| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2302004340337 |
| Дугаар | 2024/ДШМ/1336 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.4.2., 22.5.1., 22.10.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/1336
***, ***, ***,
*** нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Мөнхнавч,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Ц.Дэлгэрням, З.Цэнгэнбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар ***, ***, ***, *** нарт холбогдох эрүүгийн 2302004340337 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
***, 1979 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *** аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ *** ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, *** одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, /РД:***/;
***, 1977 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *** аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ *** мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/;
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 296 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,
***, 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *** хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ *** мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/;
***, 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *** хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/;
1. *** нь *** дарга ***н 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/133 дугаартай тушаалаар *** буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2 “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх...”, 37.1.12 “...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх...” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”; 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2.3 дахь хэсэгт “Нээлттэй, ил тод байх”, 1.2.4 дэх хэсэгт “Шударга ёс, тэгш байдлыг хангах”, 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт “үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх” гэснийг тус тус зөрчиж, *** өөртөө болон түүний хамаарал бүхий ***, ***, ***, ***, *** нартаа газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/540 дугаартай захирамжаар нийт 6 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гийн Хаан банкны *** тоот данснаас эхнэр ***гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авч нийт /хоёр сая/ төгрөгийн хахууль авсан,
мөн *** буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг ”албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг “...Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй... гэснийг тус тус зөрчиж 2022 оны албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн орон сууц, барилга, байгууламжийн хэсэгт мэдүүлсэн *** дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн гүйцэтгэлээр баригдсан “***” хотхоны *** болох 79.26 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн тус байрны зоорины давхрын *** тоотод байрлах 13.2 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр болох 206,694,000 төгрөгөөс 171,694,000 төгрөгийг төлсөн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
2. *** нь *** дарга ***ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар *** мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1 “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2 “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх...”, 37.1.12 “...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх... ” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”; 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1 .7 дахь хэсэг “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2.3 дахь хэсэгт “Нээлттэй, ил тод байх”, 1.2.4 дэх хэсэгт “Шударга ёс, “Үнэ төлбөргүйгээр тэгш байдлыг хангах”, 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт “үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх” гэснийг тус тус зөрчиж, ***тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиолцож бүлэглэн иргэн ***гаас түүний хамаарал бүхий ***, *** ***, ***, ***, ***, ***, *** нарын газар эзэмших ашиг сонирхлын үүднээс тэдний газар эзэмших өргөдлийг *** дүүргийн *** газар зохион байгуулагч ***т дамжуулан өгч,
*** дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/544 дугаартай захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/615 дугаартай захирамжаар нийт 8 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий ***ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдөр өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, нийт 7,450,000 /долоон сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,
мөн үргэлжилсэн үйлдлээр ***гаас түүний хамаарал бүхий төрсөн ах ***, түүний хүү *** нарын газар эзэмших ашиг сонирхлын үүднээс тэдгээрийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч, газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас өөрийн хамаарал бүхий төрсөн дүү ***ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 /таван сая/, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** орчим бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хахууль авсан,
3. *** нь *** дарга ***ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/56 дугаартай тушаалаар *** буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...” 37.1.2 “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх...”, 37.1.12 “...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх...” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”; 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1 .7 дахь хэсэг “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2.3 дахь хэсэгт “Нээлттэй, ил тод байх”, 1.2.4 дэх хэсэгт “Шударга ёс, тэгш байдлыг хангах”, 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт “Үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх” гэснийг тус тус зөрчиж,
***гийн хамаарал бүхий ***, ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/668 дугаартай захирамжаар нийт 7 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гийн Хаан банкны *** тоот данснаас өөрийн хамаарал бүхий ***ийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 21,000,000 төгрөгийн хахууль,
мөн үргэлжилсэн үйлдлээр ***, *** нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/668 дугаартай захирамжаар нийт 16 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар өөрийн хамаарал бүхий этгээд болох ***ын *** тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг, мөн өдөр 5,000,000 төгрөг бэлнээр, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ***гийн *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***ын *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 13,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ***ын *** тоот данс руу 9,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***ын *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***гийн *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ***гийн *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ***ьн *** тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөгийн нийт 72,000,000 төгрөгийн хахууль,
