| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00103/И |
| Дугаар | 302/ШШ2025/00118 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 302/ШШ2025/00118
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК. Хаяг:У хот, С дүүрэг, 1-р хороо, Ю гудамж-00, орших,
Хариуцагч:А.Х. Хаяг:Х аймаг, С сум, 6 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 290,000 төгрөг, зээлийн хүү 206,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,336 төгрөг, нийт 534,462 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч А.Хт холбогдуулан үндсэн зээл 290,000 төгрөг, зээлийн хүү 206,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,336 төгрөг, нийт 534,462 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 А.Х нь М ББСБ-тай 2022 оны 06 сарын 27-ний өдөр 140000774200 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99777271 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. А.Х нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 03-ны өдөр 290,000 төгрөгийг сарын 3,3%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
1.2.М ББСБ-ын зүгээс А.Хээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21 -ны өдрийн байдлаар А,Х-н үндсэн зээлийн үлдэгдэл 290,000 төгрөг, 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс 2025.01.21 -ний өдрийг хүртэлх 629 хоногийн зээлийн хүү 206,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,336 төгрөг нийт 534,462 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Хийн тайлбар, зөвшөөрөл нь:
2.1.Хариуцагч А.Х миний бие тус шүүхэд М ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу нийт 534462 /таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2.2.Уг 534462 /таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг М ББСБ ХХК-нд төлж өгөх болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Хт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Х нь үндсэн зээл 290,000 төгрөг, зээлийн хүү 206,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,336 төгрөг, нийт 534,462 төгрөгийг нэхэмжлэгч М ББСБ ХХК-нд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч А.Хээс нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,684 төгрөгийн тал нь болох 16,684 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 8,342 төгрөг, мөн хариуцагч А.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 8,342 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Х нь үндсэн зээл 290,000 төгрөг, зээлийн хүү 206,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,336 төгрөг, нийт 534,462 /таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч М ББСБ ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,684 төгрөгийн тал нь болох 8,342 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 8,342 төгрөг, мөн хариуцагч А.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 8,342 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