2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 191/шш2025/09264

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** тоот хаягт байрлах К******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* тоот хаягт бүртгэлтэй, ********* тоот хаягт оршин суух, Түмэн овогт Б******* Д******* /регистрийн дугаар:УС*******/-д холбогдох,

 

1,030,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Г******* нь "К******* *******" ХХК-аас 2019 оны 06 сарын 06-ны өдөр No2/124-а-2 тоот "Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ***********өрөө орон сууцыг худалдан авсан.

Тус байрны цахилгааны төлбөр, усны төлбөр, ашиглалтын төлбөрт 2019 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийт төлбөрт 3.066.927 төгрөг манайд төлөх ёстой байсан боловч 2019 оны 9 сараас 2021 оны 7 сар хүртэлх хугацааны ашиглалтын төлбөрт 2.036.432 төгрөг төлсөн.

Хариуцагчийн ********** тоот байрны ашиглалтын төлөөгүй төлбөрийг хүснэгтээр харуулав. Үүнд:

 

д/д

Хамрах хугацаа

Төлөх огноо

Төлөх төлбөрийн дүн

1

2021/07

2021/08/20

35,016

2

2021/08

2021/09/20

46,206

3

2021/09

2021/10/20

36,546

4

2021/10

2021/11/20

4,067

5

2021/11

2021/12/20

10,169

7

2022/01

2022/02/20

94,318

8

2022/02

2022/03/20

10,4928

9

2022/03

2022/04/20

95,306

10

2022/04

2022/05/20

85,036

11

2022/05

2022/06/20

87,918

12

2022/06

2022/07/20

37,630

13

2022/07

2022/08/20

59,550

14

2022/08

2022/09/20

85,205

15

2022/09

2022/10/20

82,831

16

2022/10

2022/11/20

107,160

17

2022/11

2022/12/20

40,458

18

2022/12

2023/01/20

18,152

 

Төлөгдөөгүй нийт дүн

1,030,495

 

Тус 1603 тоот байрны ашиглалтын төлбөрт 2021 оны 8 сараас 2022 оны 12 сар хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 1.030.495 төгрөгийг талуудын хооронд байгуулсан No2/124-a-2 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д . ашиглалтын зардал, хэрэглээний төлбөр / утас, интернет кабель, цахилгаан, үйлчилгээ, ус дулаан, харуул, хамгаалалт, цэвэрлэгээ тогтоосон хугацаанд гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу тус байрны захиалагч/ худалдан авагч Г.Г******* нь үлдэгдэл ашиглалтын төлбөр 1.030.495 төгрөгийг манай компанид төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийг хохироож байна. "К******* ******* ХХК нь ************** тоот байрыг барьж улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Барилгыг ашиглалтад оруулснаас хойш орон сууцны конторт хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд хариуцагчийн өмнөөс төлсөн ашиглалтын төлбөрийг нэхэмжилж байгаа болно.

нэхэмжлэгч "К******* *******" ХХК /РД:*******/ нь *********** тоот барилгын цахилгааны төлбөр, халуун ус болон хүйтэн ус, дулааны төлбөрийг холбогдох хангагч байгууллагатай хийсэн гэрээний дагуу төлж ирсэн. Хариуцагч Г.Г*******д ашиглалтын төлбөрөө төлөхийг удаа дараа утсаар ярьж мессежээр мэдэгдэж, компанийн зүгээс биечлэн очиж уулзаж төлбөр төлөхийг шаардаж байсан. Иймд хариуцагч Г.Г*******ас ******* тоот байрны ашиглалтын төлбөрт 1.030.495 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Г******* нь хариуцагч биш байх тул жинхэнэ хариуцагч Б.Д*******гаар хариуцагчийг сольж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч "К******* ******* ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Б******* Д*******д холбогдох 1.030.495 7 / нэг сая гучин мянга дөрвөн зуун есөн таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. 

Иргэн Ш.Б, Ц.Б нар нь "К******* *******" ХХК-аас 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 21/48 албан тоотын дагуу ********** орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Улмаар Ш.Б, Ц.Б нар нь 2021 оны 6 сарын 02-ны өдөр иргэн Б.Д*******д Орон сууц худалдах худалдан авах 3058 тоот гэрээ байгуулан өмчлөх эрх шилжүүлэн, 2021.06.08-ны өдөр Б.Д******* тус байрыг худалдан авсан. 

Тус 3058 тоот гэрээний 3.5 дугаар зүйлд зааснаар Орон сууц, СӨХ, гэрэл дулаан, цахилгааны мөнгө, худалдан авахаас өмнөх зардал төлбөр тооцоог худалдагч тал хариуцна гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэн Б.Д******* нь орон сууц худалдан авсанаас хойшхи ус, дулаан, цахилгаан, сөх-ны төлбөрийг нэхэмжлэгч компанид төлөх ёстой байсан талаар байнгийн утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан. 

Тус байрны цахилгааны төлбөр, усны төлбөр, ашиглалтын төлбөрт 2019 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийт төлбөрт 3.066.927 төгрөг манайд төлөх ёстой байсан боловч 2019 оны 9 сараас 2021 оны 7 сар хүртэлх хугацааны ашиглалтын төлбөрт 2.036.432 төгрөг төлсөн.

Хариуцагчийн ******** тоот байрны ашиглалтын төлөөгүй төлбөрийг хүснэгтээр харуулав. Үүнд:

д/д

Хамрах хугацаа

Төлөх огноо

Төлөх төлбөрийн дүн

1

2021/07

2021/08/20

35,016

2

2021/08

2021/09/20

46,206

3

2021/09

2021/10/20

36,546

4

2021/10

2021/11/20

4,067

5

2021/11

2021/12/20

10,169

7

2022/01

2022/02/20

94,318

8

2022/02

2022/03/20

10,4928

9

2022/03

2022/04/20

95,306

10

2022/04

2022/05/20

85,036

11

2022/05

2022/06/20

87,918

12

2022/06

2022/07/20

37,630

13

2022/07

2022/08/20

59,550

14

2022/08

2022/09/20

85,205

15

2022/09

2022/10/20

82,831

16

2022/10

2022/11/20

107,160

17

2022/11

2022/12/20

40,458

18

2022/12

2023/01/20

18,152

 

Төлөгдөөгүй нийт дүн

1,030,495

Хариуцагч Б.Д******* нь үлдэгдэл ашиглалтын төлбөр 1.030.495 төгрөгийг манай компанид төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийг хохироож байна. "К******* ******* ХХК нь **************** тоот байрыг барьж улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Барилгыг ашиглалтад оруулснаас хойш орон сууцны конторт хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд хариуцагчийн өмнөөс төлсөн ашиглалтын төлбөрийг нэхэмжилж байгаа болно. 

Нэхэмжлэгч "К******* *******" ХХК /РД:*******/ нь ***** тоот барилгын цахилгааны төлбөрийг ******* кодтой гэрээгээр УБЦТС ТӨХК-д, халуун ус болон хүйтэн усны төлбөрийг кодтойгоор Ус сувгийн удирдах газарт, дулааны төлбөрийг No5049 кодтойгоор УБ Дулааны сүлжээ ТӨХК-д үндсэн тоолуурын дагуу холбогдох хангагч байгууллагатай хийсэн гэрээний дагуу төлж ирсэн. 

*********** тоот 80 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгч, оршин суугч Б.Д*******гаас төлбөрийн түүнд хамаарах ашиглалтын төлбөр 1.030.495 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Ашиглалтын төлбөрөө төлөхийг удаа дараа утсаар ярьж мэдэгдэж, компанийн зүгээс биечлэн очиж уулзаж төлбөр төлөхийг шаардаж байсан. 

2002.01.10-ны өдрийн Монгол улсын Иргэний хуулийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө гэж заасны дагуу хариуцагч Б.Д*******гаас *********** тоот байрны ашиглалтын төлбөрт 1.030.495 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч "К******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д*******д холбогдох 1,030,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас 230,495 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У нь 2025.10.28-ны өдөр 800,000 төгрөгийг тус компаний банкны тоот дансанд төлж байгаа тул талууд харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч "К******* *******" ХХК нь хариуцагч Б.Д*******д холбогдуулан, 1,030,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 800,000 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 230,495 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч "К******* *******" ХХК нь хариуцагч Б.Д*******д холбогдуулан, 1,030,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 800,000 төгрөгийг төлж барагдуулснаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 230,495 төгрөгөөс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,282 төгрөгийн 17,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 11,875 төгрөгийг, хариуцагч Б.Д*******гаас 11,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "К******* *******" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА