| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2025/00037/И |
| Дугаар | 191/шш2025/08514 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 191/шш2025/08514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** хаягт оршин байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн Ө******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, Шарайд овогт Э******* Ө******* /регистрийн дугаар: ЖО*******/,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, Х овогт А******* Н******* /регистрийн дугаар: ЖЯ*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,486,110.15 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 27,511,110.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч А.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Э.Ө, А.Н******* нар ХААН Банк ХК-ийн ***** тооцооны төвтэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201642561679 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 14,900,000 төгрөгийн цалиигийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүгэй, 36 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулал гаар зээлж авсан.
Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарып10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн гөлбөрт 6,642,460.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,132,633.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,174.99 төгрөг, нийт 7,810,269.85 төгрөг төлсөп байна.
Зээлдэгч Э.Ө*******, А.Н******* нар зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараалан зөрчсөп тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй нийт 2845 хоног зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.8 дах заалтуудыг тус тус үпдэслэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Үндсэн зээлийн төлбөр 8,257,539.10 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 17,204,184.29 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,024,386.76 төгрөг, нийт 27,486,110.15 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг, 4,000 төгрөг, 12,500 төгрөг, нийт 25,000 төгрөг, нийт 27,511,110.15 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийп 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцтггүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүрппп бүхэлд нь гүйцэггэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д ...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч гус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус зааснаар 27,511,110.15 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Ө******* шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хариуцагч А.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** тоотод оршин суух Х овгийн А******* Н******* \ЖЯ*******\ нь Шарайд овгийн Э******* Ө*******той 2009 онд танилцаж, 2014 онд хүү Н.М, 2016 онд охин Ө.Б нарыг төрүүлсэн.
Э.Ө******* нь 2015 онд ХСИС-ийг төгсөн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж эхэлсэн ба тухайн үед А.Н******* нь хүүхэд асрах чөлөөтэй ажил хийдэггүй байсан. Э.Ө******* нь архи уухаараа А.Н*******д гар хүрдэг байсан. Улмаар Э.Ө******* нь цалингийн зээл авахаар болж, үүний тулд А.Н*******ыг хамтран зээлдэгчээр ороотох гэсэн. А.Н*******ын хувьд би хамтран зээлдэгчээр орох боломжгүй, би хүүхэд асрах чөлөөтэй байгаа, орлогогүй учраас шалгуур шаардлагыг нь хангахгүй гэж хэлж байсан ч А.Н*******аас өөр хамтран зээлдэгчээр орчихоор таньж мэдэх хүн Ө*******т байхгүй, мөн Э.Ө*******ын ******* банкны салбарын эрхлэгч Б гэх хуурай эгч нь зохицуулж өгч байгаа гээд зээлийн гэрээнд А.Н*******аар гарын үсэг зуруулан, Э.Ө******* нь 2016 оны 2 сард ******* банкнаас 15 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын ********* автомашин худалдаж аван \ \, Дд аймагт ирсэн. Түүний дараа А.Н******* нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дд аймагт охин Ө.Бг төрүүлэн, Дд аймагт өөрийн төрсөн гэртээ үлдэж, Э.Ө******* нь Ц сум руу ажил руугаа буцсан. Хариуцагч А.Н*******ын хувьд цалингийн зээлийх нь мөнгөнөөс огт хэрэглэж байгаагүй.
Э.Ө******* нь 2016 оны 03 дугаар сарын 26-нд архи ууж согтуугаар Ё.Д, Ц.Б нарыг зодсон хэрэгт холбогдож, ажпаас чөлөөлөгдөн шалгагдаж эхэлсэн бөгөөд хэргийн талаар нарийн тодорхой мэдээлэл огт байгаагүй, ээж дүү болон гэрийнхэн нь тодорхой зүйл хэлдэггүй байсан. Дараа нь дээрх машиныг зарж хохирогч нарын хохирлыг нь барагдуулсан гэж байсан. Улмаар Э.Ө******* нь 2017 оны 2 дугаар сард Ө******* аймгийн шүүхээс хорих ялаар шийтгүүлэн, Г аймгийн хорих ангид хоригдон, 2018 оны сүүлээр суллагдсан.
Шоронгоос гарч ирээд Э.Ө******* нь Ө******* аймагт тээврийн ажил хийж байсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сард А.Н*******ыг зодож, түүний улмаас хамар, хацрын яс нь хуг улмаар Э.Ө*******оос холбоогоо тасалсан. Энэ гэмтлээс болж 2021 оныг дуустал А.Н******* нь 4 удаа хагалгаанд ороход нэг ч удаа тус нэмэр болоогүй байна.
Улмаар А.Н******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандаж, Дд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 138/ШШ2021/00613 дугаартай шийдвэрээр Э.Ө*******, А.Н******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү Н.М.охин Ө.Б нарыг эхийн асрамжинд үлдээж, Э.Ө******* нь хүүхдүүдэд сар бүр тэтгэмж төлж байхаар шүүхээс шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Э.Ө******* нь хүүхдүүдийнхээ тэтгэмжийг бүрэн төлж байгаагүй.
А.Н*******ын хувьд Дд аймгийн Хилийн цэргийн дугаар ангид Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн ахлах ажилтнаар ажилладаг бөгөод 2024 оны 9 дүгээр сараас ЗО-ны Хөх хотын багшийн их сургуульд тэтгэлгээр суралцаж эхэлсэн тул ажлаас түр чөлөөлөгдсөн байгаа. Хүүхдүүдийн хувьд А.Н*******ын аав ээжтэй хамт Дд аймагт амьдарч байгаа. Мөн 2024 оны 4 дүгээр сараас эхлэн ******* банкнаас авсан зээлд хүүхдүүдэд сар бүр олгодог 100,000 төгрөг нь зээлийн төлөлтөд татагдаж байна.
Хариуцагч А.Н*******ын хувьд одоогоор суралцаж байгаа тул цалин хөлс авахгүй байгаа, мөн А.Н*******ын ******* банкны дансанд хязгаарлалт хийгдсэн байгаа бөгөөд уг дансанд хүүхдийн мөнгө \зуун мянган төгрөг\, Э.Ө*******ын төлөх хүүхдийн тэтгэмж нь ордог боловч тэд бүгд нь зээлийн төлөлтөд шууд татагддаг.
Иймд хариуцагч А.Н*******ын хувьд ******* банкны зээлийн төлбөрийг төлөх эдийн засгийн хувьд боломжгүй байгаа тул үндсэн зээлдэгч болох Э.Ө*******оор төлүүлэх арга хэмжээг авч өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016.02.16№ЗГ201642561679 тоот Барьцаат зээлийн гэрээ, Зээл хүсэгчийн анкет, Зээлийн бүртгэлийн карт-Цалингийн зээл, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Ө*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Ө*******, А.Н******* нарын эзэмшдэг тоот Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, Э.Ө*******ын оршин суух хаяг тодорхойлсон Б дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2021.11.10 тодорхойлолт, ******* банк нотариатын үнэ утгаар 5,500 төгрөг шилжүүлсэн 2022.03.02, ******* банк нот/төлбөр ******* утгаар 3,000 төгрөгийг 2022.02.16, 4,000 төгрөгийг 2022.12.16, ******* банк нотрат/үнэ Э.Ө******* утгаар 8,000 төгрөгийг 2024.12.09, нотариатын төлбөр утгаар 4,500 төгрөгийг 2024.11.29-ний өдөр тус тус шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтууд, Э.Ө*******ыг эрэн сурвалжлуулах тухай Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.03 №143/ШШ2023/00172 шийдвэр, Ө******* аймгийн Цагдаагийн газрын 2024.11.24№448/1022 тоот, 2024.11.20№01/7117, 2024.11.21№29/7176, 2024.12.10№5585/575 итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Э.Ө*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, А.Н*******аас О.Бд олгосон 2025.01.15 итгэмжлэл, А.Н*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, О.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бын гаргасан хариу тайлбар, А.Н*******ын ам бүлийн тухай Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн 2025.02.03№02/06 тодорхойлолт, А.Н*******ын 2024 оны цалингийн карт, шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.У үйлдсэн ДОА дахь СДИХАШ-н 2021.09.10-ны өдрийн шийдвэртэй Э.Ө*******ын хүүхдийн тэтгэлгийн тооцоо, Дд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.10№138/ШШ2021/00613 шийдвэр,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 27,494,110.15 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 17,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.Ө*******, А.Н******* нарт холбогдуулан, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ201642561679 тоот Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 27,486,110.15 төгрөг, /2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8,257,539.10 төгрөг, зээлийн хүү 17,204,184.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,024,386.76 төгрөг/, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 27,511,110.15 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч А.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Э.Ө*******ын цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар оролцсон ба зээлийн мөнгөнөөс огт хэрэглэж байгаагүй, уг зээлсэн мөнгөөр Э.Ө******* автомашин худалдаж авсан, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, зээлийг төлөх эдийн засгийн боломжгүй тул үндсэн зээлдэгч Э.Ө*******оор төлүүлнэ үү хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
4. Хариуцагч Э.Ө******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч А.Н төлөөлөгчийн тайлбарт үндэслэн, хариуцагч Э.Ө*******ын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. ******* банк ХХК (хуучнаар ХХК) болон зээлдэгч Э.Ө*******, А.Нармандах нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ201642561679 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар нь хадгаламж барьцаалсан зээл зориулалтаар 14,900,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцох, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлйн дүнгээс тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.
7. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
9. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.
10. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
11. Хариуцагч А.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уг зээлийн мөнгийг авч хэрэглээгүй ба Э.Ө*******той гэр бүл байхдаа хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан тухай нотлох баримтыг гаргасан боловч дээр дурдсанаар хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэнэ.
11. Харин нэхэмжлэлийн шаардлагын нотариатын зардал гаргуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
12. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчийн гаргасан нэмэлт зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хариуцагчаас гаргуулна.
13. Хэрэгт авагдсан ******* банк нотариатын үнэ утгаар 5,500 төгрөг шилжүүлсэн 2022.03.02, ******* банк нот/төлбөр ******* утгаар 3,000 төгрөгийг 2022.02.16, 4,000 төгрөгийг 2022.12.16, ******* банк нотрат/үнэ Э.Ө******* утгаар 8,000 төгрөгийг 2024.12.09, нотариатын төлбөр утгаар 4,500 төгрөгийг 2024.11.29-ний өдөр тус тус шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтуудаас үзэхэд, ******* банк нотрат/үнэ Э.Ө******* утгаар 8,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн баримтаас бусад нь энэ маргаанд хамааралтай гэж үзэхээргүй байх тул нотариатын зардал 25,000 төгрөг гаргуулах шаардлагын 17,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Ө*******, А.Н******* нараас 27,494,110.15 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ө*******, А.Н******* нараас улсын тэмдэгтийн хураамж 295,421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У