| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2025/00037/И |
| Дугаар | 302/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00127
| 2025 02 14 | 302/ШШ2025/00127 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ж аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:А.Р, Хаяг:Ж аймаг, Бсум, 02 дугаар багт оршин суух
Хүсэлтийн шаардлага: Ж аймгийн Ноос угаах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Р нь анх шүүхэд Ж аймгийн Ноос угаах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.
Харин хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үед хүсэлтийн шаардлагаас тус үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гэснийг 7 дугаар сарын 14-ний өдрөөс гэж багасгаж үлдсэнээ дэмжиж тухайн хугацаанд хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.2 Хүсэлт гаргагч А.Р нь Зөвлөлт Социалист Бүгд Найрам дахь Украйн улсын Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургуулиас 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нэхмэлчин мэргэжлээр төгсөж ирсэн.Түүнтэй хамт Ө.К бас тус сургуулиас нэхмэлчин мэргэжлээр төгсөж ирсэн. Түүний гэрчийн мэдүүлэгтэй А.Ртай хамт төгсөж ирээд ажилдаа 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хамт орсон гэж мэдүүлсэн учраас анх шүүхэд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гэснийг 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс гэж багасгаж байна. Шүүх хуралдаанд хамт ажилласан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн.Тэд тус аймгийн Ноос угаахад ажиллаж байсан тэдний Хөдөлмөрийн дэвтэр, хамт авхуулсан фото зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
1.3 Иймд түүний тус аймгийн Ноос угаах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсныг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 129 дугаартай албан бичгээр олгосон архивын лавлагаа, хүсэлт гаргагчид Ж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 онд олгосон НДД№А0..... дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр,№0..... дугаартай Баталгаажилтын хуудас, орос хэл дээр бичигдсэн Зөвлөлт Социалист Бүгд Найрам дахь Украйн улсын Мэргэжлийн болон Техникийн боловсролын асуудал эрхэлсэн улсын хорооноос 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон №232 дугаартай нэхмэл мэргэжлийн үнэмлэх, түүний монгол хэл дээр орчуулгын хамт, хүсэлт гаргагчаас 2024.12.19-ний өдөр өмгөөлөгч Я.Сьезд олгосон итгэмжлэл, хамт ажилласан гэх Н.Ба,Ө.К,Х.А нарын тодорхойлолт,Х.Аийн №166974 дугаартай , Ө.Кгийн №...... дугаартай тус тус Хөдөлмөрийн дэвтэр, мөн түүний орос хэл дээр бичигдсэн Зөвлөлт Социалист Бүгд Найрам дахь Украйн улсын Мэргэжлийн болон Техникийн боловсролын асуудал эрхэлсэн улсын хорооноос 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон №233 дугаартай нэхмэл мэргэжлийн үнэмлэх,түүний монгол хэл дээр орчуулгын хамт,Н.Багийн хүсэлт гаргагчтай хамт авхуулсан гэх фото зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШЗ2025/000000 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 72 дугаартай албан бичгээр Хамралт, орлого,шимтгэлийн өр хариуцсан байцаагч Е.Сабитэд олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151,153 дугаартай албан бичгүүдээр Ж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/135 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Ргийн ХААТР маягтууд, Ж аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 56 албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... хүсэлт гаргагчийн тус аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр ажилласан талаарх бичилт хийгдсэн Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй байна.Мөн тус аймгийн архивын тасагт тус үйлдвэрийн даргын тушаал, цалин хөлсний баримтыг шилжүүлээгүй улмаас түүний ажилласан жил ажилласан жилд тооцогдохгүй болж өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд түүний тус аймгийн Ноос угаах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсныг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэж тайлбарлажээ.
6.Хэдийгээр Ж аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 129 дугаартай албан бичгээр олгосон архивын лавлагаа, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 56 дугаар албан бичгээр тус аймгийн Ноос угаах үйлдвэрийн даргын 1988-1989 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй байхгүй, мөн хүсэлт гаргагч А.Рд хөдөлмөр эрхлэлтийн талаарх бичилт хийгдсэн ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй байгаа боловч хүсэлт гаргагчийн ажилласан байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:
6.1 Зөвлөлт Социалист Бүгд Найрам дахь Украйн улсын Мэргэжлийн болон Техникийн боловсролын асуудал эрхэлсэн улсын хорооноос А.Р нь нэхмэл мэргэжлээр төгссөн учраас түүнд 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нэхмэлчин 5 дугаар зэргийн мэргэшлийн №232 дугаартай Аттестатыг хүсэлт гаргагч А.Рд олгосон байна.
