Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 540

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч А.Бнарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 Б-д холбогдуулж ирүүлсэн эрүүгийн 1805018860597 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Бнь 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Бшүүхийн хэлэлцүүлэгт “ Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б  мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 3 дугаар сарын 25-наас 2018 оны 3 дугаар сарын 26-нд  шилжих шөнө ажлаа тараад  хорооллын Гандангийн автобусны буудал дээр хүнтэй уулзчихаад 01 цагийн орчимд хороолол руу алхсан. Алхаж байхдаа найз Халиунаатайгаа утсаар яриад хаана байна гэхэд гадуур явж байна гэхээр нь очоод авах уу гэхэд тэр хэрэггүй гэсэн. Тэгээд цааш алхаж явтал Энжой гэдэг баарны гадаа Халиунаа, Золбоо, Бмөн Халиунаагийн найз охидууд, нэлээд хэдэн банди нар зогсож байсан. Тэгэхээр нь би Халиунаа дээр очоод хамт явъя гэхэд Халиунаа “Би Б-тэйтэй хамт явна” гэхэд уг машины хаалга талд сууж байсан Бхаалга онгойлгосоноо “чи шүдээ зуугаад байгаа юм уу” гэхээр нь би түүнд үгүй ээ андаа 10 жилийн хүүхдүүд юу гэж муудалцахав дээ гэхэд Бмашинаас бууж ирээд “чи тэгээд яах гээд байгаа юм бэ, чи Эгшиглэнг яасан гэлээ гэснээ нүүр рүү цохиод үсдээд өнгөрсөн. Тэгтэл нөгөө хамт байсан хүүхдүүд бид хоёрыг салгаад Батжаргалыг машинд суулгасан, харин Халиунаа бид хоёр такси бариад Гандангийн тийш явсан. Ингээд гандангийн орчим явж байтал БЗолбоо Шинээгийн машинтай гүйцэт түрүүлж ирснээ такси хааж зогсоод Б жолоочийн сандалыг давж орж ирээд миний нүүр рүү дахин цохихоор нь би түүнийг тэвэрчихсэн. Энэ үед Золбоо бид хоёрыг салгах гэсэн боловч дийлэхгүй Бнамайг тавихгүй байхаар нь би түүний зүүн талын хавирга орчим нь хазчихаад уг машинаас буугаад зугатсан.  Тухайн үед Бл хоёр удаа миний нүүр рүү цохиж үсрээд мөргөсөн.  /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манай найз Даариймаагийн төрсөн өдөр болж хэсэг найзууд нийлж хороололд байрлах Энжой бааранд тэмдэглэсэн. Эхлээд уг бааранд би Хонгороо, Халиунаа, Даариймаа, Золбоо, Цэмүүка, Шинээ бид нар сууж байтал Батжаргал, Тэгшзаяатай хамт ирсэн. Ингээд бид нар бүжиглэж байгаад уг баарнаас нэлээд орой гарч гэр гэр рүүгээ харих болоход Б-тэй уг баарны гадаа Халиунааг авах гээд ирсэн байсан. Халиунаа тэрэнтэй хамт явах дургүй байсан ба тэр хоёр маргалдаад байсан. Тэгтэл Б-тэй дээр БЗолбоо хоёр очиход Батжаргал, Б-тэйтэй цааш холдоод зодолдож эхэлсэн...Гандангийн орчим Шинээгийн машинтай Б-тэй, Халиунаа хоёрын суусан таксиг гүйцэж очиход Ббуугаад нөгөө машин руу очиж Б-тэйийг буулгаж ирэх гээд хаалга үүдийг нь цохиж байснаа жолоочийн урд талын хаалгаар тэр машин руу орчихсон. Машин дотор дээр доороо ороод цохилцож байснаа бүгд машинаас бууж нөгөө таксины жолооч явчихсан. Батжаргал, Б-тэй хоёр дахиад зодолдох гээд байхаар нь бид нар салгаад Халиунааг авч явсан бөгөөд Б-тэй тэр газар үлдсэн. Халиунаа Б-тэй дээр очно гээд Шинээгийн машинаас буугаад үлдсэн. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Халиун мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манай найз Даариймаагийн төрсөн өдөр болж...бид нар уулзаад хорооллын бааранд орсон...уг баарны үүдэнд зогсож байтал Б-тэй ирээд намайг авч явна гэхээр нь би явахгүй гэтэл авч явна гээд байхаар нь өөрийн эрхгүй тэд нарыг орхиод Б-тэйийн хамт урагш зам гарч такси барихаар зогссон. Ингээд зогсож байтал Халиунаа нөгөө хэдтэй хамт Шинээгийн машинтай ирээд намайг явья гэж хэлтэл тэр машин дотроос Золбоо хаалга онгойлгонгуут Б-тэй юу байна андаа гээд гараа өгтөл Золбоо чи шүдээ зуугаад байна уу гэхэд Б-тэй чи бид хоёр муудалцаад байж яахав...