мөн үргэлжилсэн үйлдлээр ***тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, ***, *** ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/544 дугаартай захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/615 дугаартай захирамжуудаар нийт 8 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар өөрийн хамаарал бүхий этгээд болох ***гийн дансаар 2022 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
4. *** нь өөрийн хамаарал бүхий этгээд болох ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** дүүргийн *** мэргэжилтэн ***ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас: 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ***ийн хамаарал бүхий этгээд болох ***гийн Хаан банкны *** тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөгийн,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ***ийн хамаарал бүхий этгээд болох ***ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөгийн,
2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ***ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 21,000,000 төгрөгийн нийт 39,500,000 /гучин есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** ***ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас:
***ийн нөхөр ***гийн үүсгэн байгуулсан “***” ХХК-ийн оёдолчин ***ын Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөг, ***ийн хамаарал бүхий этгээд болох ***гийн Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөгийн, ***ын Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 13,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 9,500,000 төгрөг, мөн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** дүүргийн ***ны чиглүүлэгч ***гийн Хаан банкны *** тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөгийн нийт 53,500,000 /тавин гурван сая таван зуун мянган/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий ***, *** ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** дүүргийн *** мэргэжилтэн ***аар дамжуулан *** дүүргийн *** мэргэжилтэн ***ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ийн хамаарал бүхий этгээд болох ***гийн *** тоот данс руу 2022 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн, нийт 103,000,000 /нэг зуун гурван сая/ төгрөгийн хахууль өгсөн,
*** дүүргийн ***мэргэжилтэн ***ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ын хамаарал бүхий ***ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, *** нь өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг нийт 7,450,000 /долоон сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий төрсөн ах ***, түүний хүү *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** дүүргийн ***мэргэжилтэн ***ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ын хамаарал бүхий төрсөн дүү ***ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 /таван сая/,
***т 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** орчим бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хахууль өгсөн, нийт 14,450,000 /арван дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** *** мэргэжилтэн ***ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ын эхнэр ***гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, нийт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахууль өгч, нийт бусдад 119,450,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 22.4 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1, ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан 22.4 дүгээр зүйлийн 1, ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 22.4 дүгээр зүйлийн 2, ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,
мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ял буюу нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 13400 /арван гурван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,400,000 /арван гурван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг, шүүгдэгч ***ийн шүүхийн зөвшөөрлөөр баривчлагдсан 2 хоног /48 цаг/-ийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***, ***, *** нарт мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жилийн хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарт тус бүрт оногдуулсан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс, шүүгдэгч ***т оногдуулсан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***, ***, Чингэлтэй дүүргийн тамгын газрын хохирлын барьцааны дансанд байршуулсан 171,694,000 төгрөгийг, Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсан 2,000,000 төгрөг, шүүгдэгч ***ийн байршуулсан 103,000,000 төгрөг, шүүгдэгч ***гийн байршуулсан 25,700,000 төгрөгийг, шүүгдэгч ***ын байршуулсан 9,450,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод шилжүүлэхийг, мөн шүүгдэгч ***аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,000,000 төгрөгийг хураан авч, улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ***аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,650,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж,
мөрдөн шалгах ажиллагааны явцад ***ын эхнэр *** /***/-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн *** дугаартай *** дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 202 дугаар байрны 11 тоотод байрлах 54 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** *** /***/, *** тоотод байршилтай 32,37 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгө /***/-гийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай тогтоолыг, мөн шүүгдэгч ***ын оршин сууж байгаа *** дүүргийн 5 дугаар хороо “***” *** ХХК-ийн гүйцэтгэлээр баригдсан “***” хотхоны *** орон сууц болох 79,26 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн тус байрны зоорины давхрын *** тоотод байрлах 13.2 м.кв талбай бүхий автомашины зогсоол зэрэг 258,454,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...