| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00049/И |
| Дугаар | 302/ШШ2025/00136 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00136
| 2025 02 14 | 302/ШШ2025/00136 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б.К. Хаяг:Займаг, Өсум,12 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч:Т.Б Хаяг: Займаг, Өсум,12 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч: З.Ж. Хаяг: Займаг, Өсум, 9 дүгээр багт оршин суух,
Хүсэлт гаргагч: К.А. Хаяг:Займаг, Өсум, 9 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Займгийн Өсумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 28 дугаартай захирамжаар Жанболатын Аыг нагац өвөг эцэгБ.К, нагац эмээ нь Т.Б нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчБ.К, Т.Б, З.Ж К.А,
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нараас Займгийн Өсумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 28 дугаартай захирамжаар Ж.Айг нагац өвөг эцэгБ.К,нагац эмээ нь Т.Б нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагчБ.К : Миний бие эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа тул тайлбар гаргах боломжгүй байна. Иймээс манай эхнэр Т.Б шүүхэд гаргасан хүсэлтийг тайлбарлаж өгнө гэв.
1.2 Хүсэлт гаргагч Т.Б : Нөхөр бид хоёр казах ёсны заншлаар манай хүргэн болох З.Ж охин К.А нарын 2013 онд төрсөн охин нь болох Аыг хуулийн дагуу үрчилж авсан. Гэтэл одоо бид хоёрын нас өндөр болж, эрүүл мэндийн байдлын хувьд хүүхэд асарч тэтгэх боломжгүй болсон тул үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй. Иймээс охин А-г цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, сурч боловсрох эрхээ баталгаатай хангах үүднээс төрүүлсэн эцэг,эхэд нь буцаах хүсэлттэй байгаа. Тэгээд ч А-ны төрсөн эцгийн ургийн овог нь Бархы ба манай нөхрийн ургийн овог нь Барах сүйндик овог юм. Эмэгтэй хүүхэд учраас ирээдүйд нөхөрт гарахад ч гэсэн ургийн овгийн хувьд асуудалтай байгаа тул эцэг, эхэд нь буцаах хүсэлттэй байна. Төрүүлсэн эцэг, эхийн хувьд охиноо буцаан авах хүсэлттэй байгаа гэв.
1.3 Хүсэлт гаргагчЗ.Ж : Миний бие эхнэр К.А 2007 онд гэр бүл болж, 2 дахь охин болох А нь 2013 онд төрсөн. Тухайн үед Аыг хадам эцэг, эхийн хүсэлтийн дагуу үрчлүүлж байсан. Одоо хадам аав, ээж хоёр нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй болж, цаашид охин Аг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй болсон. Иймээс охиноо цаашид өөрсдөө авч өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс болон охин хүүхэд учраас ирээдүйд миний ургийн овог Бархы ба хадам эцгийн ургийн овог Б С өөр ургийн овогтой учраас охиноо өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байна. Цаашид их сургуульд сурах, нөхөрт гарах зэрэг үйл явдлуудад ээжийнхэн ургийн овгоор овоглох нөхцөл байдал үүсэж байна.Иймд охин Аг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, асрамжид буцаан өгөхийг хүсэж байна гэв.
1.4 Хүсэлт гаргагч К.А: Нөхөр бид хоёр охин А-ны төрөхөд манай эцэг, эхийн хүсэлтээр тэдэнд үрчлүүлсэн. Тухайн үед эцэг, эх маань миний дүүтэй хамт амьдардаг байсан учраас ганцаардаж миний охиныг үрчилж авсан.Одоо эцэг,эх маань нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй болж, цаашид охин А-г өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсроход санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болсон учраас энэ талаар ярилцаж үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан зөв гэсэн шийдэлд хүрсэн. Энэ тухай охиндоо хэлэхэд охин маань бас дэмжиж байгаа. Цаашид охин маань нагац талынхаа ургийн овгоор овоглож явахад асуудал гарч байгаа учраас ийнхүү үрчлүүлсэн захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, К.Аы үрчлэлтийн гэрчилгээ, З.ЖК.А нарын гэрлэлтийн гэрчилгээ, З.Ж К.А нарын бичсэн гарын баримт, тэдний иргэний үнэмлэх,Б.К, Т.Б нарын иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Займгийн Өсумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 28 дугаартай захирамж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн CVL258300001000116 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, мөн сангаас гаргасан CVL2583000001000102 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,Займгийн Өсумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сургалтын менежерийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон мөн Өсумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон тус тус тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 90,91 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 12/80 дугаартай албан бичгээр К.Аы төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, ХААТР маягтуудын хуулбар, Займгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 38 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Займгийн Өсумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 28 дугаартай захирам зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан эцэгБ.К, эх Т.Б, хүүхэд үрчлүүлсэн буюу төрүүлсэн эцэг З.Ж хүүхэд үрчлүүлсэн буюу төрүүлсэн эх К.А нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.К, Т.Б бид хоёр казах ёсны заншлаар охин К.Аы охин нь болох 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Аыг хуулийн дагуу үрчилж авсан. Гэтэл одоо бид хоёрын нас өндөр болж, эрүүл мэндийн байдлын хувьд хүүхэд асарч тэтгэх боломжгүй болсон тул үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй. Иймээс охин Аыг цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, сурч боловсрох эрхээ баталгаатай хангах үүднээс төрүүлсэн эцэг,эхэд нь буцаах хүсэлттэй байгаа. Тэгээд ч охин хүүхэд учраас ирээдүйд нөхөрт гарахад ч гэсэн ургийн овгийн хувьд асуудалтай тул эцэг, эхэд нь буцаах хүсэлттэй байна. Төрүүлсэн эцэг, эхийн хувьд охиноо буцаан авах хүсэлттэй байгаа.Хадам аав, ээж хоёр нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй болж, цаашид охин Аыг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй болсон. Иймээс охиноо цаашид өөрсдөө авч өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс болон охин хүүхэд учраас ирээдүйд миний ургийн овог Б ба хадам эцгийн ургийн овог Б С өөр ургийн овогтой учраас охиноо өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байна. Иймд хүүхдийн эрх ашгийн үүднээс охин А-г үрчилж авсан захирамжийг хүчингүй болгож, эцэг,эхийн асрамжид буцаан шилжүүлж өгөхийг хүсье гэжээ.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Займгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2003 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэж олгосон 08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр З.Ж, Б С овогт К.А нар, мөн Б.К, Т.Б нар нь эрх бүхий байгууллагад 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 40 дугаарт бүртгүүлж тус тус хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.
8.2 Хүсэлт гаргагч З.Ж К.А нарын дундаас 2013 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр төрсөн охин А-г 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Займгийн Өсумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай 28 дугаартай захирамжаар Ж.А-г нагац өвөг эцэгБ.К, нагац эмээ нь Т.Б нарт үрчлүүлж, улмаар 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Займгийн Өсумын үрчлэлтийн 04-рт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаарт албан бичгээр ирүүлсэн Займгийн Өсумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай 28 дугаартай захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 12/80 дугаартай албан бичгээр ирүүлсэн Аы төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд К.Аы үрчлэлтийн талаарх ХААТР маягт, үрчлэлтийн гэрчилгээ,хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
8.3 Үрчлэгдсэн хүүхэд К.А нь Займгийн Өсумын Ерөнхий боловсролын 5 сургуульд 6 дугаар ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
8.4 Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно. гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно. гэж зааснаас үзэхэд 2013 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр төрсөн охин Жанболатын Аыг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Займгийн Өсумын Засаг даргын 28 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамжаар нагац өвөг эцэгБ.К, нагац эмээ нь Т.Б нарт үрчлүүлсэн үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.5 Гэвч хүүхэд үрчилж авсан эцэг, эх нь болохБ.К, Т.Б нараас ...бид хоёрын нас өндөр болж, эрүүл мэндийн байдлын хувьд хүүхэд асарч тэтгэх боломжгүй болсон. Иймээс охин Аыг цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, сурч боловсрох эрхээ баталгаатай хангах үүднээс төрүүлсэн эцэг,эхэд нь буцаах хүсэлттэй байгаа. Тэгээд ч охин хүүхэд учраас ирээдүйд нөхөрт гарахад ч гэсэн ургийн овгийн хувьд асуудалтай тул эцэг,эхэд нь буцаах хүсэлттэй байна. гэх мөн төрүүлсэн эцэг,эх нь З.Ж К.А нараас ...Төрүүлсэн эцэг, эхийн хувьд охиноо буцаан авах хүсэлттэй байгаа.Хадам аав, ээж хоёр нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй болж, цаашид охин Аыг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй болсон. Иймээс охиноо цаашид өөрсдөө авч өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс болон охин хүүхэд учраас ирээдүйд ургийн овгийн асуудал яригдах тул охиноо өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байна гэх хүсэлтийн үндэслэлүүд нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Займгийн Өсумын Засаг даргын 28 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамжаар Жанболат овогтой Аыг нагац өвөг эцэгБ.К, нагац эмээ Т.Б нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, охин Аыг төрүүлсэн эцэг нь З.Ж эх нь К.А нарын асрамжид буцаан шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Займгийн Өсумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хүүхэд үрчлэх тухай 28 дугаар захирамжаар Ж овогтой Аыг нагац өвөг эцэгБ.К, нагац эмээ Т.Б нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Аыг төрүүлсэн эцэг Бовогт З.Ж, төрүүлсэн эх нь К.А нарын асрамжид буцаан шилжүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Займгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