Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 581

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч А.Пнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

П-д холбогдох 1805029680623 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

А.Пнь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим иргэн И.Бтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Пшүүхийн хэлэлцүүлэгт:Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Бийн биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байгаа. Түүний хохиролд 500.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр +25 бааранд хамгаалагчаар ажил хийгээд байж байтал тэнд хуучин ажиллаж байсан Бааска Пүрэвээ хоёр гаднаас орж ирээд Бааска нь эмэгтэй бие засах өрөө рүү орох гээд байхаар нь болохгүй боль гэсэн. Тэгтэл Бааска чамаар заалгахгүй гээд томроод байхаар нь гадагш гарах гэхэд Бааскатай хамт явж байсан Пүрэвээ гэх залуу намайг цохисон. Тэгэхээр нь би  түүнийг эргээгээд цохитол тэр залуу газар унаад эргээд босоод ирсэн. Ингээд хаах цаг болсон байсан учраас тэнд байсан хүмүүсийг гаргачихаад баарны гадаа машинд амраад сууж байтал Пүрэвээ хүрч ирснээ цонхоор миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Ингэхэд миний үүдэн шүд  сулраад буйлнаас нь цус гараад ирэхэд Бааска Пүрэвээ нар тэр зугатсан. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг өнгөрөөж +25 баарны үүдэнд Птэй уулзаад уг бааранд орж суугаад уг баарны эмэгтэй бие засах газарт орж бие засахаар очиход уг баарны хамгаалагч хаалган дээр зогсож байсан. Тэгээд надад хөөё ац минь наадах чинь эмэгтэй 00 гэснээ янз бүрээр хараал урсгаад байсан. Тэгээд тэр хамгаалагч залуу яагаад хэл амаар доромжилж байгаа юм бэ гээд заамдалцаад уг 00-с холдоод коридор руу гарсан. Тэгтэл Пюу болоод байна гээд хажуугаар ороод иртэл тэр залуу довжоон дээр Пг нэг удаа нүүр рүү нь цохитол Пгазар нүүрээрээ унаад ухаан алдчихсан. Тэгтэл уг баарны бармен нь больцгоо гээд салгахад уг баарны бас хамгаалагч Баярхүү нь босгоод гадаа гаргаж Анар гэдэг залуугийн машинд суулгасан. Тэгээд Пмашин дотор сэрээд тэр залуутай учраа олчихоод явна гээд нөгөө хамгаалагчийн сууж байсан чейзер машин дээр очоод чи намайг ийм болголоо гээд цус гарсан уруул болон нүүрээ харуулсан. Тэгтэл нөгөө хамгаалагч залуу уучлалт гуйхгүй байхаар нь Пүрэвээ би чамайг адилхан нэг цохиод дуусгая гэснээ нөгөө хамгаалагчийн нүүрэн тус газар нэг цохисон. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6563 дугаартай: Б.Бийн биед 3 шүдний сулрал, буйлан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 14/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр А.Пмөрдөн байцаалтанд: Би 2018 оны 5 дугаар сарын 22-ны орой найз Энх-Анар, Бат-Эрдэнэ нартай уулзаад хуучин ажиллаж байсан +25 бааранд орсон. Тэнд ороод хэсэг байж байгаад хамт ажиллаж байсан дижи найзтайгаа уулзаад байж байтал Бат-Эрдэнэ үүдний шатан дээр хамгаалагч залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод юу болоод байгаа юм бэ гэхэд тэр хамгаалагч залуу миний нүүрэн тус газар цохисон...тэгээд би ухаан алдаж унаад нэг сэрэхэд Анарын машин дотор сууж байсан. Тэгээд юу болсон тухай нөгөө хамгаалагчаас асуухаар очиход баар хаагаад тэр хамгаалагч машин дотор сууж байсан. Тэгэхээр нь би тэр залуугаад яагаад намайг цохисон бэ гэхэд  юм хэлэхгүй тамхи татаад суугаад байхаар нь би түүнд зүгээр байж байгаад чамд цохиулсан учраас цагдаагаар явъя эсвэл чи надад нэг  цохиул тэгээд салъя гэж хэлээд нүүрэн тус газар нь цохисон. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

А.П-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/,  сургуулийн тодорхойлолт /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.П2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим иргэн И.Бтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бийн”...Пүрэвээ хүрч ирснээ цонхоор миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Ингэхэд миний үүдэн шүд  сулраад буйлнаас нь цус гараад ирэхэд Бааска Пүрэвээ нар зугатсан...” /хх-ийн 8/, гэрч Г.Бат-Эрдэнийн”... Пүрэвээ би чамайг адилхан нэг цохиод дуусгая гэснээ нөгөө хамгаалагчийн нүүрэн тус газар нэг цохисон...” /хх-ийн 11/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6563 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч А.П-н мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... би түүнд зүгээр байж байгаад чамд цохиулсан учраас цагдаагаар явъя эсвэл чи надад нэг цохиул тэгээд салъя гэж хэлээд нүүрэн тус газар нь цохисон...” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Прокуророос А.П-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас А.П-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч,

шүүгдэгч А.П-г  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын төлбөрийн тухайд мөрдөн байцаалтын явцад хохирогч И.Б “500.000 төгрөг А.П-с бэлнээр авсан, санал гомдолгүй” гэжээ. /хх-ийн 37/ 

 

Иймд шүүгдэгч А.П-г бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.П-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Эдгээр нөхцөл байдлууд болон А.П-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.   

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.Пү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол тогтоолын тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