Мөн хамт ажилласан гэх Ө.К нь тус сургуулиас нэхмэлчин мэргэжлээр хамт төгсөж ирсэн болох нь түүний №233 тоот Аттестатаар нотлогдож байна.
6.2 Ж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/135 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч А.Ргийн 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөтөлсөн ХАТР-1 (А) маягтын нийгмийн бүлэг хэсэг сэхээтэн гэж, хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр Ноос угаах үйлдвэр, ажилд орсон 1988 он, эрхэлдэг ажил хивсчин гэж бичигдсэн байв.
6.3 Хамт ажилласан гэх Ө.Кгийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй: ... миний бие хүсэлт гаргагч А.Ртай хамт Зөвлөлт Социалист Бүгд Найрам дахь Украйн улсын Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургуулиас нэхмэлчнээр суралцаж нэхмэлчин мэргэжлээр 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төгсөж ирсэн. Улмаар бид хоёр тус аймгийн Ноос угаах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хамт хивсний нэхмэлчээр ажилд орсон. А.Р нь 1993 оны 5 дугаар сар хүртэл хивсний нэхмэлчнээр ажиллаж байсан.Миний хөдөлмөрийн дэвтэр маань хөдөлмөр эрхлэлтийн байдал маань бичигдсэн бөгөөд А.Р яагаад хөдөлмөрийн дэвтрийг аваагүй талаар надад мэдэх зүйл байхгүй.Миний бие одоо өндөр насны тэтгэвэртэй гэх,
-Х.Аийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй: ... Миний бие тус аймгийн Ноос угаах үйлдвэрт 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажид орж, 1996 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл нэхмэлчнээр ажилласан. Би ажиллаж байхад А.Р нь Украйн улсын Мэргэжил Техникумаас нэхмэлчин мэргэжлээр төгсөж ирээд ажилд орж 1993 оны 7 дугаар сар хүртэл өөр ээлжид хивс нэхэгчээр ажилласан. Бидний мастер талийгаач Халамхан гэдэг хүн байсан. Харин А.Ргийн мастер нь Келдек гэдэг хүн байсан. Фото зураг дээр эхний эгнээгийн баруун талаас А.Р, Н.Ба нар байна. Харин фото зураг дээр байгаа хоёр эмэгтэйг таныхгүй юм байна. Сүүлд орсон хүмүүс тул танихгүй юм байна. Хивсний тасагт авхуулсан зураг байна гэх,
-Н.Багын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй: ...миний бие тус Ноос угаах үйлдвэрт 1988 оны 3 дугаар сард ажилд орж 1993 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. А.Р нь би ажилд орсны дараа 1988 оны 7 дугаар сард ажилд орсон.Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас А.Ртай 1989 онд хивсний тасагт хамт авхуулсан фото зургийг тодорхойлолтод хавсаргаж өгсөн.Энэхүү фото зургийн эхний эгнээд А.Р бид хоёр байгаа бөгөөд хоёр дахь эгнээгийн баруун талаас Айгүл, Сайрагүл нар байсан. Тэр хоёр Казахстан улсад нүүгээд явчихсан одоо байхгүй гэх мэдүүлэг болон тус Ноос угаах үйлдвэрийн хивсний урьд авхуулсан гэх фото зураг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
7. Хүсэлт гаргагч А.Рд хөдөлмөр эрхлэлтийн байдал бичигдсэн ажил олгогч болох тус аймгийн Ноос угаах үйлдвэрийн даргаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй ч гэсэн түүний 1989 онд хөтлөгдсөн ХААТР маягтад хөдөлмөр эрхлэлтийн байдал дээр 1988 онд тус үйлдвэрийн хивс нэхэгчээр ажилд орсон талаар бичигдсэн болон нэхмэлчин мэргэжлээр Бүгд Найрам дахь Украйн улсын Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургуулиас хамт ажилласан гэх Ө.Кгын хамт төгсөж ирсэн, хүсэлт гаргагч А.Р нарын Аттестат, хамт ажилласан гэх Ө.К, Н.Ба, Х.А нарын гэрчийн мэдүүлэг, тэдний Хөдөлмөрийн дэвтрийн бичилт, Хивсний тасагт авхуулсан гэх фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлага хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар дүгнэж үзвэл, хүсэлт гаргагчийн Ж аймгийн Ноос угаах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлаа нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
8.Хүсэлт гаргагчаас ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй мөн Ж аймгийн Ноос угаах үйлдвэрийн даргын тушаал, цалин хөлсний баримтыг архивд шилжүүлээгүй улмаас тэрээр тус байгууллагад хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Байтайлах узынмылтых овогтА.Ргийн Ж аймгийн Ноос угаах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ж аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