2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 191/шш2025/08294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаар

 

Нэхэмжлэгч: Улбаатар хот, ******** тоот хаягт оршин суух, Боржигон овогт А******* М******* /РД:ВЙ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улбаатар хот, *********** тоот хаягт байрлах З******* ******* интернэшнл ХХК /РД:*******/-д холбогдох

42,526,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралды нарийн бичгийн даргаар Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдд гаргасан тайлбарт: А.М******* 2018 оны 08 сарын 08-ны өдөр хариуцагч О В блок төслийг хэрэгжүүлэгч З******* ******* интернэшнл ХХК-тай №ГКТ22/ОР-В-803 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан ******** хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдахаар төлөвлөсөн О В блок орон сууцны барилгын 8 давхрын 44 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий 803 тоот орон сууцны байрыг захиалан гэрээ байгуулсан. Улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-д заасны дагуу хариуцагчийн х банкны тоот дансанд урьдчилгаа 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 9 сарын турш сар бүр 1,391,700 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хувааийн дагуу төлсөн.

Гэвч захиалга өгсөн барилга гэрээнд заасан хугацд баригдаж эхлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын сууриа ч тавиагүй байгаа нь гэрээний 3.2-д заасан Төсөл хэрэгжүүлэгч орон сууцыг 2023 оны 4-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгнө хэмээх үүргээ ноцтой зөрчсөн төдийгүй бодит байдал дээр гэрээний үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болоод байна. Хариуцагч З******* ******* интернэшнл ХХК-тай удаа дараа утсаар холбогдох гэсэн боловч утас нь огт холбогдохгүй, барилгын ажил эхлээгүй, тодорхой мэдээлэл, тайлбар байхгүй, гүйцэтгэгч компаниас ганц ч удаа эргэн холбоо бариагүй бөгөөд цагдаагийн газар гомдол гаргасны дагуу тус компанийн нягтлан Алтантуяа гэх эмэгтэй ирж мэдүүлэг өгөхдөө М******* миний биеээс мөнгө орсон нь үнэнг хэлээд, барилгын ажил огт эхлээгүй тухай мэдүүлсэн тул үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон учир гэрээг цуцалсан.

Дээр дурдсанаар цагдаагийн байгууллагад хандахад гэмт хэргийн шинжгүй иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэл зохих асуудал байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023.08.30-ны өдрийн 101/Ш32023/20100 дугаартай шүүгчийн захирамж гарч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн 184/ШШ2024/00186 дугаартай шүүхийн шийдвэр гарч хариуцагч З******* ******* интернэшнл ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох У овогтой Ц /РД:УХ/ нарыг эрэн сурвалжлахыг С дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасан. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр С дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хариуцагч З******* ******* интернэшнл ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох У.Цг ******** тоотод оршин суудаг болохыг тогтоож эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байх тул энэхүү хаягаар дахин нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч А.М*******, хариуцагчтай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 42,526,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, өөрийн зөрчигдөөд байгаа эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаад байна.

Иймд хариуцагч З******* ******* интернэшнл ХХК-тай байгуулсан 2022 оны 08 сарын 08-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 42,526,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч У.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би З******* ******* интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл гүйцэтгэж байсан болно. Тус компани эзэмшигч нь болох Бо овогтой Ц нь тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн болно. З******* ******* интернэшнл ХХК-ийн хамаатай шийдвэр болон үйл ажиллагааг Б.Ц өөрөө хариуцан явуулдаг байсан нь үнэ болно. 2023 оны 5 дугаар сард ажлаас гарсан тушаалыг мөн хавсаргаж байна. Нэхэмжлэл гаргасан А.М*******ын өргөдөлтэй танилцсан болно. Иймд уг хэрэгтэй холбогдолтой хариуцлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэргийг эзэмшигч Б.Ц хариуцах ёстой. гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.М*******оос Б.Эад олгосон 2024.05.30 итгэмжлэл, А.М******* болон З******* ******* интернэшнл ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.08.08№ГКТ22/ОР-В-803 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, уг гэрээний Хавсралт№1, Б А эзэмшигчтэй дугаартай Г банк дахь дансны 2022.08.01-2023.11.29 дансны хуулга, Б.А, А.М******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Аээс З ******* интернэшнл ХХК-д 2022.08.08-2023.05.07 хүртэл хугацд хийсэн удаагийн гүйлгээгээр 42,525,300 шилжүүсэн Мөнгөн шилжүүлгийн баримтууд.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.07.29№4/9258 тоот албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн З ******* интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа.

