Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2025/00464

 

 

 

 

 

 

 

 

2025 09 15 149/ШШ2025/00464

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р *******, Сэлэнгэ аймгийн мандал сум дахь сум дундын ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* д холбогдох 116,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч О. нь "2024 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл 5 дугаар *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил караокены гадна хохирогч Б.Доржпүрэвийн биед халдаж, урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар О.д 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн байна. Уг хэргийн улмаас иргэн Бичээч Баяраагийн Доржпүрэв /РД:МР81041711/-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл ******* *******ийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлчлүүлэн 116,022 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээг авсан ба хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлэхэд зарцуулж 116,022 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу тэрийн нэрийн өмнөөс оролцоно., Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд О.гаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 116,022 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. /Жич:Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын ******* газраас 116,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Мандал сум дахь сум дундын ******* ******* 116,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. нь 116,022 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мандал сум дахь сум дундын ******* газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.