| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/07403/И |
| Дугаар | 191/шш2025/09265 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/шш2025/09265
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* тоот хаягт оршин суух, Туулайт овгийн Б******* Б******* /РД:ИЮ*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ************** тоот хаягт байрлах, Р******* ******* констракшн" ХХК /РД:*******/-д холбогдох
Улаанбаатар хот, ********** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б******* миний бие "Р******* ******* констракшн" ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 24/007/031 дугаартай "Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, тус компанийн барьж буй Улаанбаатар хот, ********* тоот 2 өрөө орон сууцныг 1 м.кв-г нь 2,500,000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч "Р******* ******* констракшн" ХХК нь орон сууцыг 2024 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчиллгээг гаргаж өгөхөөр тохиролцсон.
Миний бие дээрх гэрээний нийт төлбөр болох 141,700,000 төгрөгийг "Р******* ******* констракшн" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Ж******* хүсэлтийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүрэн 100 хувь төлсөн. (төлбөр төлсөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нь хагас сайн буюу амралтын өдөр таарсан тул банк хоорондын гүйлгээ хийгдэх удна гээд "Р******* ******* констракшн" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Ж******* хүсэлт, өөрийнх нь албан бичгээр гаргаж өгсөн тодорхойлолтын дагуу төлбөрийг 5,000,000 хүртэлх төгрөгөөр Ү.А******* ******* банкны тоот дансанд 141,700,00 төгрөгийг шилжүүлсэн болно.)
Ингээд миний бие гэрээнд заасан орон сууц ашиглалтад орох хугацаа 2024 оны 4-р улирал өнгөрч байрандаа орж, гэрчилгээгээ авахаар компанийн хуулийн хуульч, гүйцэтгэх захирал гэх хүмүүстэй уулзахад тоо нийлсэн акт байхгүй тул гэрчилгээ гаргаж өгөхгүй, түлхүүр өгөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байна.
Миний бие "Р******* ******* констракшн" ХХК-тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24/007/031 дугаартай "Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулахдаа нийт төлбөр болох 141,700,000 төгрөгийг бүрэн 100 хувь төлж барагдуулсан.
Түүнчлэн гэрээний 2.2-т төлбөр тооцоо 100% барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн талууд гэрээг баталгаажуулсан байхад гүйцэтгэгч "Р******* ******* констракшн" ХХК-ийн хуульч, гүйцэтгэх захирал гэх хүмүүс нь ямар үндэслэлгүйгээр орон сууцны түлхүүр болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б******* миний биеийг Улаанбаатар хот, **********тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа: "Р******* Тауэр Констракшн" ХХК УБД:, РД: *******/ нь иргэн /РД: ИЮ*******/ Б овогтой Б*******тай 2024 оны 07 сарын 26-ны өдөр 24/007/031 дугаарт "Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Тойргийн Шүүхэд иргэн Б.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хүлээн зөвшөөрч Б овогтой Б*******тай байгуулсан 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 24/007/031 дугаарт "Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу өгөх байсан орон сууцыг 2025 оны 08 сарын 22-ны өдөр байгуулсан 25/008/027 дугаарт "Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу сольж төлбөр тооцоог бүрэн барагдуулсанд тооцсон болно.
Иргэн Б.Б******* "Р******* Тауэр Констракшн" ХХК хооронд байгуулсан 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 25/008/027 дугаарт гэрээний дагуу иргэн Б.Б*******д УБ хот, *********** өрөө орон сууцыг сольж өгөхөөр Зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Туулайт овгийн Б******* Б******* (РД: ИЮ*******) миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Хариуцагч "Р******* ******* констракшн" ХХК (РД: *******) хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 24/007/031 дугаарт "Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу өгөх байсан орон сууцыг 2025 оны 08 сарын 22-ны өдөр байгуулсан 25/008/0027 "Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу Улаанбаатар хот, ********* давхарт байршилтай А2 тоот 56.68м.кв 2 өрөө орон сууцаар сольж өгөхөөр эвлэрэх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р******* ******* констракшн" ХХК-д холбогдох Улаанбаатар хот, ************** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нь Улаанбаатар хот, *********** давхарт байршилтай А2 тоот 56.68м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид сольж өгөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
2. Зохигч талууд ийнхүү эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р******* ******* констракшн" ХХК-д холбогдох Улаанбаатар хот, ********** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан орон сууцыг Улаанбаатар хот, ****** давхарт байршилтай А2 тоот 56.68м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид сольж өгөхөөр эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 936,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 468,325 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 468,325 төгрөгийг хариуцагч Р******* ******* констракшн" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.У