гээд маргалдаж байтал Бчи Эгшиглэнг яасан гэлээ гэснээ нүүр рүү цохисон...Буг таксины жолоочийн хаалгаар орж ирээд Б-тэйийг цохиж эхэлсэн бөгөөд Б-тэй түүний нуруунаас хазчихсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Шинэбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ...22 цаг болж байхад Баянбүрд дээр очиход Золбоо, Цэлмүүн, Халиунаа нар буудал дээр зогсож байсан...бараг шөнийн 1 цагийн орчим манай найз нар баарнаас гарч ирээд гэр гэр рүүгээ явах гээд байж байтал Б-тэй хүрч ирсэн. ирээд бид нарт үг хаяад Батжаргалыг үгээр идээд байхаар нь Бөөдөөс нь маргалдаад Б-тэй, Бнар цааш зууралдаад нэлээд хол очиж хоорондоо зууралдахад Золбоо, Цэнгүүн нар тэр хоёрыг салгасан...Бминий машинаас буугаад нөгөө такситай Б-тэй, Халиунаа хоёр дээр очсон. Нөгөө машины хаалга онгойхгүй байсан учраас Бжолоочийн талын онгорхой цонхоор орж Б-тэйтэй дахин маргалдаад тэр хоёр бие биенийгээ цохиж байсан. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр А.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн үед Гурванбилэг их дэлгүүрийн орчим Золбоо, Тэгшзаяа, Цэлмүүн, Халиун бид нар явж байтал Б-тэй такси барих гээд зогсож байсан. Тэгэхээр нь Золбоо эхэлж машинаас буугаад Б-тэй рүү очихоор нь би араас нь буугаад тэр хоёр дээр очоод Б-тэйийг заамдаад автал Халиун хүрч ирээд бид хоёрыг салгасан тэгтэл Халиун Б-тэй хоёр таксинд суугаад явчихаар нь бид нар такси бариад явтал Б-тэй Халиун нарын суусан уг такси Гандангийн арын буудал дээр зогссон. Тэгэхээр нь би тэр машин дээр очоод хаалгыг нь онгойлгох гэтэл тэр онгойлгохгүй байхаар нь жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгоод урд талын суудал дээр суугаад эргээд хартал Б-тэй  миний нүүр рүү хэд хэд цохиод үснээс зулгаагаад машинаас түлхэж унагаахдаа өөрөө миний дээр дарж унасан. Тэгтэл Халиунаа салгаад машинд суутал Золбоо Цэлмүүн Тэгшээ нар араас ирээд уг машинд сууцгааж гэр гэр рүүгээ явсан. Халиунаа Б-тэйтэй үлдсэн. /хх-ийн 6/ гэх мэдүүлэг,

...уг хохирогчид хохиролын мөнгө болох нийт 2.400.000 төгрөг өгсөн. Уучлалт гуйсан. Дахин асуудал гаргахгүй гэдгээ хэлмээр байна. /хх-ийн 55/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  4163 дугаартай: Б.Бийн биед  дух, хацар, сарвуунд цус хуралт, сарвуунд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 8-9/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-йн 42/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/, шагналын хуулбарууд /хх-ийн 44-48/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын  хуулбар /хх-ийн 58/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Б.Бийн”...Бмашинаас бууж ирээд чи тэгээд яах гээд байгаа юм бэ, чи Эгшиглэнг яасан гэлээ гэснээ нүүр рүү цохиод үсдээд өнгөрсөн...”/хх-ийн 17-21/, гэрч Д.Нандин-Эрдэнийн”...Батжаргал, Б-тэйтэй цааш холдоод зодолдож эхэлсэн...”/хх-ийн 23/, гэрч Г.Халиуны”...Буг таксины жолоочийн хаалгаар орж ирээд Б-тэйийг цохиж эхэлсэн бөгөөд Б-тэй түүний нуруунаас хазчихсан. /хх-ийн 25/, гэрч Ш.Шинэбаярын”... Бжолоочийн талын онгорхой цонхоор орж Б-тэйтэй дахин маргалдаад тэр хоёр бие биенийгээ цохиж байсан...” /хх-ийн 29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4163 дугаартай дүгнэлт /хх-ийн 8/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч А.Бүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Гурванбилэг их дэлгүүрийн үүдэнд Б-тэй анх зогсож байхад нь би заамдаж авсан... Б-тэй миний нүүр рүү хэд хэд цохихоор нь би зөрүүлээд түүний дух руу мөргөсөн...Б-тэйийн биед дээрх гэмтэлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч А.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр  торгох саналыг А.Батжаргалд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-г дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