Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2025/00462

 

 

 

 

 

 

 

 

2025 09 15 149/ШШ2025/00462

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатар талбай 02 Сэнтрал Тауэр 8-р давхар лах ******* ББСБ Х******* *******, утас: 89115154/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* ******* ******* г 6 , утас: 86545588/-д холбогдох 1,076,136.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ Х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч Чулуунбаатар ЗОЛЗАЯА нь ******* ББСБ Х*******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.2024-05-20-ны өдөр ЗГ2024052020786 тоот гэрээний дагуу Samsung A25 5G 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,058,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 1,076,136.17 төгрөгийг хариуцагч Чулуунбаатар ЗОЛЗАЯА-с гаргуулах.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ББСБ Х*******-ийн нэхэмжлэлтэй Ч.д холбогдох 1,076,136.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ Х*******-ийн нэхэмжлэлтэй, Ч.д холбогдох 1,076,136.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,377 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 15,188.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 15,188.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ Х******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.