Би *** дүүргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч хүндэтгэн хүлээн авч гэм буруутайгаа маш ихээр ойлгож ухаарч гэмшиж харамсаж байгаа. Гэм буруутай тал дээр ямар нэгэн маргаантай асуудал байхгүй, шүүхээс төлөхөөр тогтоосон 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулж хохирол төлбөр байхгүй болсон. Иймд гэм буруутайгаа ойлгож ухаарч байгаа, гэмшиж харамсаж байгаа мөн өсвөр насны болон шилжилтийн насны хүүхдүүддээ аавын, төрийн алба эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа эхнэртээ хань, нөхрийн үүрэг хариуцлагыг хүлээх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг минь харгалзан үзэж тус хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...***ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөвхөн түүнд ногдуулсан ял шийтгэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас энэхүү гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд, 2024.05.06-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, би гэм буруу дээрээ маргахгүй, би гэмт хэргийн улмаас олсон мөнгийг хүлээн зөвшөөрч нөхөн барагдуулна” гэж мэдүүлсэн байдаг. *** нь *** настай, дээд боловсролтой, бага настай хүүхэд болон эхнэрийн хамт тогтсон хаягтаа байнгын амьдардаг, ажилч хичээнгүй, хөдөлмөрч этгээд байх бөгөөд түүний ажил хөдөлмөрийг нь үнэлж, *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт үнэмлэх, баярын бичгээр шагнаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Тийм ч учраас дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын хамгийн доод хэмжээтэй тэнцэх хэмжээний ял ногдуулахаар шийдвэрлэсэн байгаа юм. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой байгаа юм. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, нийтийн албанд хариуцлагатай ажил албанд олон жил ажиллаж, сахилгын хариуцлага хүлээж байгаагүй, бага насны хүүхэдтэй анх удаагаа албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан нотлох баримтыг хянавал: шүүгдэгч *** нь ***, *** нартай бүлэглэн нийт 7.450.000 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсоноо чин санаанаасаа гэмшиж хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэхүү мөнгөө бүрэн төлж барагдуулсан байдаг. Харин үлдэх 7 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан /2 сая төгрөгийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, үлдсэнийг нь шүүх хуралдааны дараа төлсөн/, уг гэмт хэргийг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хулээн зөвшөөрдөг, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, цаашид ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй, бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье...” гэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгч З.Цэнгэнбаяртай хамтран гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан нөхцөл байдал байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...***, ***, ***, *** нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, *** дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эдгээр шүүгдэгч нараас *** болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэсэг, заалт нь шүүхэд эрх олгосон хуулийн заалт бөгөөд үүрэг болгоогүй гэсэн үг юм. Гэхдээ тухайн хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэхэд тодорхой шаардлагууд тавигдсан. Үүнд, гэм буруугийн асуудлаар маргахгүй, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх заалтыг шүүх хэрэглэж болохоор байгаа. Шүүгдэгч *** анхан шатны шүүх хуралдаанд 1 үйлдлийн тухайд маргаж оролцсон. Энэ агуулгыг шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дүгнэсэн. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үйлдэл дээр хахууль авагч нийтийн албан тушаалтны зүгээс хахууль авахыг шаардсан идэвхтэй үйлдэл байдаггүй гэсэн нөхцөл байдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дурдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож зээлийн асуудал үгүйсгэгдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн баримтууд байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад “гэм буруугийн асуудлаар маргахгүй, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлнө” гэсэн байдлаар мэдүүлэг өгснийг үгүйсгэхгүй хэдий ч анхан шатны шүүх хуралдаан дээр *** нь үйлдлийн тухайд маргаж оролцож байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч *** гэм буруугийн асуудал маргаж оролцсон. Шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,
2.1. Шүүгдэгч *** нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс *** буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, албан тушаалын байдалд хамаарах хууль тогтоомжийг зөрчиж буюу:
*** болон түүний хамаарал бүхий ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/540 дугаартай захирамжаар нийт 6 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гийн Хаан банкны *** тоот данснаас эхнэр ***гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авч нийт /хоёр сая/ төгрөгийн хахууль авсан,
мөн *** буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллах хугацаандаа “...өөрийн хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргээ...” зөрчиж 2022 оны албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн орон сууц, барилга, байгууламжийн хэсэгт мэдүүлсэн *** дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн гүйцэтгэлээр баригдсан “***” хотхоны *** болох 79.26 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн тус байрны зоорины давхрын *** тоотод байрлах 13.2 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр болох 206,694,000 төгрөгөөс 171,694,000 төгрөгийг төлсөн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь :
- ***ын хамаарал бүхий *** нарын нэр дээр Хаан банкин дахь бүртгэлтэй харилцах, хадгаламжийн, кредит картын зээлийн, валютын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх 78-79/,
- гэрч ***ын “...Би *** дүүргийн газрын албанд ажиллаж байхдаа *** гэдэг газруудыг хариуцдаг байсан... Тиймээ *** гэдэг хүн манай ажил дээр 2021 оны зун байсан санагдаж байна ирж уулзаад “би зуслангийн газаргүй байгаа юм аа зуслангийн газартай болмоор байна гэж” ирсэн...20 хүний нэр дээр өргөдөл гаргасан байсан тэгээд би ийм олон хүний газар авч болохгүй шүү дээ гэсэн чинь за яахав ээ шийдвэрлэгдэхгүй бол тэр л биз дээ ямар ч байсан өгчихье гэж хэлж байсан тэгээд өргөдөл нь бүртгэгдээд над дээр орж ирсэн...Би материалыг хүлээн авсан 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар бэлтгэж байсан харин хурлаар оруулаагүй, зөвлөлийн хурал оруулаагүй, би ажил хүлээлцэхдээ ***т ***ийн амны 800 орчим иргэнээс гаргасан өргөдөл, хүсэлтийг баримтаар хүлээлцсэн...” гэсэн мэдүүлэг /10-р хх 68-69/,
- *** дүүргийн ***ны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16/406 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд, /5-р хх 131-250, 6-р хх 1-29/ дээрх хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /6-р хх 33-41/,
