацаа хоцроож тайлагнасан нь материалд авагдсан 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа болон холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байна. шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон бөгөөд үүнд улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн хэмжээгээр буюу шимтгэлийн өр үүсгэсэн аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил үүсгэж шийдвэрлүүлдэг болно.

Мөн тус журмын 6 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл, алданги, торгуулийн өрийн хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон бөгөөд үүнд улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн хэмжээгээр буюу шимтгэлийн өр үүсгэсэн аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил үүсгэж шийдвэрлүүлдэг болно. 

Иймээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

6. Гуравдагч этгээд СЦ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М Чингэлтэй Дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Үгийн " СЦ "ХХК-ийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ****** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг хянаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон" Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000.00 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргажээ. 

Манай байгууллага СЦ ХХК нь ***** тоот ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэлийн дугаартай 2026 оны 02 дугаар сарын тайланг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр илгээсэн. Гуравдугаар сарын нийгмийн даатгалын тайланг илгээх гэтэл 02 дугаар сарын тайлан илгээсэн төлөвтэй байснаас 3 дугаар сарын тайлангаа илгээж чадаагүй байсан. Иймд 2,3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь хугацаа хоцроолгүй төлсөн болно.

Иймээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.М 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх 3 сарын тайланг огт илгээгүй биш. 03 дугаар сарын 5-ны өдөр илгээх байсныг 13-ны өдөр илгээсэн. Дараагийн сарын тайлангаа илгээх гэтэл өмнөх сарын тайланг хүлээж аваагүй төлөвтэй байсан. Тийм учраас хоцорсон. Нийгмийн даатгал шинэ систем рүү шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн 6 сарын хугацаанд илгээгээд, аваад байсан. Гэтэл 3 дугаар сараас илгээх байсныг нь мэдээгүй. Цахимаар товч дарахдаа 5 хоногийн наана, цаана гэж л дарсан. Хугацааны хоцрогдол болохоос шимтгэл төлөөгүй гэсэн хоцрогдол байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх дүгнэлтийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

2. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4.Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., 21 дүгээр зүйлийн 21.1.Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө. гэж тус тус заажээ. 

3. Гуравдагч этгээд СЦ ХХК-иас 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 26/03 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан ...Манай байгууллага нь *****дүгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэлийн дугаартай системийн бүртгэлийн алдаатай холбоотой 2026 оны 02, 03 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг цахимаар хоцрогдуулсан тул зохих журмын дагуу өгөх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэх хүсэлтийг гаргажээ.

4. Улмаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар СЦ ХХК-ийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчсөн, СЦ ХХК нь даатгуулагч иргэн П.Ц, Б.Б, Э.Т нарын 2026 оны 02, 03 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд илгээж тайлагнаагүй гэж Зөрчлийн тухай 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. 

5. Прокурор ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах... гэж, хариуцагчаас ...улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоогдсон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн хэмжээгээр шимтгэлийн өр үүсгэсэн аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил үүсгэж шийдвэрлэдэг... гэж тус тус маргажээ. 

6. Гуравдагч этгээд нь 2026 оны 02, 03 саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хугацаанд илгээгүй нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд тус зөрчилд Зөрчлийн тухай 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. 

7. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, заасан ба нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэр, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т заасныг хэрэглэхээр байна. 

8. Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материалаас үзвэл СЦ ХХК нь ажилчид /даатгуулагч/-ын 2026 оны 02, 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа илгээж тайлагнаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон ба гуравдагч этгээдийн даатгуулагч П.Ц, Б.Б, Э.Т нарын 02, 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй үйлдлийг зөрчилд тооцсон нь хуульд нийцжээ. 

Иймд дээрх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мгоос Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Ү холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Үгийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН