| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00115/И |
| Дугаар | 302/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 302/ШШ2025/00158
| 2025 02 20 | 302/ШШ2025/00158 |
|
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Даймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Д аймгийн У сумын Засаг дарга /даргаК.С/. Хаяг: Даймаг, У сум, 2-р багт үйл ажиллагаа явуулдаг,
Хариуцагч Х.Б. Хаяг: Даймаг, У сум, 2-р багт оршин суух, харилцах
Хариуцагч: У.А. Хаяг: Даймаг, У сум, 2-р багт оршин суух, харилцах утас:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,234,700 төгрөг, хүү 98,581 төгрөг нийт 2,333,281 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У сумын Засаг дарга К.С нь Х.Б, У.А нарт холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,234, 700 төгрөг, хүү нь 98,581 төгрөг нийт 2,333,281 / хоёр сая гурван зуун гучин гурван мянган хоёр зуун наян нэгэн/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 3,000,000 сая төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/134 тоот захирамжаар гэрээ байгуулж зээл авсан болно. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч одоо хүртэл зээлээ барагдуулаагүй.
1.2. Иймд хариуцагч нар улсыг хохироож байгаа тул үндсэн зээлийг хүүгийн хамт нийт 2,333,281 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Даймгийн У сумын Засаг дарг К.С шүүхэд ирүүлсэн хүсэлтэд:
2.1.ХариуцагчХ.Б,У.А нар нь сум хөгжүүлэх санд төлөх 2,333,281 / хоёр сая гурван зуун гучин гурван мянган хоёр зуун наян нэгэн/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүхээс нэхэмжлэгч тус аймгийн У сумын Засаг дарга К.С-н нэхэмжлэлтэй Х.Б,У.А нарт холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 2,333,281 / хоёр сая гурван зуун гучин гурван мянган хоёр зуун наян нэгэн/ төгрөгийг Д аймгийн У сумын сум хөгжүүлэх санд бүрэн төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Даймгийн У сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/53 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 52,282 төгрөгийн тал нь болох 26,141 төгрөгийг хариуцагч Х.Б,У.Анараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х.Б,У.А нар нь сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,234, 700 төгрөг, хүү 98,581 төгрөг нийт 2,333,281 / хоёр сая гурван зуун гучин гурван мянган хоёр зуун наян нэгэн/ төгрөгийг Д аймгийн У сумын хөгжүүлэх санд төлж өгч, нэхэмжлэгч Д аймгийн У сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Д аймгийн У сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчХ.Б, .А нараас улсын тэмдэгтийн хураамжид 26,141 /хорин зургаан мянган нэг зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