- Нийслэлийн *** дүүргийн ***ны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16/1125 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 83-181/,
- Нийслэлийн *** дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/5788 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 183-193/,
- Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн ***ын 2020-2022 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг, түүнд мөрдөгч үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 182-195/,
- гэрч *** “*** констракшин ХХК нягтлан/-ийн: “...*** гэх иргэн манай “*** ***” ХХК-ийн захиалагч иргэн гэдгээр нь танина...*** нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан даруйдаа манай *** *** Хаан банк дахь *** дугаартай данс руу АТМ-р 57,864,000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ 57,864,000 төгрөгийн 30,000,000 төгрөг нь авто зогсоолын төлбөр, үлдсэн 27,864,000 төгрөг нь тухайн иргэний захиалсан байрны төлбөр болж тооцогдсон байна. Манай компани тус барилгын авто зогсоолыг угаасаа 30 сая төгрөгөөр зарсан байгаа...Тухайн 2021 оны 09 сарын 23-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрийг төлөхдөө манай компанид Тоёота харрьер маркийн авто машиныг 35,000,000 төгрөгөөр тооцож өгсөн байна...Анхны захиалсан 67.65 М2 орон сууцаа сольж 79.26 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалсан ба нийт төлбөр нь 176,694,000 төгрөг болж байна...2021 оны 09 сарын 24-ний өдөр 75,000,000 төгрөг төлөхдөө *** гэсэн дугаартай *** гэх иргэнээс манай компанийн данс руу шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх 220-221/,
- “Хөрөнгийн үнэлгээний ***” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 631 дугаартай: “... *** дүүргийн 5 дугаар хороо “***” хотхон, ***ын 79.26 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 229,141,000 төгрөг, *** дүүргийн 5 дугаар хороо “***” хотхон зоорины давхарт 59 тоотод байрлах 13.2 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 29,040,000 төгрөг, иргэн ***ын гэх 8 ширхэг хөөрөг, 20 ширхэг мөнгөн аяганы зах зээлийн үнэ 8,910,000 төгрөг, бүгд 267,091,000 төгрөг болохыг тус тус тодорхойлов...” гэсэн дүгнэлт /3-р хх 79-115/,
- ***ын яллагдагчаар өгсөн “...би прокурорын тогтоолд дурдагдсан үйлдэл хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа... ***гийн тэр 6 хүний өргөдөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан учраас газрын шийдвэрлэлтийн журмын дагуу танилцуулж шийдвэрлэсэн. Би ***гаас 2 удаа хоолонд 300,000 төгрөг, мөн 1,700,000 төгрөгийг их сургуулийн ой болох гээд авсан...Би энэ байр машины зогсоол хоёр дээр нийт 46,000,000 төгрөгийг тайлбарлан гаргаж өгөх баримт байхгүй... *** нараас өгсөн 35,000,000 төгрөгийн баримт байхгүй... ах Төмөрхуягаас авсан 20,000,000 төгрөг дээр баримт байгаа дансны хуулга... би энэ үл хөдлөх хөрөнгийг ямар эх үүсвэрээр худалдан авсан эсэхээ баримттайгаар тайлбарласан байгаа харин үлдсэн төлбөр нь баримтгүй, үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа. Мөн би уг байрыг худалдан авахтай холбоотойгоор ах, дүү, нараасаа ойролцоогоор 20 орчим сая төгрөг бол байр худалдан авах мөнгөнд зарцуулсан ба энэ нь баримтаар нотлогдож өгөхгүй байгаа...” /3-р хх 167-169, 171-172, 183, 187, 10-р хх 133/ мэдүүлэг,
- ***гийн яллагдагчаар өгсөн “***, ***, *** нарт хахууль өгсөн” тухай мэдүүлэг /3-р хх 202-203, 205, 207, 10-р хх 124/ зэрэг нотлох баримтуудаар,
2.2. Шүүгдэгч *** нь *** дарга ***ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар *** мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, албан тушаалын байдалд хамаарах хууль тогтоомжийг зөрчиж буюу:
***тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиолцож бүлэглэн иргэн ***гаас түүний хамаарал бүхий ***, *** ***, ***, ***, ***, ***, *** нарын газар эзэмших ашиг сонирхлын үүднээс тэдний газар эзэмших өргөдлийг *** дүүргийн *** газар зохион байгуулагч ***т дамжуулан өгч, *** дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/544 дугаартай захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/615 дугаартай захирамжаар нийт 8 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий ***ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдөр өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, нийт 7,450,000 /долоон сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,
мөн үргэлжилсэн үйлдлээр ***гаас түүний хамаарал бүхий төрсөн ах ***, түүний хүү *** нарын газар эзэмших ашиг сонирхлын үүднээс тэдгээрийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч, газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас өөрийн хамаарал бүхий төрсөн дүү ***ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 /таван сая/, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** орчим бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хахууль авсан болох нь:
- Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ***гийн *** дугаарын данснаас ***ын нэр дээр бүртгэлтэй данс руу 2022.2.16-ны өдрөөс 2022.9.6-ны өдрийн хооронд нийт 13 удаа 6,050,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна... ***ын *** тоот данс руу 2023.2.16-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн 2,000,000 төгрөг тус тус ***гийн *** тоот данснаас шилжүүлсэн байна...” /1-р хх 120-122/,
- гэрч ***ийн: “...яг тодорхой санахгүй байна эсхүл *** гэж хүнээс миний данс руу шилжүүлээд *** өөрөө энэ мөнгийг бэлэн гаргуулан авсан байж магадгүй...Ер нь бол газрын яриа *** байнга ярьдаг байсан “газар хэрэгтэй бол хөгшин нь зохицуулаад өгнө шүү“ гэдэг байсан миний ажил амжаагүй, мөн би тэр газрын хөөцөлдөх сонирхолгүй байсан... ” гэсэн мэдүүлэг /3-р хх 12/,
- гэрч ***ын: “...*** гэх хүнийг танихгүй... Би хаан банканд 2 данс ашигладаг... Данснаасаа зарлагыг харахад хүүхдийнхээ төлбөрт 800,000 гэх мэтээр би өөрөө хэрэглээндээ энэ орж ирсэн мөнгийг зарцуулсан байна. Тийм болохоор энэ орлогын гүйлгээг *** ах над руу шилжүүлсэн байх гэж бодож байна. *** ах надаас 500,000, 100,000 гэх мэтээр байнга хэрэглээний мөнгө зээлдэг юм. Үүнийгээ буцаагаад данс руу чинь хийсэн шүү гэж хэлдэг. Энэ 3,000,000, 2,000,000 төгрөгүүдийг ах *** надаас зээлсэн мөнгөө л эргүүлэн хийсэн юм шиг байна. Тухайн үедээ ах мөнгийг чинь хийчихлээ гээд хэлчихдэг болохоор хэний данснаас орж ирээд байгааг нь анзаарахгүй л явчихдаг шүү дээ...” гэсэн мэдүүлэг /3-р хх 73/,
- *** дүүргийн ***ны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16/406 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд, /5-р хх 131-250, 6-р хх 1-29/ дээрх хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /6-р хх 33-40/,
- Нийслэлийн *** дүүргийн ***ны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16/1125 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 83-181/,
- Нийслэлийн *** дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/5788 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 183-193/,
- *** яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолд дурдсан үйлдэл, хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дүү ***гийн хаан банкны дансаар 10,000,000 *** ахаас орж ирснийг данснаас нь бэлнээр өөртөө авсан байгаа...” /10-р хх 142/ мэдүүлэг,
- О.***ын яллагдагчаар өгсөн “... *** тухайн үед *** нарын 8 айлын газар олон жил боллоо шийдэгдэхгүй байгаа гэж надад хэлсэн юм. Тэгээд би ***гаас тухайн асуудлаар 16,000,000 төгрөг авсан ба 10,000,000 төгрөгийг нь *** *** гээд дүүгийнх нь данс руу *** гээд дүүгийн данснаас шилжүүлсэн санагдаад байна. Тэгээд тэр мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг авсан. 3,000,000 төгрөгийг нь найздаа өрөндөө өгсөн... *** дүүргийн 24 дүгээр хороо Да хүрээ захын хойд хэсэгт байрлалтай 2 айлын газар очиж үзээд тухайн үед би судалж үзье боломж гарвал туслаад өгөхийг бодно л гэж хэлсэн, би ***тай яриад “найзад нь хэдэн төгрөгийн хэрэг байна чи надад мөнгө зээлээч” гэж хэлсний дагуу *** надад 4,000,000 төгрөг ажил дээр авч ирж өгсөн...” /3-р хх 222/...үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би гэм буруу дээр маргахгүй байгаа. Би гэмт хэргийн улмаас олсон мөнгийг хүлээн зөвшөөрч нөхөн барагдуулна...” мэдүүлэг /10-р хх 190/,
- ***гийн яллагдагчаар өгсөн “***, ***, *** нарт хахууль өгсөн” тухай мэдүүлэг /3-р хх 202-203, 205, 207, 10-р хх 124/ зэрэг нотлох баримтуудаар,
2.3. *** нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс *** буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, албан тушаалын байдалд хамаарах хууль тогтоомжийг зөрчиж буюу :
***гийн хамаарал бүхий ***, ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/668 дугаартай захирамжаар нийт 7 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гийн Хаан банкны *** тоот данснаас өөрийн хамаарал бүхий ***ийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 21,000,000 төгрөгийн хахууль,
мөн үргэлжилсэн үйлдлээр ***, *** нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/668 дугаартай захирамжаар нийт 16 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар өөрийн хамаарал бүхий этгээд болох ***ын *** тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг, мөн өдөр 5,000,000 төгрөг бэлнээр, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ***гийн *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***ын *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 13,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ***ын *** тоот данс руу 9,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***ын *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***гийн *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ***гийн *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ***ьн *** тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөгийн нийт 72,000,000 төгрөгийн хахууль,
мөн үргэлжилсэн үйлдлээр ***тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, ***, *** ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших өргөдөл, материалыг ***гаар дамжуулан авч, *** дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/544 дугаартай захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/615 дугаартай захирамжуудаар нийт 8 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ***гаас түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар өөрийн хамаарал бүхий этгээд болох ***гийн дансаар 2022 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь:
- Хаан банкин дахь ***гийн *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд: “...*** ***/-ын 96150099 тоот дансаар 2022.07.30-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн байна... Хаан банкны *** тоот ***/-ын данс руу 2022.9.1-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 13,000,000 төгрөг, ..2022.09.29-ний өдөр *** ***/ утас *** тоот данс руу 9,500,000 төгрөг шилжүүлсэн байна... 2022.10.23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөг *** тоот данс руу шилжүүлсэн, ..2022.10.31-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөгийг *** тоот ***гийн дансаар шилжүүлсэн...” /1-р хх 80-82/,
- Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ***ийн Хаан банкны *** тоот дансанд... 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ***гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данснаас 20,000,000 төгрөг “1” гэсэн утгаар, мөн өдөр 1,000,000 төгрөг “1“ утгаар орлого тус тус орсон байна... ***гийн нэр дээрх *** дугаартай дансанд 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөгийн орлого “1” гэсэн утгаар, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөгийн орлого “1” гэсэн гүйлгээний утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийн орлого мөн “1“ гэсэн гүйлгээний утгаар тус тус ***гийн Хаан банкны *** тоот данснаас тус тус орсон байна...” /1-р хх 107-110/,
- гэрч ***гийн: “...*** дүүргийн ***ны газар зохион байгуулагч *** эгч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээр байж байгаад “би данс руу чинь мөнгө хийчихье, чи бэлнээр аваад ирээч ээ гэж хэлсэн” тэгээд надад тухайн үед виза карт байхгүй байсан учраас *** эгчийн Хаан банкны *** гэсэн тоот данс руу шилжүүлж бэлнээр 10,000,000 төгрөгийг авч *** эгчид бэлнээр ажил дээр нь өгсөн юм... Миний хаан банкны *** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19:00 цагт 3,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 6,000,000 мөн 1,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 7,000,000 төгрөг нь “1” гэсэн гүйлгээний утгаар *** тоот данснаас шилжиж орж ирсэн юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 3-ны 14:21 минутад 4,000,000 төгрөг *** тоот данснаас “***” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн юм. Тэгээд нийт 11,000,000 төгрөг болсноос би 10,000,000 төгрөгийг ***ийн дансанд хийж, бэлнээр *** газар зохион байгуулагчид гаргаж өгсөн... Тэр өдөр Сансар супермаркет худалдааны ***ийн бэлэн мөнгөний АТМ нь мөнгө авч болохгүй байсан тэгээд л данс хооронд шилжүүлж байгаад 10,000,000 төгрөг бэлнээр авсан юм...Гүйлгээ нь *** эгчийнх мөн байсан. Би энэ талаар тайлбараа бичиг ирсэн хэрэгт хавсарган өгөх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх 176-177/,
