Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 302/ШШ2025/00927

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: М ХЗХ .Хаяг: Б аймаг, Ц сум, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 

Хариуцагч: Е . Хаяг: Б аймаг, Т сум, 6 дугаар багт оршин суух 

Хариуцагч: С . Хаяг: Б аймаг, Т сум, 6 дугаар багт оршин суух /

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт нийт 22,365,800 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч Е , С нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт нийт 16,772,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.Е эхнэр нь С нартай зээлийн гэрээ хийж 22,310,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Е -д зээлдүүлсэн юм. Е гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Е , С нараас үндсэн зээл 22,310,000 /хорин хоёр сая гурван зуун арван мянган/ төгрөг, түүний хүү 55,800 тавин таван мянган төгрөг, нийт 22,365,800 /хорин хоёр сая гурван зуун жаран таван мянга найман зуун / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Е , С нарын хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Е , С бид хоёр нэхэмжлэгч М ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Бид тус М ХЗХ-оос 22,310,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, 2,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлж авсан нь үнэн. М ХЗХ-ны бид хоёроос нэхэмжилж байгаа үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт нийт 22,365,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2.2 Иймд энэхүү иргэний хэргийг Е , С бид хоёрын зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Бид хуульд заасан эрх, үүрэг болон энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, давж заалдахгүй гэдгээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч М ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Е , С нарт холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е , С нар нь үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт нийт 22,365,800 төгрөгийг нэхэмжлэгч М ХЗХ-нд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Е , С нараас нэхэмжлэгч М ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 279 төгрөгийг гаргуулан аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай дансанд төлүүлэн, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлөх 269,779 төгрөгийн тал нь болох 134,889 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 134,889 төгрөг, мөн хариуцагч Е , С нараас улсын тэмдэгтийн хураамжид 134.889 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Е , С нар нь үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт нийт 22,365,800 төгрөгийг нэхэмжлэгч М ХЗХ-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч М ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 279 төгрөгийг гаргуулан аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай дансанд төлүүлж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлөх 269,779 төгрөгийн тал нь болох 134,889 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 134,889 төгрөг, мөн хариуцагч Е , С нараас улсын тэмдэгтийн хураамжид 134.889 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