| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00341/И |
| Дугаар | 149/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 149/ШШ2025/00461
2025 09 15 149/ШШ2025/00461
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатар талбай 02 Сэнтрал Тауэр 8-р давхар ******* байрлах ******* ******* ******* *******, утас: 89115154/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р баг Баян-арцат, үйлчилгээ гудамж 12 ******* ******* ******* *******, утас: 99913617/-д холбогдох 597,196.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч Чулуунпүрэв ПҮРЭВДОРЖ нь ******* ******* *******-тай дараах гэрээг
байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-08-28-ны өдөр 2165523 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр
тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд Дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2165523 ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 451,785.30 төгрөг, үүнд хүүнд 135,858.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,553.48 төгрөг, шимтгэлд 0.0
Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 597,196.98 төгрөгийг хариуцагч
Чулуунпүрэв Пүрэвдоржоос гаргуулах.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Ч.Пүрэвдоржид холбогдох 597,196.98 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Пүрэвдорж нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Ч.Пүрэвдоржид холбогдох 597,196.98 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Пүрэвдорж нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,566 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 9,283 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 9,283 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.