- гэрч ***ийн: “...Би энэ *** гэж хүнээс *** дүүргийн газар зохион байгуулалтын албан дээр очиж газрын гэрчилгээ авч байсан... Би *** гэж хүний бүтэн нэрийг сая л сонсож байна, *** гэж дууддаг нэрээр нь 7 жилийн өмнөөс танина манай талийгаач найз ***той найз л юм байна лээ тэр үед цуг явж байгаад л танилцаж байсан юм... Тэгээд ***той уулзаагүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын үеэр *** дүүрэг дээр тааралдсан юм. Үүний дараахан *** над руу яриад “*** ахаа ***ад 10 айлын газар авах уу та аягүй хямдхан нэг айлын газар нь 3,500,000 төгрөг гэж байгаа энэ газрыг би авчихсан газар байгаа юм аа, та энэ газрыг авчих гэж” хэлсэн...Тэгээд би 2022 оны 11 дүгээр сард ч билүү өөрт байгаа 10 гаруй сая төгрөг *** руу шилжүүлсэн юм....Би нийт 14 айльн газар авсан ба эхлээд 9 айлын газар авсан. Манай аав ***, эхнэр нь ***, түүний ээж, ***ий *** гээд манай бэр, *** гээд хүүхэд ингээд 9 айлын газар ***гийнх авсан юм. Харин дараагийн 5 айлын газар нь *** гэсэн хүмүүсийн нэр дээр авсан юм. Тухайн үед нь *** та надад нэг хүний нэр дээр нэг өргөдөл бичиж өг гээд надаар бичүүлж авч байсан. Би ***гийн санал болгосноор л хамгийн хямдхан байна нэгдүгээр эгнээд газар гэж үнэ хаа ч байхгүй гээд санал болгоод байсан. Ер нь бол би өөрөө газар авах гээд олон удаа хөөцөлдөж байсан ёстой гэрчилгээ нь гардаггүй юм байна лээ тэгээд ч эхлээд 3,5 сая төгрөгөөр газар авсан чинь бараг маргааш нь гэрчилгээ нь гарсан болохоор би итгэсэн юм... Би наймаа хийдэг тул энэ мөнгөнөөсөө өгсөн ба манай дүү *** нь 3 айлын 10,500,000 төгрөг, харин 7,000,000 ***гөөс авсан, харин сүүлийн 5 айлын газрын 3 айльн газрьн мөнгө буюу 16,500,000 төгрөгийг ***аас авч өгсөн үлдэгдэл мөнгийг нь би өөрөөсөө өгсөн юм. Би мөнгийг өөрийнхөө данснаас интернэт банк ашиглан *** тоотод байх гэрээсээ шилжүүлсэн ба яг хэзээ гэдэг нь гүйлгээнээс тодорхой харагдана... Хамгийн эхэнд 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр авсан 500,000 төгрөгийг зээлж авсан санагдаж байна тэгээд сүүлийн гүйлгээнүүд газар худалдан авахаар шилжүүлсэн. Би өөр банкны дансаар болон бэлнээр мөнгө бол ***д өгүүгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх 245-246/,
- гэрч ***гийн: “Манай ээжийн төрсөн ах ***гийн хүүхэд болох *** эгч над руу яриад чиний данс руу мөнгө хийгээд аваадахъя гэж хэлээд авсан ба би энэ мөнгийг данснаасаа аваад *** эгчид өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх 4/,
- гэрч ***ын “... *** нь 2022 оны 05, 06 дугаар сараас эхлэн иргэдэд мэдээлэл өгөх и-газар цахим систем дээр ажиллах чиглүүлэгч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *** дүүргийн Засаг даргын даргын тамгын газрын даргын тушаалаар тус дүүргийн ***нд гэрээт ажилтнаар томилогдож ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сараас *** тушаалаар кадастрын мэргэжилтнээр түр орон тоон дээр томилогдон ажиллаж байсан. *** дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын хуулбарыг авч ирсэн байгаа, мэдүүлэгт хавсаргаж өгье...” гэсэн мэдүүлэг /10-р хх 73/,
-яллагдагч ***ийн: “...Анх 2022 оны 11-р сарын 18-ны өдөр *** надаас дансаа өгчөөч мөнгө хийгээд аваадахъя гэж хэлсэн ба 3-4 цагийн орчмын дараа 21,000,000 төгрөг орсон ба *** надад маргааш 14,500,000 төгрөгийг нь ажил тарах үеэр бэлэн аваад ирээрэй гэж хэлсэн юм....100 айлын тэндээс бэлэн 10,000,000 төгрөгийг нь АТМ дээрээс гаргаж авсан...***ийн данс руу 4,500,000 төгрөгийг нь интернэт банкаар шилжүүлж эгчээс картыг нь авч байгаад АТМ-ээс гаргаж авсан, *** ажил дээр ирж надаас 14,500,000 төгрөгөө бэлэн авсан. Тэгээд миний дансанд 7,000,000 төгрөг үлдсэн байснаас ***ийн superap хэтэвч руу нь 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба 5,000,000 төгрөгийг нь нэг данс өгөөд энэ данс руу хийчих гэж хэлээд тэр данс руу нь хийсэн ба 500,000 төгрөгийг нь бэлнээр увуулж, цувуулаад өгсөн ба 500,000 төгрөгийг нь зээлж авсан байснаа дараа нь увуулж, зувуулаад өгч дуусгасан байгаа...Ер нь бол *** *** гэж хүнээс зээлсэн мөнгө гэж хэлээд өгөөч гэж надаас гуйсан юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх 134/,
- гэрч ***ийн: “...Тэр үед *** *** дүүргийн ***нд гэрээт ажилтнаар ажиллаж байсан... тэр мөнгөнөөс ямар ч мөнгө зарцуулаагүй, тэр өдөр миний данс руу ороод бэлнээр л тэр чигээрээ гарсан юм. Энэ миний дансны хуулгаар харагдана...” гэсэн мэдүүлэг /10-р хх 62/,
- гэрч ***ын: “...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *** тоот руу “ажлын хөлс” гэсэн утгаар үйлдвэрийн мастер манай ээж ***ийн данс руу шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх 192/,
- Хаан банкин дахь иргэн ***ийн 5023733184 дугаартай дансны хуулга /10-р хх 63/,
- Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 243/5714 дугаартай: “...*** (***) нь Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна...” гэсэн албан бичиг /4-р хх 199/,
- *** дүүргийн ***ны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16/406 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд, /5-р хх 131-250, 6-р хх 1-29/ дээрх хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /6-р хх 33-40/,
- Нийслэлийн *** дүүргийн ***ны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16/1125 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 83-181/,
- Нийслэлийн *** дүүргийн газар зохион байгуулалтьн 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/5788 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 183-193/,
- ***ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөн буруутай үйлдэл дээрээ маргахгүйгээр хохирол, хор уршгийг төлж барагдуулна...”/3-р хх 150, 152, 154/...***гийн хаан банкны дансаар 10,000,000 *** ахаас орж ирснийг данснаас нь бэлнээр өөртөө авсан байгаа...” /10-р хх 142/
- ***гийн яллагдагчаар өгсөн “***, ***, *** нарт хахууль өгсөн” тухай мэдүүлэг /3-р хх 202-203, 205, 207, 10-р хх 124/ зэрэг нотлох баримтуудаар,
2.4. *** нь өөрийн хамаарал бүхий этгээд болох ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** дүүргийн *** мэргэжилтэн ***ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас: 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ***ийн хамаарал бүхий этгээд болох ***гийн Хаан банкны *** тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ***ийн хамаарал бүхий этгээд болох ***ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөгийн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ***ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 21,000,000 төгрөгийн нийт 39,500,000 /гучин есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** ***ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас: ***ийн нөхөр ***гийн үүсгэн байгуулсан “***” ХХК-ийн оёдолчин ***ын Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөг, ***ийн хамаарал бүхий этгээд болох ***гийн Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөгийн, ***ын Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 13,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 9,500,000 төгрөг, мөн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** дүүргийн ***ны чиглүүлэгч ***гийн Хаан банкны *** тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөгийн нийт 53,500,000 /тавин гурван сая таван зуун мянган/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий ***, *** ***, ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** дүүргийн *** мэргэжилтэн ***аар дамжуулан *** дүүргийн *** мэргэжилтэн ***ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ийн хамаарал бүхий этгээд болох ***гийн *** тоот данс руу 2022 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн, нийт 103,000,000 /нэг зуун гурван сая/ төгрөгийн хахууль өгсөн,