 

Шүүх хуралдаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 42,525,300 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 1,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.М******* нь хариуцагч З******* ******* интернэшнл ХХК-д холбогдуулан, орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 42,526,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2023 оны 4 дүгээр улиралд орон сууцыг барьж хүлээлгэж өгөх үүргээ ноцтой зөрчсөн, барилгын ажил эхлээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч З******* ******* интернэшнл ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2024/28248 дугаар захирамжаар эрэн сурвалжилж, тус компанийн гүйцэтгэх захирал У.Цд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан.

4. Хариуцагчийн төлөөлөгч У.Ц нь З******* ******* интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл гүйцэтгэж байсан тул би хариуцахгүй гэх агуулгатай хариу тайлбарыг шүүхэд гаргасан боловч уг татгалзал үндэслэлгүй.

5. Тодруулбал, хэрэгт авагдсан З******* ******* интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, тус компанийн гүйцэтгэх захирлаар Угийн Цг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн байх ба 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал солигдож Б Цыг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.

6. Хариуцагчийн төлөөлөгч У.Ц нь 2023 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн хэмээн З******* ******* интернэшл ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/7 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргасан боловч уг тушаал нь эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы үед дээр дурдсанаар хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн байх боловч тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох У.Ц нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагд оролцсон.

8. Дээр дурдсанаар хариуцагч хуулийн этгээд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж заасан хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагд оролцох болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

9. Шүүх, хэрэгт авагдсан хариуцагчийн хаяг, утасны дугаар зэрэг мэдээлэлд тулгуурлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагчийн төлөөлөгчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдд дуудан ирүүлэх тухай 2025.08.18№8318, 2025.08.28№8317, 2025.09.29№9228 тоот албан бичгүүдийг шүүхээс илгээсэн ба , дугаарын утас руу шүүгчийн туслахаас залгаж, шүүхэд дуудах ажиллагаа хийсэн.

10. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй буюу тодорхой тайлбар гаргаагүй.

11. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна., 42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно., 42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно., 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

12. Талууд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ГКТ22/ОР-В-803 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, захиалагч А.М******* нь төсөл хэрэгжүүлэгч буюу ажил гүйцэтгэгч З ******* интернэшнл ХХК-ийн барьж гүйцэтгэх Улбаатар хот, *********** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй О В блок орон сууцны барилгын 8 дугаар давхрын 44 м.кв талбайтай 2 өрөө бүхий ************ тоот орон сууцыг захиалан бариулах, нийт 96,800,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ.

13. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

14. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон төлбөрөөс 42,525,300 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаар хэлэлцэгдсэн А******* М******* болон Бын А нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон Б Аийн эзэмшдэг Г банк дахь тоот дансны хуулга, тоот данснаас З ******* интернэшнл ХХК-ийн эзэмшдэг тоот данс руу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1,391,700 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1,391,700 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,391,700 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1,391,700 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,683,400 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,391,700 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,391,700 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1,391,700 төгрөг, нийт 42,525,300 шилжүүсэн Мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

15. Хариуцагч нь гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн эсэхээ шүүхэд тайлбарлаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж нотлоогүй, барилгын ажил эхлээгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

16. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцнэ.

17. Ийнхүү гэрэнээс татгалсзаны үр дагаварыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буц шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаадрлагыг нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэнэ.

18. Хариуцагчид шүүх хуралды товыг мэдэгдэхээр, хэрэгт авагдсан гар утасны дугаар, хаягийн мэдээлэлд тулгуурлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна. гэж заасныг баримтлан, дээр дурдсанаар мэдэгдэл илгээсэн.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно. гэж зааснаар хариуцагчид шүүх хуралды товыг мэдэгдсэн гэж үзнэ.

20. Шүүх, дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтггүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч З******* ******* интернэшнл ХХК-иас 42,525,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З******* ******* интернэшнл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 370,576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У