*** дүүргийн ***мэргэжилтэн ***ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ын хамаарал бүхий ***ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, *** нь өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг нийт 7,450,000 /долоон сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий төрсөн ах ***, түүний хүү *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** дүүргийн ***мэргэжилтэн ***ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ын хамаарал бүхий төрсөн дүү ***ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 /таван сая/,
***т 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** орчим бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хахууль өгсөн, нийт 14,450,000 /арван дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хахууль өгсөн,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох ***, ***, ***, ***, *** нарт газар эзэмшүүлэх давуу байдал бий болгох зорилгоор *** *** мэргэжилтэн ***ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***ын эхнэр ***гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, нийт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахууль өгч, нийт бусдад 119,450,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь :
- гэрч ***ийн: “... *** ах надад анх 2022 оны 06 дугаар сар билүү 07 дугаар сарын үеэр газар авах уу зуслангийн газар хэрэгтэй шүү дээ гэж хэлсэн” тэгэхээр би тэгье л дээ гээд 10,000,000 төгрөгөөр 5 айлын газар авсан юм. Би тэр үед өөрийн эхнэр ***, ***, ***, ***, мөн өөрийнхөө нэр дээр газар авсан юм...Тэгээд тэрнээс хойш *** ах дахиад надад энд нэг гоё газар байна аа чи авахгүй юм уу гээд санал тавьсан тэгээд сүүлд *** гээд талийгаач болсон ах, эмээ ***, ээж ***, ***, эхнэр нь *** гэж нийт 5 хүний нэр дээр 5 айлын газар нэг айлын газрыг 2,500,000 төгрөгөөр бодож авсан санагдаж байна. Тэгээд түүний дараа *** ах ер нь бол газар дараа нь хэрэгтэй ийм газар байна гээд санал болгосон ба 15 айлын газар дахин авсан ба нэг айлын газрыг 3,0 сая төгрөгөөр нийт 45,000,000 төгрөгийг хуваан шилжүүлсэн юм. Ингээд нийт би *** ахаас 25 айлын газар авсан юм. Гэхдээ миний нэр дээр ганцхан газар байгаа л даа сүүлийн газруудыг санаж байгаагаар *** гэсэн хүмүүсийн нийт 15 айлын газар авсан энэ мөнгийг би өөрөөсөө гаргаж өгчхөөд тэдгээр хүмүүсээс би дараа нь өөрөө гаргаж авсан байгаа...Эдгээр хүмүүсийн газрыг өргөдөл гэж өгч байгаагүй ер нь бол И-Монголиас зургийг нь аваад *** ах руу явуулдаг байсан. Харин мөнгийг нь өөрийнхөө интернэт банкийг ашиглаж Баянгол дүүргийн Модны хоёр фитнес дээрээс л утсаараа шилжүүлж байсан... Би бол хувиараа юм ажиллуулдаг мөнгөтэй мөн манай ээж хувийн бизнес эрхэлдэг мөнгөтэй болохоор *** ах газар авах уу гэж санал болгосон тэгээд ер нь бол газар хэрэгтэй гэж бодоод л авсан тэрнээс энэ газруудыг авахдаа гэрээ байгуулсан зүйл бол байхгүй... *** ах надад ахад нь газар байна цаашид хэрэгтэй лагерийн газар гэж хэлээд явж үзэх үү гээд надад үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх 107-108/,
- гэрч ***ын: “...***ын *** нь миний эхнэр ***ын төрсөн ах нь байгаа юм... Наад газар чинь миний нэр дээр авсан газар байгаа юм. Энэ газрыг манай хадам ах миний нэр дээр авсан юм. Энэ газрыг хэрхэн яаж авсан болохыг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх 171-172/,
- гэрч ***ийн: “...*** нь манай төрсөн дүү ***ийн нөхөр нь байгаа юм... *** дүүргийн нутаг дэвсгэр *** гэдэг газар 0,7 га газар манай хүргэн *** авч өгсөн би одоогоор тэр газар дээрээ очиж үзээгүй л байгаа.... Би өөрөө газрын албанд өгөөгүй ***д газрын өргөдөл бичиг баримтаа өгсөн юм... би Газрын албаны хэн нэгэн албан тушаалтантай уулзаж байгаагүй, ***г л хөөцөлдөөд өг гээд иргэний үнэмлэхээ өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх 174/,
- гэрч ***ийн: “...*** нь миний нөхөр байгаа юм... 2022 онд манай нөхөр газар авах гэсэн юм аа иргэний үнэмлэх чинь хэрэгтэй байна гээд авсан. Тэгээд удалгүй *** дүүргийн 20 дугаар хороо ******* гэх газарт газар авсан байсан... *** нь миний том охин байгаа юм...Охин бид хоёрын иргэний үнэмлэхийг авч явсан тэгээд газар авчихлаа гэж байсан. Тэрнээс охин бид хоёр өөрсдөө явж хөөцөлдөөгүй мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх 184-185/,
- гэрч ***гийн: “... *** дүүргийн 20 дугаар хороонд *** гэдэг газар 2023 оны 07 дугаар сар болон 08 дугаар сарын үеэр захирамж нь гарч авсан байгаа. Тухайн газрыг ***той ярьж байгаад авсан ба 4 айлын газар нэг газрыг нь 5,500,000 төгрөгөөр тооцож худалдан авсан... *** тухайн үед ***ад газар өгч байгаа та нарт газар хэрэгтэй бол гоё газар байна шүү гэж хэлээд зарсан. Тэрнээс цаашаа яг ямар хүнтэй уулзаж, яаж авах талаараа ердөөсөө хэлээгүй...Газрын албан дээр очоогүй *** бид нарын иргэний үнэмлэхийн зургийг аваад явсан тэгээд л болсон шүү дээ... би бол энэ мөнгийг газар авахаар шилжүүлсэн *** хэзээ, хаанаас мөнгө шилжүүлсэн ямар ч байсан шилжүүлсэн л байх...” гэсэн мэдүүлэг /3-р хх 6/,
- гэрч ***ын: “ ...***г одоогоос нэг жил гарангын өмнө ***ын *** тэр хавьд газар авахаар танилцаж байсан... *** дүүргийн 20 дугаар хороонд ***анд ах дүү нарынхаа нэр дээр нийлээд 6-7 айлын газар авсан ба энэ газрыг нэг айлын газрыг 3,500,000 төгрөгөөр тооцож ***гаас худалдан авсан...Мөн өөрийнхөө нэр дээр болон манай төрсөн дүүгийн хүүхэд *** ***, ***, мөн *** гэсэн нийт 8 айлын газар авсан юм... Би хаан банканд *** тоот дансыг одоогоос 4 жилийн өмнөөс эзэмшиж байгаа...***гаас авсан 8 айлын газрыг авах гэж л мөнгө шилжүүлсэн...Ерөөсөө энэ газрыг худалдаж байгаа л гэж хэлсэн ба *** дүүрэг дээр бичиг баримтаа аваад ир, кадастрыг нь би өөрөө хийлгэнэ гэж л хэлж байсан... Иргэний үнэмлэхийн хуулбаруудыг л авсан тэгээд бас нэг өргөдөл бичүүлж байсан тэгээд нийлүүлээд ***д өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх 8/,
- гэрч ***ын: “...манай төрсөн дүү *** болон манай хүү *** нарын хамтаар *** дүүрэг Шар хадны Эцэст станцаас хойшоо уулын энгэрт 2 айлын газар авахаар газар дээр нь очиж үзсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай хүү *** өөрийнхөө данснаас *** руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн ба энэ мөнгийг *** гээд газрын албанд ажилладаг хүнд газрын бичиг баримтыг бүтээлгэхээр өгсөн...манай дүү *** л иргэний үнэмлэхээ өгчих гээд хүү бид хоёрын бичиг баримтыг авсан тэрнээс өргөдөл материал бол газрын албанд өгөөгүй, манай дүү *** л манай ангийн хүүхэд байгаа, өөрөө хөөцөлдөөд болно л гэж хэлсэн. Тэгээд одоо болтол газрын гэрчилгээ гараагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /3-р хх 10/,
- *** дүүргийн ***ны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16/406 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд, /5-р хх 131-250, 6-р хх 1-29/ дээрх хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /6-р хх 33-40/,
- Нийслэлийн *** дүүргийн ***ны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16/1125 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 83-181/,
- Нийслэлийн *** дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/5788 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирсэн баримтууд /7-р хх 183-193/,
- ***гийн яллагдагчаар өгсөн “...үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө мэдүүлсэн зүйл дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хийсэн үйлдлээ гэмшиж байна...хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...”, ***, ***, *** нарт хахууль өгсөн тухай мэдүүлсэн /3-р хх 202-203, 205, 207, 10-р хх 124/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байна.
Тийм учраас, шүүгдэгч ***ын үйлдсэн “нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан”, ***, *** нарын үйлдсэн “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан”, ***гийн үйлдсэн “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийн шинжүүд тус тус хангагдсан байх бөгөөд тэдний үйлдсэн дээрх гэмт хэргийн шинжийг үгүйсгэн няцаах үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.
Хахууль авах, өгөх гэмт хэрэг нь улс орны болон нийгмийн нийтлэг эрх ашиг, үнэт зүйлс, хууль дээдлэх үзэл, хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэгт ноцтой зөрчил, гажуудал, хор уршиг учруулдаг учраас тийнхүү Эрүүгийн хуулиар тусгайлан зохицуулагддаг бөгөөд ***, ***, *** нар нь нийтийн албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2 “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх...”, 37.1.12 “...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”; 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2.3 дахь хэсэгт “Нээлттэй, ил тод байх”, 1.2.4 дэх хэсэгт “Шударга ёс, тэгш байдлыг хангах”, 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт “үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх” гэснийг тус тус, түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг ”албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг “...Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй... гэснийг тус тус зөрчсөн байгаа нь тэдний гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго буюу санаатай хэлбэр, гэмт үйлдлийнх нь хууль бус шинжийг хууль зүйн хувьд давхар нотлон илэрхийлж байгааг тодотгох нь зүйтэй.
Шүүгдэгч ***гийн хувьд “эзэмшлийн газар олж өгнө” гэж өөрийн хамаарал бүхий болон бусад нэр бүхий иргэдээс их хэмжээний мөнгө авч, улмаар заримыг нь нийтийн албан тушаалтанд хахуульд өгч, үлдэх хэсгийг өөрт авч үлдсэн нь тогтоогдсон байх тул өөртөө болон бусад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулсан хахууль өгсөн гэж үзсэн нь зөв болно.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба тэд өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар бүрэн хурааж, улсын орлого болгох талаар бодитой дүгнэж, шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч ***, ***, *** нар улсын орлого болгохоор шийдвэрлэсэн мөнгийг төрийн сангийн зохих дансанд байршуулсан, ***ын хувьд хураагдах нийт орлогын дүнгээс 9.450.000 төгрөгийг төрийн сангийн зохих дансанд байршуулсан, харин үлдэх 5000.000 төгрөгийг Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн байгааг дурдах нь зүйтэй.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс, шүүгдэгч ***, ***, ***, *** нарт тус тус ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн байх тул тэдгээрт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг буруутгах, үгүйсгэх үндэслэлгүй, энэ талаар гомдол, эсэргүүцэл бичигдээгүй болохыг дурдаж байна.
Харин шүүгдэгч ***ын хувьд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед *** гэмт хэргийн улмаас олсон орлого болох 5.000.000 төгрөгийг төлөөгүй байх боловч Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан баримтыг ирүүлсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсөн, тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, бага насны хүүхэдтэй гэх болон хувийн бусад байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг, шүүгдэгч ***ийн шүүхийн зөвшөөрлөөр баривчлагдсан 2 хоног /48 цаг/-ийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, нийт эдэлбэл зохих ялын хэмжээг тогтоогоогүй орхисон байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн.
5. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд дээр дурдсанаар зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Д.Батбаяр, Ц.Дэлгэрням, нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хангасан болно.
Шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :
2 дахь заалт дахь : “ шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,” гэснийг
шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,” гэж,
4 дахь заалт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг, шүүгдэгч ***ийн шүүхийн зөвшөөрлөөр баривчлагдсан 2 хоног /48 цаг/-ийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн, шүүгдэгч ***ийн баривчлагдсан 2 хоног /48 цаг/-ийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх буюу 15.000 төгрөгөөр тус тус тооцож, ***ын нийт эдлэх торгох ялаас 135000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 13.265.000 төгрөгөөр торгох ялаар, ***т оногдуулсан торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 14.960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.” гэж,
7 дахь заалтын “...оногдуулсан 2 жилийн...”...оногдуулсан 1 жилийн...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. “Шүүгдэгч *** нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасан болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР